НТУГ-ын инженер, мэргэжилтнүүд барилгын салбарын 100 жилийн ойн шагнал хүртлээ
Дулааны тавдугаар цахилгаан станцын нийт барилга угсралтын ажил 16 хувьтай хэрэгжиж байна
НҮБ-ЫН ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 17 ДУГААР БАГА ХУРЛЫН ҮЕЭР НИЙСЛЭЛД ХЭРЭГЖИЖ БУЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДЭЭ 3000 ГАРУЙ ИРГЭДЭД ТАНИЛЦУУЛЛАА
Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн иргэдэд нийслэлийн бүтээн байгуулалтын төслүүдийг танилцууллаа
Хөрсний ус, үерийн хамгаалалтын төсөл хэрэгжсэнээр 128 мянга хүртэлх хүн амд нөлөөлөх үерийн эрсдэл буурна
“Байгалийн хийн түлшний хангамж, хийн эрчим хүчний эх үүсвэр” төслийг Төр, Хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх түншлэгчээр оролцох саналаа ирүүлэхийг урьж байна


"ДУХУА ИНЖЕНЕРИНГ" ТҮНШЛЭЛ ТӨСЛИЙН ТЭЗҮ-ИЙГ ШИНЭЧЛЭН БОЛОВСРУУЛАВ

“Улаанбаатар метро” төслийн эдийн засаг, инженерчлэл, хот төлөвлөлтийн үндэслэл болох ТЭЗҮ-ийг төслийн менежментийн зөвлөхөөр ажиллаж буй БНСУ-ын “Духуа Инженеринг” тэргүүтэй түншлэлээс бүрэн шинэчлэн боловсруулж дууссан бөгөөд одоогоор олон нийтийн саналыг тусгах ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. 

Мөн шинэчилсэн ТЭЗҮ-ийн хүрээнд Улаанбаатар хотын 42 цэгт буюу метроны трассын чигийн дагуу 500 м тутамд 30 м-ийн гүнд өрөмдлөг хийж, хөрсний дээж бүхий суурь судалгааг гаргасан бөгөөд зорчигч хөдөлгөөн, иргэдийн санал хандлагын судалгааг явуулсан. УБ Метро төсөл нь манай улсын хувьд шинэ технологи бөгөөд 100% газар доогуур барих бүтээн байгуулалт юм.

Улаанбаатар метро төслийн үндсэн үзүүлэлтүүд:

I шугам: Толгойт – Амгалан чиглэл

Трассын урт: 19.4 км

Өртөөний тоо: 15

Өртөө хоорондын дундаж зай: 1.3 км

Ашиглалтын дундаж хурд: 36.5 км/цаг

Хүчин чадал: 17,200 зорчигч/цаг


Инженер-геологийн судалгаа:

Трассын нийт 19.4 км уртад 42 цэгт, газрын гадаргаас 30 метрийн гүнд өрөмдлөг хийж, лабораторийн шинжилгээгээр хөрсний бүтэц болон уян налархайн коэффициентийг тодорхойлсон. Судалгааны үр дүнд Улаанбаатар хотын хөрсний уян налархайн коэффициент 23-аас дээш гарсан нь туннель барихад тохиромжтой нөхцөл болохыг харуулж байна. Иймд хөрсний даралтыг тэнцвэржүүлэн ухах туннелийн өрөмдлөгийн машин (EPB TBM) ашиглахаар сонгосон.

Гидрогеологийн судалгаа:

Туннелийн өрөмдлөгийн явцад усны судалтай таарах боломжит эрсдлүүдийг тодорхойлж, ус зайлуулах болон усны урсгалыг зохицуулах техникийн шийдлүүдийг урьдчилан төлөвлөсөн.

Байр зүйн нарийвчилсан судалгаа: 

 1:2000-ны масштабтай байр зүйн зургийн ажилд метроны трассын дагуу геодезийн ажлын хүрээнд геодезийн хуучин цэгийн судалгаа, сэргээн босголт, шинэ цэг бэлтгэх, суулгах ажил хийгдсэн. Метроны трассын дагуу шинээр 20 ш геодезийн тулгуур сүлжээг GNSS-ийн аргаар байгуулж ITRF2008, ITRF2020 эрингүүд солбицлыг тодорхойлсон

Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ:

Төслийн талбай нь Улаанбаатар хот болон түүний орчмын нутаг дэвсгэрт байрлаж, Монгол орны Хэнтийн уулархаг мужийн баруун урд үзүүр, Туул голын хөндийн дэнжийн хэсэгт оршдог. Байршлын онцлог нь ойт хээрийн бүсэд хамаарах бөгөөд Богдхан, Сонгинохайрхан, Баянзүрх зэрэг 1,950–2,268 м өндөр уулсаар хүрээлэгдсэн байна. Төслийн талбайн урд талд ойролцоогоор 2 км-ийн зайд Туул гол урсдаг бөгөөд төслийн үйл ажиллагаанаас гадаргын усанд сөрөг нөлөөлөл гарахгүй болохыг тогтоожээ

Тээврийн эрэлтийн судалгаа:

Иргэдэд метроны талаарх мэдээллийг танилцуулж, 4 нөхцлийг үзүүлэн аль тээврээр зорчихыг асуухад 83%-аас дээш нь метро сонгоно гэж хариулсан. Нөхцөл 3-д 87% нь метро сонгоно гэж хариулсан нь хамгийн өндөр үзүүлэлт. Нас, хүйс, ажил эрхлэлтээс хамааран ялгаа байхгүй. Судалгаанд хамрагдсан иргэд өдөрт дунджаар 2.74 зорчилт хийдэг. 28% нь өдөрт 2 зорчилт, 20% нь 3 зорчилт, 13% нь 4 зорчилт, 8% нь 5 ба түүнээс дээш зорчилт хийсэн

Замын хөдөлгөөний эрчмийн судалгаа:

Судалгааны үр дүнгээр Улаанбаатар хотод өдөрт 3.8 сая зорчилт хийгдэж замын хөдөлгөөний эрчим VCR 1.5-2.1 буюу хэт ачаалалтай байгаагаас Энхтайваны өргөн чөлөө тус зорчилтын 30%-ийг авч байгаа бөгөөд хөдөлгөөний эрчим 1.7-2.3 (хэт ачаалалтай) байна. Авто замын түгжрэлийг бууруулах чиглэлд ямар нэгэн төсөл арга хэмжээ авч хэрэгжүүлэхгүй тохиолдолд тэг зогсолт нөхцөл бүрдэхээр байна