НТУГ-ын инженер, мэргэжилтнүүд барилгын салбарын 100 жилийн ойн шагнал хүртлээ
Дулааны тавдугаар цахилгаан станцын нийт барилга угсралтын ажил 16 хувьтай хэрэгжиж байна
НҮБ-ЫН ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 17 ДУГААР БАГА ХУРЛЫН ҮЕЭР НИЙСЛЭЛД ХЭРЭГЖИЖ БУЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДЭЭ 3000 ГАРУЙ ИРГЭДЭД ТАНИЛЦУУЛЛАА
Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн иргэдэд нийслэлийн бүтээн байгуулалтын төслүүдийг танилцууллаа
Хөрсний ус, үерийн хамгаалалтын төсөл хэрэгжсэнээр 128 мянга хүртэлх хүн амд нөлөөлөх үерийн эрсдэл буурна
“Байгалийн хийн түлшний хангамж, хийн эрчим хүчний эх үүсвэр” төслийг Төр, Хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх түншлэгчээр оролцох саналаа ирүүлэхийг урьж байна


ТЕХНИК, ЭДИЙН ЗАСГИЙН ҮНДЭСЛЭЛИЙН ЗОРИЛГО БА БҮТЭЦ

Улаанбаатар метро төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг шинэчлэн боловсруулахтай холбоотой ээлжит хурлыг төслийн зөвлөх "Духуа Инженеринг" ХХК -тай хийж санал солилцлоо.


Төслийн нь техник, эдийн засгийн үндэслэл нь дараах гурван үндсэн шатлалтайгаар боловсруулагдана.

Эхний шат 

Эхний шат нь судалгаа бөгөөд энэ шатанд төслийн суурь нөхцөлийг тодорхойлдог. Үүнд инженер геологийн нарийвчилсан судалгаа, байрзүйн нарийвчилсан судалгаа, гидрогеологийн нөхцөл ба усны нөөцийн үнэлгээ багтсан байдаг. Мөн байгаль орчны болон нийгмийн төлөв байдлыг судалж, орчны бохирдол, нийгмийн нөхцөл байдлын үнэлгээг гаргадаг. Энэ үе шатанд тээврийн эрэлтийн судалгаа хийгддэг бөгөөд зорчигчдын тоо, тасалбарын үнэ, дундаж хурд, хөдөлгөөний ачаалал зэргийг тодорхойлон, ирээдүйн 2024, 2030, 2040 оны таамаглалыг гаргадаг. Эдгээр судалгааны үндсэн дээр төсөлд шаардагдах шалгуур үзүүлэлтүүд тодорхойлох юм.

Хоёр дахь шат

Хоёр дахь шат нь төлөвлөлт бөгөөд энэ шатанд төслийн концепц боловсруулж, чиглэл, хөдөлгөөн, тээврийн хэрэгслийн бүрэлдэхүүн, байгууламжийн зохион байгуулалт, бүтцийн төлөвлөлт, цахилгаан хангамж, холбоо дохиолол, механикийн төлөвлөлт, ашиглалт, засвар үйлчилгээний төлөвлөгөө зэргийг багтаан төлөвлөж, метроны системийг зохион байгуулна.

Гурав дахь шат

Гурав дахь шат нь шинжилгээ бөгөөд энэ шатанд төслийн төсөвт өртгийг тооцоолж, эрсдлийн шинжилгээ, санхүүгийн шинжилгээ, эдийн засгийн үр ашгийн үнэлгээг гаргана. Эцсийн дүнд, бүх шатны судалгаа, төлөвлөлт, шинжилгээний үр дүнг нэгтгэн санал зөвлөмж гаргадаг бөгөөд энэ нь төслийг хэрэгжүүлэх эсэх, ямар хувилбарыг сонгохыг тодорхойлоход чиглэгдэнэ

Шинэчилсэн ТЭЗҮ-ийн зорилтууд: 

