НТУГ-ын удирдлагууд дэлхийн хэмжээний бизнес консалтинг, санхүүгийн зөвлөх үйлчилгээний тэргүүлэгч “Alvarez&Marsal” компанийн төлөөлөгчдийг өнөөдөр /2026.03.31/ Улаанбаатар хотноо хүлээн авч уулзлаа.
“ТУУЛ УСАН ЦОГЦОЛБОР” ТӨСЛИЙН ТЕХНИК, ЭДИЙН ЗАСГИЙН ҮНДЭСЛЭЛИЙГ БОЛОВСРУУЛЖ БАЙНА
НИЙСЛЭЛ ДОТООД БОНД ГАРГАЖ, ДЦС-5 ТӨСЛИЙГ 200 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР САНХҮҮЖҮҮЛНЭ
“Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ, “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ хооронд хамтран ажиллах санамж бичгийг /2026.03.27/ байгуулж, НТУГ-ыг захирал Э.Түвшинжаргал, Барилгын хөгжлийн төвийн захирал Д.Мөнхбаатар нар гарын үсэг зурлаа.
ДУЛААНЫ ТАВДУГААР ЦАХИЛГААН СТАНЦЫН ТӨСЛИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН БЭЛТГЭЛ АЖИЛ ЭРЧИМЖИЖ БАЙНА
ИОРДАН УЛСЫН ХҮН АМЫН ТАЛЫГ ЦЭВЭР УСААР ХАНГАХ "AQABA-AMMAN" ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ БАЙНА
ДҮҮЖИН ЗАМЫН ТЭЭВРИЙН ТӨСЛИЙН ХОЁР БУУДЛЫН БАРИЛГЫН АЖИЛ ДУУСАЖ, ДОТООД ЗАСАЛ ХИЙГДЭЖ БАЙНА
БАЯНХОШУУ НОГООН ОРОН СУУЦ ТӨСӨЛ: 226 АЙЛЫН 6 БЛОК ОРОН СУУЦНЫ БАРИЛГЫН АЖИЛ 80 ОРЧИМ ХУВЬТАЙ БАЙНА
ХАНЫН МАТЕРИАЛ ХОТ ОРОН СУУЦЖУУЛАХ ТӨСЛИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН БЭЛТГЭЛ АЖЛУУД ЭХЭЛСЭН
НТУГ-ЫН ИНЖЕНЕР, МЭРГЭЖИЛТНҮҮД ГАМШГААС ХАМГААЛАХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
“СЭЛБЭ 20 МИНУТЫН ХОТ” ТӨСӨЛ: 3660 ХҮҮХДИЙН ГУРВАН СУРГУУЛЬ, 1200 ХҮҮХДИЙН ТАВАН ЦЭЦЭРЛЭГ БАЙГУУЛНА
ГЕОЛОГИЙН ТӨВ ЛАБОРАТОРИ ОРЧМЫН НҮХЭН ГАРЦЫН ГАЗАР ЧӨЛӨӨЛӨЛТ ДУУСЛАА
НТУГ-ЫН ДОТООД АУДИТОРУУД ISO 9001:2015 БОЛОН ISO 21500:2021 СТАНДАРТЫН ХЭРЭГЖИЛТЭД ДҮГНЭЛТ ХИЙЖ АЖИЛЛАЛАА
УЛААНБАДРАХ 300МВт ЦАХИЛГААН СТАНЦЫН ТӨСӨЛ ХЭРЭГЖСЭНЭЭР 250 АЖЛЫН БАЙР ШИНЭЭР БИЙ БОЛНО
ДҮҮЖИН ЗАМЫН ТЭЭВЭР ТӨСЛИЙН ЯАРМАГ ДАХЬ БУУДЛЫН ЭРГЭЛТИЙН ЗАМЫГ СУУРИЛУУЛЛАА


01 01

Тогтвортой хөгжлийн 17 зорилгууд

Улаанбаатар Метро төсөл нь “Тогтвортой хөгжлийн зорилт 2030"-аас нийгэм, эдийн засаг, байгаль орчны 17 зорилгоос дараах 9 зорилго, зорилтуудыг хангаж ажиллахыг зорьж байна. Үүнд:


Тус зорилгын хүрээнд замын хөдөлгөөний ослын улмаас нас барсан, гэмтэж бэртсэн хүний тоог бууруулах, мөн аюултай химийн бодис, агаар, ус, хөрсний бохирдол, халдвараас болж үхсэн, өвдсөн хүмүүсийн тоог бууруулах зорилтуудын бодит хэрэгжилтэд метро төсөл том түлхэц болох юм.

