НТУГ-ын инженер, мэргэжилтнүүд барилгын салбарын 100 жилийн ойн шагнал хүртлээ
Дулааны тавдугаар цахилгаан станцын нийт барилга угсралтын ажил 16 хувьтай хэрэгжиж байна
НҮБ-ЫН ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 17 ДУГААР БАГА ХУРЛЫН ҮЕЭР НИЙСЛЭЛД ХЭРЭГЖИЖ БУЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДЭЭ 3000 ГАРУЙ ИРГЭДЭД ТАНИЛЦУУЛЛАА
Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн иргэдэд нийслэлийн бүтээн байгуулалтын төслүүдийг танилцууллаа
Хөрсний ус, үерийн хамгаалалтын төсөл хэрэгжсэнээр 128 мянга хүртэлх хүн амд нөлөөлөх үерийн эрсдэл буурна
“Байгалийн хийн түлшний хангамж, хийн эрчим хүчний эх үүсвэр” төслийг Төр, Хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх түншлэгчээр оролцох саналаа ирүүлэхийг урьж байна


Төслийн чигийн төлөвлөлтийн загвар зураг

Нийслэл Улаанбаатар хотод Их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл "Метро"-г барьж байгуулах төслийн загвар зургийг Нийслэлийн Ерөнхий Архитектор 2025.02.20-ны өдөр баталсан. Энэхүү загвар зураг нь 6 үндсэн агуулгаас бүрдэнэ.

Анхааруулга: Нарийвчилсан зураг төслийг EPC гүйцэтгэгч боловсруулах тул энд танилцуулж буй бүх мэдээлэл нь зөвхөн концепцийн түвшинд байгаа бөгөөд цаашид өөрчлөгдөх боломжтой.

Улаанбаатар метро төсөл нь Толгойтоос Амгалан чиглэлд 19.4 км урт шугамтай, 15 өртөө, засвар үйлчилгээний депотой байх юм.

Өртөө хоорондын зай 0.8-1.7 километр байна. Өртөөний зай ойрхон байх тусам зорчигч бууж суухад хялбар, явган алхах нь багасна. Гэхдээ өртөө хэт ойрхон байвал метро байн байн зогсож, тээврийн хурд удаашрах сөрөг талтай байдаг. Иймд манай улсад хэрэгжүүлэх метроны өртөө хоорондын зайг дунджаар 1.3 км байхаар төлөвлөсөн нь дэлхийн туршлага, мэргэжлийн зөвлөх компанийн зөвлөгөөнд үндэслэсэн шийдвэр юм.


Улаанбаатар хотод төлөвлөгдсөн зүүн-баруун чиглэлийн Метроны 1-р шугам (Толгойт-Амгалан чиглэлийн 19.4 км урттай, 15 өртөө бүхий) нь илүү нягт, тээвэрт суурилсан хотын хөгжлийг бүрдүүлэх гол тулгуур болно. Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө (УБХЕТ 2040)-ний хүрээнд хотын тойргийг тэлж, нэг төвт хотоос олон төвт хотыг бий болгох зорилтыг тавиад байна. Үүнд төлөвлөгдсөн 14 орон нутгийн зэрэглэлтэй хотуудын 7 дэд төв нь Метроны шугамтай давхцаж байгаа нь эдгээр дэд төвүүдийн цаашдын хөгжүүлэлтэд метроны өртөөнүүд гол хөшүүрэг болохыг харуулж байна.  

Анх 2013 онд "ЖАЙКА" ОУБ-н боловсруулсан ТЭЗҮ дээр метрог 14 өртөөтэйгөөр төлөвлөж байсан бол шинэчилсэн ТЭЗҮ дээр 15 болгож нэмэгдүүлсэн. Мөн хот байгуулалт, байгаль орчин, зам тээвэр ба газар чөлөөлөлтийг давуу талыг нь тооцоолоод  14 өртөө газар доор, 1 нь газар дээр байхаар тусгасан.