НТУГ-ын удирдлагууд дэлхийн хэмжээний бизнес консалтинг, санхүүгийн зөвлөх үйлчилгээний тэргүүлэгч “Alvarez&Marsal” компанийн төлөөлөгчдийг өнөөдөр /2026.03.31/ Улаанбаатар хотноо хүлээн авч уулзлаа.
“ТУУЛ УСАН ЦОГЦОЛБОР” ТӨСЛИЙН ТЕХНИК, ЭДИЙН ЗАСГИЙН ҮНДЭСЛЭЛИЙГ БОЛОВСРУУЛЖ БАЙНА
НИЙСЛЭЛ ДОТООД БОНД ГАРГАЖ, ДЦС-5 ТӨСЛИЙГ 200 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР САНХҮҮЖҮҮЛНЭ
“Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ, “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ хооронд хамтран ажиллах санамж бичгийг /2026.03.27/ байгуулж, НТУГ-ыг захирал Э.Түвшинжаргал, Барилгын хөгжлийн төвийн захирал Д.Мөнхбаатар нар гарын үсэг зурлаа.
ДУЛААНЫ ТАВДУГААР ЦАХИЛГААН СТАНЦЫН ТӨСЛИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН БЭЛТГЭЛ АЖИЛ ЭРЧИМЖИЖ БАЙНА
ИОРДАН УЛСЫН ХҮН АМЫН ТАЛЫГ ЦЭВЭР УСААР ХАНГАХ "AQABA-AMMAN" ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ БАЙНА
ДҮҮЖИН ЗАМЫН ТЭЭВРИЙН ТӨСЛИЙН ХОЁР БУУДЛЫН БАРИЛГЫН АЖИЛ ДУУСАЖ, ДОТООД ЗАСАЛ ХИЙГДЭЖ БАЙНА
БАЯНХОШУУ НОГООН ОРОН СУУЦ ТӨСӨЛ: 226 АЙЛЫН 6 БЛОК ОРОН СУУЦНЫ БАРИЛГЫН АЖИЛ 80 ОРЧИМ ХУВЬТАЙ БАЙНА
ХАНЫН МАТЕРИАЛ ХОТ ОРОН СУУЦЖУУЛАХ ТӨСЛИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН БЭЛТГЭЛ АЖЛУУД ЭХЭЛСЭН
НТУГ-ЫН ИНЖЕНЕР, МЭРГЭЖИЛТНҮҮД ГАМШГААС ХАМГААЛАХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
“СЭЛБЭ 20 МИНУТЫН ХОТ” ТӨСӨЛ: 3660 ХҮҮХДИЙН ГУРВАН СУРГУУЛЬ, 1200 ХҮҮХДИЙН ТАВАН ЦЭЦЭРЛЭГ БАЙГУУЛНА
ГЕОЛОГИЙН ТӨВ ЛАБОРАТОРИ ОРЧМЫН НҮХЭН ГАРЦЫН ГАЗАР ЧӨЛӨӨЛӨЛТ ДУУСЛАА
НТУГ-ЫН ДОТООД АУДИТОРУУД ISO 9001:2015 БОЛОН ISO 21500:2021 СТАНДАРТЫН ХЭРЭГЖИЛТЭД ДҮГНЭЛТ ХИЙЖ АЖИЛЛАЛАА
УЛААНБАДРАХ 300МВт ЦАХИЛГААН СТАНЦЫН ТӨСӨЛ ХЭРЭГЖСЭНЭЭР 250 АЖЛЫН БАЙР ШИНЭЭР БИЙ БОЛНО
ДҮҮЖИН ЗАМЫН ТЭЭВЭР ТӨСЛИЙН ЯАРМАГ ДАХЬ БУУДЛЫН ЭРГЭЛТИЙН ЗАМЫГ СУУРИЛУУЛЛАА


28 11

Онцгой байдлын бэлэн байдал ба хариу арга хэмжээний төлөвлөгөө

1. Осол, онцгой байдлын үед хэрэгжүүлэх арга хэмжээ


Осол, аюул илэрсэн даруйд (0–5 минутын дотор) тухайн ажлыг нэн даруй зогсоож, ослын бүсийг хамгаалалтад авч, ажилчдыг урьдчилан тогтоосон цугларах цэг рүү аюулгүй маршрутаар нүүлгэн шилжүүлж, анхны тусламжийг газар дээр нь шуурхай үзүүлнэ.