Иран улсын нийслэл Тегераны шинэ метроны буудал ашиглалтад орсны дараах үр дүнгийн судалгаагаар метроны буудал хүртэл машин, автобусаар явж буй хүмүүс эрс буурч, явган зорчих нь мэдэгдэхүйц нэмэгдсэн байна.

Мөн Тегераны метро ашиглалтад орохоос өмнө нийтийн тээврээр дамжин үйлчлүүлэхээр алхаж яваа зорчигчдын тоо ердөө 7.1% байсан нь 55.5% болж өссөн нь метроны дэд бүтэц хотын хүн амын идэвхтэй амьдралын хэв маягийн хүчтэй хөдөлгөгч хүч болж чадна гэдгийг нотолж байна. Хамгийн чухал нь судалгаанд хамрагдсан метроны хэрэглэгчдийн 46% нь өдөр тутмын ажилдаа явахдаа ганцаараа алхаж, ДЭМБ-ын зөвлөсөн биеийн тамирын дасгалын түвшинг хангаж, эрүүл мэнд, сайн сайхан байдлыг дэмжих Тогтвортой хөгжлийн зорилт 3-ын зорилгыг шууд дэмжиж байна. Тегеран хотын адил Улаанбаатар хот ч мөн агаарын бохирдол, суурин амьдралын сөрөг хэв маягтай тэмцсээр байгаа тул метроны системд хөрөнгө оруулах нь хүн амын эрүүл мэндэд эерэг түлхэц болох юм.

Тус зорилгын хүрээнд хөгжиж буй орнуудад багш бэлтгэх сургалтын чиглэлийн олон улсын хамтын ажиллагаагаар дамжуулан дадлага туршлагатай багш нарын хангамжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд ШУТИС-тай хамтран багш чадавхжуулах богино хугацааны хөтөлбөрийг амжилттайгаар зохион байгуулсан.

Үүн дээр үндэслэн бүх эрэгтэй, эмэгтэй хүнд хямд үнэтэй, чанартай техникийн, мэргэжлийн болон дээд боловсрол, түүний дотор их дээд сургуулийн боловсролыг тэгш авах боломжийг бүрдүүлэх, мөн ажил эрхлэх, зохистой хөдөлмөр, хувийн бизнес эрхлэх холбогдох ур чадвартай, түүний дотор техник, мэргэжлийн ур чадвартай залуучууд, насан хүрэгсдийн тоог нэмэгдүүлэх зорилтуудын хүрээнд Монгол Улсын ШУТИС болон БНСУ-ын Халла их сургуультай гурвалсан хамтын ажиллагааны хүрээнд 2025 оны хичээлийн жилд 4 шинэ бакалаврын хөтөлбөр, 2026 оны хаврын улирлын магистрын хөтөлбөрийг эхлүүлж Монголдоо анх удаа метроны инженерүүдийг бэлтгэж эхэлсэн билээ.

Мөн Улаанбаатар метро төсөл нь хүүхэд, хөгжлийн бэрхшээл, жендерийн мэдрэмжтэй боловсролын байгууллагыг бэхжүүлэн сайжруулж, хүн бүрийг аюулгүй, хүртээмжтэй, үр дүнтэй суралцах орчноор хангах зорилтыг шууд бус нөлөөллөөр хангахын төлөө бүх иргэдэд хүртээмжтэй олон нийтийн тээврийг хөгжүүлэх зураг төслийг бэлтгэн ажиллаж байна.

Төслийн хүрээнд дараах зорилтуудыг хангах, ялангуяа эмзэг бүлгийн иргэдийн ариун цэврийн байгууламжийн хүртээмжинд анхаарж, зураг төслүүддээ тусган ажиллаж байна.

Төлөвлөлтийн шатанд явагдаж буй уг зураг нь дараах зорилттой уялдсан болно:

- 2030 он гэхэд хүн бүрийг тэгш хүртээмжтэй, эрүүл ахуйн шаардлага хангасан ариун цэврийн байгууламжид хамруулж, охид, эмэгтэйчүүд, эмзэг бүлгийнхний хэрэгцээ шаардлагыг онцгойлон анхааран үзэж ил задгай биеэ засах явдлыг зогсоох

- 2030 он гэхэд ус, ариун цэврийн байгууламжтай холбоотой үйл ажиллагаа, хөтөлбөр, түүний дотор ус хураах, цэвэршүүлэх, усны үр ашиг, бохир усыг цэвэрлэх, дахин ашиглах технологийн чиглэлээр хөгжиж буй орнуудад үзүүлдэг олон улсын хамтын ажиллагаа, чадавх бэхжүүлэх дэмжлэг туслалцааг өргөжүүлэх

Метро төслийн EPC гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендерийн 2-р үе шатны баримт бичгийн "Хэсэг II"-т Захиалагчийн шаардлага - Функциональ шаардлага (зайлшгүй гүйцэтгэх ажил) дээр "hump method" буюу тоормосын хэсэгт цахилгааны эрчим хүчийг хэмнээд, газрын таталцлын дагуу галт тэргийг зогсоох орчин үеийн технологийн шийдлийг навтрүүлэн ажиллахыг үүрэгжүүлж тусгасан болно. Тус шаардлага нь  сэргээгдэх эрчим хүчний дэд бүтэц, цэвэр эрчим хүчний технологид оруулах хөрөнгө оруулалтыг дэмжиж буй бодит хэрэгжилтийн суурь болно.


