НТУГ-ын инженер, мэргэжилтнүүд барилгын салбарын 100 жилийн ойн шагнал хүртлээ
Дулааны тавдугаар цахилгаан станцын нийт барилга угсралтын ажил 16 хувьтай хэрэгжиж байна
НҮБ-ЫН ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 17 ДУГААР БАГА ХУРЛЫН ҮЕЭР НИЙСЛЭЛД ХЭРЭГЖИЖ БУЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДЭЭ 3000 ГАРУЙ ИРГЭДЭД ТАНИЛЦУУЛЛАА
Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн иргэдэд нийслэлийн бүтээн байгуулалтын төслүүдийг танилцууллаа
Хөрсний ус, үерийн хамгаалалтын төсөл хэрэгжсэнээр 128 мянга хүртэлх хүн амд нөлөөлөх үерийн эрсдэл буурна
“Байгалийн хийн түлшний хангамж, хийн эрчим хүчний эх үүсвэр” төслийг Төр, Хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх түншлэгчээр оролцох саналаа ирүүлэхийг урьж байна


Хөдлөх бүрэлдэхүүний загвар зураг

Нийслэл Улаанбаатар хотод Их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл "Метро"-г барьж байгуулах төслийн загвар зургийг Нийслэлийн Ерөнхий Архитектор 2025.02.20-ны өдөр баталсан. Энэхүү загвар зураг нь 6 үндсэн агуулгаас бүрдэнэ.

Анхааруулга: Нарийвчилсан зураг төслийг EPC гүйцэтгэгч боловсруулах тул энд танилцуулж буй бүх мэдээлэл нь зөвхөн концепцийн түвшинд байгаа бөгөөд цаашид өөрчлөгдөх боломжтой.

Урьдчилсан тооцооллоор 2030 онд Улаанбаатар хотод өдөрт 4.5 сая зорчилт хийгдэхээр байгаа бөгөөд үүний 464,649 нь УБ метроны зорчилт болох юм. Уг тээврийн эрэлтийн судалгааг 1. Зорчилт хөдөлгөөний судалгаа (Улаанбаатар хотын зорчилтын төлөв, Тасалбарын үнэ),  2. Хурдны судалгаа (Улаанбаатар хотын гол гудамж замын дундаж хурд), мөн 3. Хөдөлгөөний эрчмийн судалгаа (Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний ачаалал)-нуудыг уялдуудан хийсэн болно. Хөдлөх бүрэлдэхүүний хүчин чадал ба байгууламжийн төлөвлөлт зорчигчдын тооноос шууд хамааралтай юм. 


2030 оны буюу Метро ашиглалтанд орж эхэлсэн үед хүлээлтийн хугацаа 4.5 минут байх бөгөөд 2040 онд 4.0 минут болж богиносохын зэрэгцээ хөдлөх бүрэлдэхүүний цувааны тоо нэмэгдэнэ. 

Нэг вагоны урт- 20 метр ба 6 вагон нийлээд 120 метро бүхий нэг цувааг бүрдүүлнэ. Үүнээс хамаараад өртөөний В-3 давхарт байрлах тавцангийн урт нь 130 метр байна. 

Хөдлөх бүрэлдэхүүний 100%  дүүргэлтийн үеийн хүчин чадлаар тооцоолоод зорчигчдын тоог оруулсан байгаа.