
🌏 БНСУ-ын Канвондо мужийн Вонжу хотод байрлах Халла их сургууль нь 1995 онд байгуулагдсан, орчин үеийн боловсролын тогтолцоотой, олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай боловсон хүчин бэлтгэдэг хувийн их сургууль юм.
Халла их сургууль нь: Инженер, технологи, Бизнес, менежмент, aялал жуулчлал, Нийгмийн ухаан зэрэг чиглэлээр сургалт явуулдаг бөгөөд онол + практик хосолсон сургалт, олон улсын хамтын ажиллагаа, оюутан солилцоог амжилттай хэрэгжүүлж байна.



Халла их сургууль нь оюутнуудад:
🏫 Орчин үеийн кампус, лаборатори
🏠 Тохилог дотуур байр
🌐 Олон улсын солилцооны хөтөлбөр
🎉 Соёл, спорт, клубын идэвхтэй үйл ажиллагаа зэрэг боломжийг бүрдүүлдэг.
🔧 Инженер, технологийн чиглэлээр чанартай сургалт
🤝 Аж үйлдвэр–сургалтын уялдаа холбоог чухалчлан
“Улаанбаатар метро” төсөл нь ХАЛЛА их сургуультай хамтран Монгол Улсад метроны салбарын өндөр чадвартай инженер, мэргэжилтнүүдийг бэлтгэх, олон улсын түвшний мэдлэг, туршлагыг нэвтрүүлэх зорилготой ажиллаж байна.”
🚇 UB Metro төсөлтэй хамтын ажиллагаа
Улаанбаатар хотын метро барих төслийн хүрээнд Халла их сургуультай дараах чиглэлээр хамтран ажиллаж байна:
🎓 Бакалавр, магистр, докторын хөтөлбөр
👨🏫 Инженер, багш мэргэжил дээшлүүлэх сургалт
🏗️ Метро, дэд бүтцийн инженерийн чиглэлээр мэргэшүүлэх
🌍 Олон улсын туршлага, технологи дамжуулах
Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улсад метроны мэргэжлийн хүний нөөцийг бэлтгэх чухал суурь болж байна.