2024 оны Шинэчлэгдсэн ТЭЗҮ-ийн гол зорилго нь Улаанбаатар хотын өнөөгийн эдийн засаг, хот төлөвлөлт, технологийн нөхцөл байдалд үндэслэн 2013 оны Судалгааны дүгнэлтийг дахин үнэлж, боловсронгуй болгох юм. Энэхүү шинэчилсэн судалгаа нь “Улаанбаатар метро” төсөлд илүү нарийвчлалтай, одоогийн нөхцөл байдалд нийцсэн, хэрэгжүүлэх боломжтой тогтолцоог бүрдүүлэх, богино хугацааны хэрэгцээ болон урт хугацааны стратегийн зорилтуудыг уялдуулах зорилготой юм.

  • Тээврийн хэрэгцээ, тэргүүлэх чиглэлд дахин үнэлгээ хийх: Тээврийн өнөөгийн эрэлт болон ирээдүйн хэрэгцээг зөв төлөвлөхийн тулд хүн амын болон эдийн засгийн шинэчлэгдсэн мэдээлэлд дүн шинжилгээ хийнэ.
  • Эрэлтийн таамаглал болон зорчигч дүүргэлтийн төлөвлөлтийг шинэчлэх: Үйлчилгээний зохих түвшин, галт тэрэгний багтаамжийг тодорхойлохын тулд хүн амын өсөлт, хотжилтын чиг хандлага, зорчигчдын хөдөлгөөний өөрчлөлт зэрэг мэдээлэлд үндэслэн зорчигчдын өсөлтийн урьдчилсан тоон мэдээг шинэчлэх
  •  Санхүү, эдийн засгийн үр өгөөжийг дахин үнэлэх: Төслийн эдийн засгийн үндэслэлийг найдвартай хангах зорилгоор зардлын тооцоо болон санхүүгийн загварыг инфляц, санхүүжилтийн эх үүсвэрт гарч болзошгүй өөрчлөлт, шинэчлэгдсэн материал ба хөдөлмөрийн зардал зэрэгтэй харгалзан тохируулах
  • Байгаль орчин, нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах: Байгаль орчин, нийгэмд үзүүлэх нөлөөллийн үнэлгээг шинэчлэгдсэн журам, олон нийтийн хүлээлттэй нийцүүлэн хянах, шинэчлэх, шаардлагатай бол бууруулах, нэмэлт арга хэмжээг санал болгох
  • Шинэ эрсдэлийг тодорхойлох, бууруулах стратеги: Болзошгүй шинэ эрсдэлийг тодорхойлж, мөн төслийн хэрэгжилтэд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгахын тулд эрсдэлийг бууруулах цогц төлөвлөгөө боловсруулж, нарийвчилсан дүн шинжилгээ хийх юм.

2024 оны шинэчилсэн ТЭЗҮ-д багтсан энэхүү олон талт бүтэц нь Улаанбаатар метро төслийн холбогдох бүх асуудлыг цогцоор нь тусгаж, үндэслэлтэй шийдвэр гаргах, төслийг амжилттай хэрэгжүүлэх үндэс суурийг бүрдүүлнэ

Оролцогч талууд: 

"Духуа Инженеринг"ХХК                    Төслийн зөвлөх баг 

“Геодата” ХХК                                           Геодези, зураглал, байр зүйн дэвсгэр зураг 

“Буйр хөрс” ХХК                                      Инженер-геологийн судалгаа

“Хайдродизайн прожект” ХХК           Ус зүйн судалгаа тооцоо, усны барилга байгууламж

“Эко-натур” ХХК                                      Байгаль орчны үнэлгээ

“Бэсгэ” ХХК                                               Материалын судалгаа, үнийн судалгаа

“Rookie Systems” ХХК                            Тээврийн судалгаа

“UDCG” ХХК                                              ТЭЗҮ магадлалын зөвлөх үйлчилгээ