Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ
-Монгол улсын БОНБҮ-ний тухай хууль, журам, аргачлал (А-117)
-БОТБҮ
-БОНЕҮ
-БОННҮ
Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлангийн бүтэц
1. Тайлангийн техникийн бус хураангуй
2. Оршил
3. Үйл ажиллагааны хүрээ
4. Төслийн тодорхойлолт
5. Төслийн гол ба болзошгүй сөрөг нөлөөлөл, үнэлгээ
6. Сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, бууруулах, арилгах, дүйцүүлэн хамгаалах арга хэмжээ
7. Эрсдэлийн үнэлгээ, менежмент
8. Гол үр дүнгүүд ба нэгдсэн дүгнэлт
9. Байгаль орчны менежментийн төлөвлөгөө
10. Ашигласан материал
Техник эдийн-засгийн үндэслэл, БОУАӨЯ-ны 12/3400 тоот бүхий ерөнхий үнэлгээний дүгнэлтийг үндэслэж “Нийслэл Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл Метро барьж байгуулах” төслийн БОННҮ тайланг боловсруулав.
Судалгааны арга зүй
Нөлөөлөлд өртөгч:
Мэдрэмтгий байдал:
Нөлөөллийн цар хүрээ:
Төслийн нөлөөлөл хэрхэн үүсэх явц:
Биологийн олон янз байдал:
-Өртөж буй ургамлын хэмжээ
Төслийн хүрээнд Товчооны зам, Москвагийн гудамж, Энхтайваны өргөн чөлөө, Цагдаагийн академийн өргөн чөлөө, Гачууртын замын дагуух нийтийн хэрэгцээний ногоон байгууламжийн тодорхой хэсгүүд өртөхөөр байна. Тодруулбал, метроны шугамын дагуух өртөө байгуулах барилга угсралтын ажилд нийт 301,104.3 м² талбай хамрагдахаар төлөвлөгджээ.
Уг талбайд 3 зүйлийн шилмүүст, 2 зүйлийн навчит мод, мөн 17 зүйлийн бут, сөөг бүхий нийт 22 зүйлийн 6,337 ширхэг мод, бут сөөг, түүнчлэн 2,248.6 метр урт ургамлан хашлага өртөхөөр байгааг судалгаагаар тогтоосон байна.
-Амьтны аймаг: Хөхтөн амьтад
Төсөл хэрэгжүүлэх талбайд тохиолдох боломжит хөхтөн амьтдын зүйлийн жагсаалт
Улаанбаатар хот орчмын ой, ойт хээрийн бүсэд нийтдээ 6 багт хамаарагдах 51 зүйлийн хөхтөн амьтныг судлаачид бүртгээд байсан боловч, сүүлийн үед эдгээрийн зарим зүйл нь хотжилт суурьшлын нөлөөгөөр дайжин алга болжээ
-Амьтны аймаг: Шувууд
Депо байгуулахаар төлөвлөсөн талбайн нэг болох улсын тусгай хэрэгцээний хамгаалалттай талбайд Сохор элээ (Milvus migrans), хөх цэгцгий (Motacilla alba), эгэл галсүүлт (Phoenicurus phoenicurus), халиун хөөндэй (Turdus obscurus), улаавар бужмар (Carpodacus erythrinus), борлог дуучшувуу (Phylloscopus inornatus), цоохор тоншуул (Dryobates minor), ус болон эргийн шувуудаас хондон ангир (Tadorna ferruginea), хумхин бохио (Mergus merganser)(Зураг **), зэрлэг нугас (Anas platyrhynchos)(зураг **), нарийн хиазат (Charadrius dubius), зэрэг монгол оронд түгээмэл тохиолддог шувууд элбэг тохиолдоно.
Төслийн заасан талбайнуудад Улаан дансны шалгуураар бүс нутаг болон олон улсын хэмжээнд ховор, устаж болзошгүй ангилалд хамаарах шувууны зүйл байхгүй байна.
Усан орчин гадаргын ус:
Туул гол
Туул-Улаанбаатар ус судлалын харуулуудын 2008-2019 оны хооронд нийт 12 жилийн өдөр болгоны хэмжсэн Туул голын өнгөрөлтийг үзүүлэв. 2008-2019 оны хооронд нийт 12 жилийн хэмжсэн урсцын мэдээний үр дүнгээс харахад Туул-Улаанбаатар ус судлалын харуул дээр олон жилийн дундаж урсац 16.24 м3/с байна.
Улиастай гол
Улиастай голын 1%-ийн хангамшил бүхий урсац голын адагт 380м3/с, Улиастай ус судлалын харуулд 183.4 м3/с байна.
Улиастай голын үерийн 1%-ийн хангамшилтай тооцоот хамгийн их урсцаар Улиастай голын татам тэр чигтээ үерт автахаар байна.
Сэлбэ гол
Тооцоот хөндлүүрт ус хурах талбай 303.5 км2, 1% хангамшил бүхий зарцуулга 208.8 м3/с, усны түвшин, зарцуулгын хамаарлаас харахад 1% хангамшилтай зарцуулгад харгалзах усны түвшин 1298.4 м, 270 м3/с-с дээш ус халина. Урсгалын хурд 2.8 м/с, хөндлөн огтлолын талбай 85м2 байна.
Гадаргын усны 6 цэгээс усны дээж авч химийн найрлага болон хүнд металлын агууламжийг шинжилсэн.
Усны орчны чанар. Ерөнхий шаардлага MNS 4586:2024" стандартын шаардлага хангаж байна.
