НТУГ-ын инженер, мэргэжилтнүүд барилгын салбарын 100 жилийн ойн шагнал хүртлээ
Дулааны тавдугаар цахилгаан станцын нийт барилга угсралтын ажил 16 хувьтай хэрэгжиж байна
НҮБ-ЫН ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 17 ДУГААР БАГА ХУРЛЫН ҮЕЭР НИЙСЛЭЛД ХЭРЭГЖИЖ БУЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДЭЭ 3000 ГАРУЙ ИРГЭДЭД ТАНИЛЦУУЛЛАА
Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн иргэдэд нийслэлийн бүтээн байгуулалтын төслүүдийг танилцууллаа
Хөрсний ус, үерийн хамгаалалтын төсөл хэрэгжсэнээр 128 мянга хүртэлх хүн амд нөлөөлөх үерийн эрсдэл буурна
“Байгалийн хийн түлшний хангамж, хийн эрчим хүчний эх үүсвэр” төслийг Төр, Хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх түншлэгчээр оролцох саналаа ирүүлэхийг урьж байна


ЖАЙКА-ИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УЛААНБААТАР МЕТРО ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО

Улаанбаатар метро төслийн нэгжийн төлөөлөл Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын суурин төлөөлөгч, Япон мэргэжилтэн Шида Коосүкэ сантай уулзаж, Улаанбаатар метро төслийн хэрэгжилт, цаашдын хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр төслийн ерөнхий танилцуулга, хэрэгжилтийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын төлөвлөгөөг танилцуулж, төслийг хэрэгжүүлэх явцад анхаарах шаардлагатай асуудал, тулгамдаж буй сорилтуудын талаар ярилцав.

Мөн ЖАЙКА-ийн зүгээс олон улсын метро, хотын төмөр замын томоохон төслүүдийг хэрэгжүүлсэн туршлага, сургамжаас хуваалцаж, төслийн удирдлага, инженер-техникийн шийдэл, зураг төсөл, санхүүжилт болон хэрэгжилтийн зохион байгуулалт зэрэг чиглэлээр мэргэжлийн санал, зөвлөгөө өглөө.

Талууд олон улсын томоохон дэд бүтцийн төслүүдийн сайн туршлагыг Улаанбаатар хотын онцлог болон метро төслийн өнөөгийн нөхцөл байдалтай уялдуулан хэрэгжүүлэх боломжийн талаар мөн санал солилцов.

Улаанбаатар метро төслийн баг ЖАЙКА болон Япон Улсын метро, төмөр замын салбарын туршлагаас суралцаж, мэргэжлийн байгууллагуудтай хамтын ажиллагаа, туршлага солилцоог өргөжүүлэх замаар төслийг олон улсын сайн туршлага, стандартын дагуу үр дүнтэй хэрэгжүүлэхэд анхааран ажиллах болно.

🤝 Туршлагаа хуваалцаж, мэргэжлийн үнэ цэнтэй санал, зөвлөгөө өгсөн ЖАЙКА-ийн төлөөлөлд талархал илэрхийлье.