Дэд бүтэц, олон нийтэд зориулсан нийтийн тээврийн томоохон төслийн онцлогийн хувьд эдийн засгийн дотоод үр өгөөж (EIRR) 17.22% өндөр байгаа нь төрийн оролцоо, дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэх нь зохистойгоос гадна дараах өндөр үр өгөөжүүд нийгэм, эдийн засагт бий болохоор байна.

Эдийн засгийн үр нөлөө: 2040 оны түвшинд жил бүр тээврийн хэрэгслийн ашиглалтын зардал (VOC) 347.6 сая ам.доллароор, зорчих хугацааны зардал (VOT) 281.6 сая ам.доллароор буурах судалгаа гарсан. Ингэснээр авто зам дээр өнгөрүүлэх хугацаа багасан аж ахуй нэгжүүдийн үйлдвэрлэл, үйлчилгээ, бүтээмж нэмэгдэж, иргэд хувь хүний хөгжил, чөлөөт цагаа зөв, үр бүтээлтэй өнгөрөөх боломж бүрдэнэ. Цаашлаад, хотын аялал жуулчлал хөгжсөнөөр Монгол улсын эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх юм. Мөн төслийн үйл ажиллагаатай холбоотойгоор улсын НӨАТ-ын орлого жил бүр 117 сая ам.доллароор, Үл хөдлөх хөрөнгийн татварын орлого 86.4 сая ам.доллароор, ХХОАТ болон ААНОАТ-ын орлого тус бүр 52.3 сая ам.доллароор нэмэгдэх судалгаа гарсан ба эдгээр судалгаан дээр үндэслэсэн тооцоолол нь метро төслийн техник, эдийн засгийн үндэслэл-т багтсан болно.

Дэд бүтэц болон инновацид хөрөнгө оруулах нь эдийн засгийн өсөлт, хөгжлийн томоохон хөшүүрэг юм. Технологийн дэвшил нь шинэ ажлын байрыг бүрдүүлэх, эрчим хүчний хэмнэлтийг дэмжих зэрэг эдийн засаг, байгаль орчны тулгамдсан асуудлуудад урт хугацааны шийдлийг олоход чухал ач холбогдолтой юм. Иймд төслийн хүрээнд бид дараах зорилтыг дэмжин ажиллаж байна.

- Хүн бүрт тэгш, хүртээмжтэй байх талыг голлон анхаарч эдийн засгийн хөгжил, хүний сайн сайхан аж байдлыг дэмжих чанартай, найдвартай, тогтвортой, уян хатан дэд бүтэц, түүний бүсийн болон хил дамнасан дэд бүтцийг хөгжүүлэх

Метро төсөл хэрэгжсэнээр нийтийн тээврийн хурд, найдвартай ажиллагааг дээшлүүлэх, хотын хөндлөн чигийн дагуух замын ачаалал газар доорх метро руу шилжсэнээр дэд бүтцийн ашиглалт уртсах, засвар үйлчилгээний давтамж багасах зэрэг шууд үр өгөөжтэй. Мөн метро төслийн чиг нь бусад авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийг сайжруулах төслүүдтэй уялдсан байгаа нь нийтийн тээврийн цогц системийг бүрдүүлэхэд эерэг үр нөлөөтэй.

Анхааруулга: Нарийвчилсан зураг төслийг EPC гүйцэтгэгч боловсруулах тул энд танилцуулж буй бүх зураг, мэдээлэл нь зөвхөн концепцийн түвшинд байгаа бөгөөд цаашид өөрчлөгдөх боломжтой.

Метро төсөл нь эмэгтэйчүүд, хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүн бүрт аюулгүй, найдвартай, хүртээмжтэй нийтийн тээврээр зорчих эрх, мөн далд утгаараа нийгэмд тэгш оролцох, ажиллах боломжийг хангахаар зорин ажиллаж байна.