Хийгдсэн инженер-геологийн өрөмдлөгийн дүнг графикаар харьцуулан үзэхэд өрөмдлөгийн цэгүүдийн гүн 13.5–30 м-ийн хооронд хэлбэлзэж байгаа бөгөөд нийт төлөвлөсөн өрөмдлөгийн гүн дунджаар 30 м, харин туннелийн төлөвлөсөн гүн 25 м байна. BH-24 цэг Сэлбэ голын татам, BH-40 Улиастай голын татамд хийгдсэн өрөмдлөгийн цэг байна.
Дуу чимээ:
Төслийн трасс дагуу хээрийн судалгааны хүрээнд хэмжсэн 16 цэгийн дуу шуугианы 20 минутын шууд хэмжилтийн үр дүнг MNS 4585:2025 стандартад заасан 20 минутын хүлцэх агууламжтай харьцуулж судалсан.
Барилгын ажлын үед үүсэх тооцоолсон дуу шуугианы түвшин нь 81.9 dB(A) бөгөөд энэ нь 125 метр зайд 60 dB(A) буюу MNS 4585:2025-н өдрийн цагийн стандартад хүртэл буурахаар байгаа нь тооцоогоор гарсан.
Түүх, соёлын өв:
-Археологи
Монгол улсын их сургууль, Нүүдэлчдийн археологийн хүрээлэн уг судалгааг 2025 оны 9-р сарын 28-29-ний өдрүүдэд хийж гүйцэтгэсэн.
Энэхүү судалгааг Толгойтоос-Хужирбулан хүртэлх метро барих төслийн талбайд их мэдэгдэх ямар нэгэн түүх, соёлын дурсгалд хамаарах зүйлс илрээгүй гэж тодорхойлогдсон.
-Палеонтологи
Шинжлэх ухааны академи-Палеонтологийн хүрээлэн уг судалгааг 2025 оны 9-р сарын 22-нд Гэрээ байгуулан судалгааны ажлыг хийж гүйцэтгэсэн.
Тус судалгааг Шинжлэх ухааны академийн палеонтологийн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан, доктор Д. Доржнамжаа, Эрдэм шинжилгээний ажилтан П. Дэлгэрзаяа, С. Хүрэлбаатар нарын бүрэлдэхүүнтэй баг хийж гүйцэтгэв.
Судалгааны талбайн ихэнх хэсэгт орчин үеийн дөрөвдөгчийн сэвсгэр хурдас чулуулаг, бага талбайд доод карбоны настай тунамал-терриген хурдас чулуулаг тархжээ. Палеонтологийн тандан судалгааг төслийн талбайд тархсан тунамал хурдас чулуулагт гүйцэтгэсэн ба талбайгаас эртний амьтан, ургамлын үлдвэр илрээгүй. Тус талбайд бүтээн байгуулалтын үйл ажиллагаа гүйцэтгэхэд манай байгууллагаас татгалзах зүйлгүй гэсэн дүгнэлт гарсан.
Өрхийн судалгаа:
Төслийн нөлөөлөлд өртөж буй 5 дүүргийн 48 хороонд амьдарч буй иргэдээс авсан судалгааны үр дүн.
Сонгинохайрхан дүүрэг: 42 өрх (12.5%)
Чингэлтэй дүүрэг: 31 өрх (9.3%)
Сүхбаатар дүүрэг: 15 өрх (4.5%)
Баянгол дүүрэг: 63 өрх (18.8%)
Баянзүрх дүүрэг: 184 өрх (54.9%)
Судалгаанд оролцсон иргэдийн хүйсийн харьцаа
Метро ашиглалтанд орсон үед зорчих эсэх?
Метро ашиглах хэрэгцээг дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд
-Түгжрэлтэй үед
-Цаг хэмнэх, цаг хугацаа
-Хурдан, шуурхай
-Яарах, яаралтай үед
-Дугаар хязгаарлалт, машин гарахгүй өдөр
-Хол явах, хол газар
-Ажил, ажилдаа, ажлаа амжуулах
-Байнга, бүх үед, ямар ч тохиолдолд
-Сонирхоно, сонирхож сууна
-Бусад (гэртээ ирэх, хүүхэд хүргэх, чиглэл таарах гэх мэт)
Төслийн байгаль орчны болзошгүй нөлөөллүүд( судалгааны үр дүн)
Сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, бууруулах, арилгах, дүйцүүлэн хамгаалах арга хэмжээ (ажлын тоогоор)
Агаарын чанарт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээ
-Урьдчилан сэргийлэх арга хэмжээ - 8
-Бууруулах арга хэмжээ – 4
Хөрсөн бүрхэвчид үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээ
-Урьдчилан сэргийлэх арга хэмжээ -7
-Бууруулах арга хэмжээ- 4
Биологийн олон янз байдалд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээ
-Урьдчилан сэргийлэх арга хэмжээ-4
-Бууруулах арга хэмжээ- 6
Усан орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээ
-Урьдчилан сэргийлэх арга хэмжээ-13
-Бууруулах арга хэмжээ- 4
Дуу чимээнээс үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээ
-Урьдчилан сэргийлэх арга хэмжээ-8
-Бууруулах арга хэмжээ- 4
Хог хаягдлаас үүсэх сөрөг нөлөөлийг бууруулах арга хэмжээ
-Урьдчилан сэргийлэх арга хэмжээ-7
-Бууруулах арга хэмжээ-
Нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээ
-Урьдчилан сэргийлэх арга хэмжээ-10
-Бууруулах арга хэмжээ-
Соёлын өвд учруулах сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээ
-Урьдчилан сэргийлэх арга хэмжээ-1
-Бууруулах арга хэмжээ-