1. Төлөвлөгөөний зорилго
Улаанбаатар хотын Метро төсөл нь хотын иргэд, байгууллагууд, бизнес эрхлэгчид болон бусад оролцогч талуудтай нээлттэй, ил тод, тасралтгүй харилцах зарчимд тулгуурлан хэрэгжинэ.
Энэхүү Оролцогч талуудын оролцооны төлөвлөгөө (Stakeholder Engagement Plan – SEP) нь:
- Төслийн талаарх мэдээллийг олон нийтэд цаг тухайд нь хүргэх
- Иргэд, ААН, эмзэг бүлгийн санал бодлыг сонсох
- Санал, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх
- Шийдвэр гаргалтад оролцогч талуудын оролцоог хангах
2. Оролцогч талууд гэж хэн бэ?
Метро төсөл нь Улаанбаатар хотын 5 дүүрэг, 48 хороог хамарч буй тул өргөн хүрээний оролцогч талуудтай нягт хамтарна.
🔹 Шууд нөлөөлөгдөх оролцогчид
- Өртөө, депогийн ойролцоох оршин суугчид
- Гэр хорооллын иргэд
- ЖДҮ, зах, худалдаа эрхлэгчид
- Зорчигч, явган зорчигч, унадаг дугуйтай иргэд
🔹 Эмзэг бүлгүүд
- Ахмад настан
- Тусгай хэрэгцээд иргэд
- Өрх толгойлогч эмэгтэйчүүд
- Албан бус ажил эрхлэгчид
🔹 Сонирхогч талууд
- Хот, дүүргийн төрийн байгууллагууд
- Иргэний нийгмийн байгууллагууд
- Судалгаа, боловсролын байгууллагууд
- Хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээ
- Олон улсын санхүүжүүлэгч байгууллагууд

3. Оролцогч талуудын оролцооны үндсэн зарчим
Метро төсөл нь олон улсын шилдэг туршлагад тулгуурлан дараах гол зарчмуудыг баримтална:
- ✅ Нээлттэй, ил тод мэдээлэл түгээх
- ✅ Хүртээмжтэй, тэгш оролцоо (эмзэг бүлгийг онцгой анхаарах)
- ✅ Санал бодлыг бодитоор тусгах
- ✅ Тасралтгүй харилцаа, мэдээлэл солилцоо
- ✅ Олон нийтийн итгэлийг бэхжүүлэх
4. Оролцооны хэлбэрүүд
Оролцогч талуудтай дараах хэлбэрээр харилцана:
- 📢 Олон нийтийн уулзалт, хэлэлцүүлэг
- 👥 Жижиг бүлгийн ярилцлага (focus group)
- 🏘 Хороо, дүүргийн түвшний уулзалтууд
- 📄 Товч танилцуулга, мэдээллийн хуудас
- 🌐 Веб сайт, сошиал сувгууд
- ☎ Мэдээллийн утас, онлайн суваг
Эдгээр үйл ажиллагаа нь төслийн бүх үе шатанд (төлөвлөлт, барилга, ашиглалт) үргэлжилнэ.
5. Гомдол, санал хүлээн авах механизм
Төслийн хүрээнд санал, гомдол хүлээн авах ил тод механизм (GRM) ажиллана.
Иргэд дараах сувгаар хандана:
- 🏢 Хороо, төслийн оффис дээр биечлэн: /Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 23-р хороо, Наадамчдын зам, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын цогцолбор барилга, Б блок байр, 6 давхар/
- 📞 Тусгай утас / SMS: /+(976) 7000-1937/
- 📧 Имэйл: /ubmetro@ipiu.mn/
- 📦 Санал, гомдлын хайрцаг
- 🌐 Метро төслийн албан ёсны веб сайт: /www.ubmetro.com
Гол зарчим:
- Төлбөргүй
- Нууцлалыг хадгална
- Шуурхай хариу өгнө
- Шийдвэр, үр дүнг мэдэгдэнэ

6. Эмзэг бүлгүүдийн оролцоог дэмжих
Метро төсөл нь эмзэг бүлгийн оролцоог тусгайлан хангана.
- Эмэгтэйчүүд, ахмад настан, тусгай хэрэгцээд иргэдэд зориулсан тусдаа уулзалт
- Хүртээмжтэй байршил, цагийн сонголт
- Хялбаршуулсан материал, ил тод тайлбар
- Санал гомдлыг төслийн шийдвэрт тусгах
👉 Ингэснээр хотын дэд бүтцийн хөгжил бүх хүнд тэгш үр өгөөжтэй байна.
7. Ил тод байдал ба хяналт
- Оролцооны бүх үйл ажиллагаа баримтжина
- Сар, улирлын тайлан бэлтгэнэ
- Хотын удирдлага, санхүүжүүлэгч байгууллагад тайлагнана
- Олон нийтэд мэдээлнэ

8. Иргэдтэйгээ хамт бүтээх метро
Оролцогч талуудын оролцооны төлөвлөгөө нь:
- ✅ Иргэдийн дуу хоолойг сонсоно
- ✅ Сөрөг нөлөөг багасгана
- ✅ Итгэлцэл бий болгоно
- ✅ Метро төслийг илүү нийгэмд ээлтэй, тогтвортой болгоно