Зураг төслийн үе шат - Суурь дэд бүтцийн төлөвлөлтийн шатанд эмэгтэйчүүд болон эмзэг бүлгийн зорчигчдын төлөөлөлтэй санал солилцож, түүнийхээ үр дүнг бодитоор зураг төсөлдөө буулгах (Рамп, лифт, тактил зам, ахмад, хүүхэдтэй зорчигчдод зориулсан орчин, өвлийн нөхцөлд (цас, мөс) аюулгүй байдлыг хангах)

Барилгын үе шат - Хүйсийн ялгаварлалгүй, аюулгүй ажлын орчих бүрдүүлэхийн тулд ажилчдын сайн сайхан байдлыг хангах, хөдөлмөр эрхлэлтийн тэгш байдлыг идэвхтэй дэмжих, гомдол барагдуулах механизмыг даган мөрдөх (Ажлын байрны хүйсийн тоог тэнцвэржүүлэх, бэлгийн дарамтын эрсдэлээс сэргийлэх сургалт болон жендэрт суурилсан хүчирхийлэлийн сургалтуудад 100% хамруулах, техникийн албан тушаал дахь эмэгтэйчүүд 10–15% байх г.м)

Ашиглалтын үе шат - Бүх үйлчлүүлэгчид аюулгүй, тэгш хамрагдаж чадаж байгаа эсэхт тогтмол хяналт үнэлгээ хийх, үүн дээр үндэслэн үйл ажиллагаагаа цаг тухайд нь сайжруулах (Яаралтай дуудлагын систем суурилуулах, CCTV болон гэрэлтүүлгээр 100% хангах, эмэгтэй хамгаалалтын ажилтан ажиллуулах г.м)

2050 он гэхэд дэлхийн нийт хүн амын гуравны хоёр нь буюу 6.5 тэрбум хүн хот суурин газар амьдарна гэсэн үзүүлэлт байдаг. Улаанбаатар хотын хувьд 2025 оны байдлаар хүн ам 1,765,151 бол 2035 онд 2,000,000 хүрэх төлөвтэй байна. 2025 онд Улаанбаатар хотын автомашины тоо хүн амын 45%-д хүрсэн үзүүлэллтэй бөгөөд 2030 онд автомашины тоо 1,000,000 давах тооцоололтой байна. Иймд бид одоогийн хот байгуулалт, төлөвлөлтийн арга барилаа өөрчлөхгүйгээр тогтвортой хөгжилд хүрэх боломжгүй.

Хөгжиж буй орнуудад хүн амын өсөлт, шилжилт хөдөлгөөний үр дүнд хотууд хурдацтайгаар томорч мега хотуудыг бий болгож байгаатай зэрэгцэн, ядуусын хороолол нь хотын амьдралын салшгүй нэгэн хэсэг болоод байна. Хотуудыг тогтвортой болгох гэдэг нь карьер, бизнесийн боломжуудыг үүсгэж, аюулгүй, хямд орон сууцуудыг барьж, тогтвортой нийгэм, эдийн засгийг бий болгоно гэсэн үг юм. Үүнд нийтийн тээвэрт хөрөнгө оруулалт хийх, ногоон байгууламжийг бий болгох, иргэдийн оролцоотой, хүртээмжтэй байдлаар хот төлөвлөлт, менежментийг сайжруулах зэрэг орно. Иймд уг төсөл дараах зорилтуудын хэрэгжилтэнд шууд эерэг нөлөөтэй бөгөөд уг төсөл хэрхэн хотын төлөвлөлтөд тээвэрт суурилсан хөгжүүлэлт (TOD)-г нэвтрүүлэх төлөвлөгөөтэй талаар танилцах боломжтой:

- 2030 он гэхэд эмзэг бүлгийн хүн ам, эмэгтэйчүүд, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй болон өндөр настай хүмүүсийн хэрэгцээ шаардлагыг онцгой анхааран замын аюулгүй байдал, тухайлбал нийтийн тээврийг өргөжүүлэн сайжруулах замаар аюулгүй, хямд үнэтэй, хүртээмжтэй, тогтвортой тээврийн системийг хүн бүрт хүргэх

- 2030 он гэхэд бүх улс орнуудад хамтын оролцооны, нэгдсэн, тогтвортой хүн амын суурьшлын төлөвлөлт, менежментийн чадавх, бүх талын оролцоог хангасан, тогтвортой хот байгуулалтыг сайжруулах

- 2030 он гэхэд агаарын чанар, хотын болон хог хаягдлын менежментийн асуудалд онцгой анхаарлаа хандуулах замаар хотуудын нэг хүнд ногдох байгаль орчны сөрөг нөлөөллийг бууруулах

Бүх түвшинд үр дүнтэй, хариуцлагатай, ил тод үйл ажиллагаатай институтийг хэвшүүлэх нь манай төслийн багийн удирдлагын зорилготой нийцэж байна.