Ослын талаарх мэдээллийг 5–10 минутын дотор дотоод шатлалын дагуу дамжуулж, шаардлагатай тохиолдолд Онцгой байдлын байгууллага, гал түймэр унтраах анги, түргэн тусламж, цагдаагийн байгууллагад шуурхай мэдэгдэнэ.

Ноцтой ослын үед 15–30 минутын дотор Онцгой байдлын байгууллагууд талбайд хүрэлцэн ирэх нөхцөлийг бүрдүүлж, нэвтрэх гарцыг чөлөөлөн, бодит нөхцөл байдал, эрсдэлийн талаарх мэдээллийг газар дээр нь үнэн зөвөөр танилцуулна.

Гал, ус, химийн бодисын алдагдал, цахилгааны аюул зэрэг эрсдэлийг 30–60 минутын дотор хязгаарлаж, нөхцөл байдлыг тогтворжуулах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

Гэмтсэн хүмүүст анхны болон мэргэжлийн эмнэлгийн тусламжийг шуурхай үзүүлж, шаардлагатай тохиолдолд 1 цагийн дотор эмнэлэгт хүргэх ажлыг зохион байгуулна.

Осол гарсны дараа 1–2 цагийн дотор анхны мэдээллийг гаргаж, 24 цагийн дотор дэлгэрэнгүй тайлан боловсруулж, 48–72 цагийн дотор нэгдсэн дүгнэлт, засах болон урьдчилан сэргийлэх арга хэмжээг тодорхойлно.


2. Онцгой байдлын байгууллагатай уялдаа холбоо 


Онцгой байдлын байгууллагатай тогтмол холбоотой ажиллаж, холбоо барих мэдээллийг дор хаяж сар бүр шинэчилж, яаралтай үед шуурхай холбогдох нөхцөлийг бүрдүүлнэ.

Төслийн талбай, туннель, өртөө, нэвтрэх гарц, эрсдэлийн бүсүүдийн зураглал болон техникийн мэдээллийг улирал тутам Онцгой байдлын байгууллагад танилцуулж, газар дээрх хамтарсан үзлэг зохион байгуулна.

Гал унтраах, аврах ажиллагаа, туннель доторх ослын хариу арга хэмжээний сургалт, дадлагыг дор хаяж улиралд нэг удаа, олон байгууллагын хамтарсан иж бүрэн дадлагыг 6 сар тутам зохион байгуулна.

Өндөр эрсдэлтэй ажил (туннель ухалт, гүн ухмал, ус шавхалт, шатах материал хадгалалт гэх мэт)-ыг эхлүүлэхээс 24–48 цагийн өмнө Онцгой байдлын байгууллагад урьдчилан мэдэгдэж, зөвлөмж, дэмжлэг авна.

Талбайд нэвтрэх гарц, зам, гал унтраах усны эх үүсвэр, аврах ажиллагааны маршрутыг урьдчилан төлөвлөж, байнгын ажиллагаатай байлгана.

3. Харилцаа холбоо ба мэдээллийн бэлэн байдал

Осол, онцгой байдлын үед мэдээллийг 5 минутын дотор анхан шатанд дамжуулж, цаашид шат дараатайгаар холбогдох байгууллагуудад хүргэх тогтолцоог бүрдүүлнэ.

Радио холбоо, дохиоллын систем, чанга яригч, шуурхай дуудлагын системийг байнгын бэлэн байдалд байлгаж, холбооны тасалдал үүсэхээс сэргийлэн нөөц системийг давхар ашиглана.

Олон нийтэд өгөх мэдээллийг зөвхөн эрх бүхий байгууллагаас баталгаажуулж, нэг сувгаар 1–2 цагийн дотор албан ёсоор мэдээлэх зохицуулалтыг хэрэгжүүлнэ.


ДҮГНЭЛТ

Онцгой байдлын үед авах арга хэмжээ болон Онцгой байдлын байгууллагатай уялдаа холбоо нь тодорхой хугацаанд хэрэгжих, урьдчилан төлөвлөгдсөн, хамтарсан сургалт, мэдээллийн нэгдсэн тогтолцоонд суурилсан байх бөгөөд энэ нь ослын үед шуурхай, үр дүнтэй хариу арга хэмжээ авах үндсэн нөхцөл болдог.