НТУГ-ын инженер, мэргэжилтнүүд барилгын салбарын 100 жилийн ойн шагнал хүртлээ
Дулааны тавдугаар цахилгаан станцын нийт барилга угсралтын ажил 16 хувьтай хэрэгжиж байна
НҮБ-ЫН ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 17 ДУГААР БАГА ХУРЛЫН ҮЕЭР НИЙСЛЭЛД ХЭРЭГЖИЖ БУЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДЭЭ 3000 ГАРУЙ ИРГЭДЭД ТАНИЛЦУУЛЛАА
Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн иргэдэд нийслэлийн бүтээн байгуулалтын төслүүдийг танилцууллаа
Хөрсний ус, үерийн хамгаалалтын төсөл хэрэгжсэнээр 128 мянга хүртэлх хүн амд нөлөөлөх үерийн эрсдэл буурна
“Байгалийн хийн түлшний хангамж, хийн эрчим хүчний эх үүсвэр” төслийг Төр, Хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх түншлэгчээр оролцох саналаа ирүүлэхийг урьж байна


Биологийн олон янз байдал ба экосистемийн менежментийн төлөвлөгөө

Улаанбаатар хотын метро төслийн хүрээнд байгаль орчин, экосистемд үзүүлэх нөлөөллийг бууруулах зорилгоор энэхүү төлөвлөгөөг боловсруулсан.

Төсөл нь ихэвчлэн хотжилт өндөртэй бүсээр дамжих боловч тодорхой хэмжээний ногоон байгууламж, амьдрах орчинд нөлөөлөл үзүүлнэ.

Гол үзүүлэлтүүд

-Нөлөөлөлд өртөх мод, бут сөөг: 6,337 ширхэг

-Шилжүүлэн суулгах боломжтой: 359 ширхэг

-Шилжүүлэх боломжгүй: 5,978 ширхэг

-Нөхөн сэргээлтийн үнэлгээ: 1.63 тэрбум төгрөг

-Ургамлын төрөл зүйл: 60 орчим

-Мод, бут сөөг: 22 зүйл

-Шувуу: 180+ зүйл (бүс нутгийн хэмжээнд)

-Хөхтөн амьтан: 15 зүйл

-Хоёр нутагтан, мөлхөгч: 3 зүйл

-Шавж: 70+ зүйл

1. Урьдчилан сэргийлэх (Avoidance) арга хэмжээ

Барилгын ажил эхлэхээс 14–30 хоногийн өмнө бүх ажлын талбайд мэргэжлийн экологичоор урьдчилсан судалгаа хийлгэж, улирлын ус тогтдог хотгор, үлдэгдэл ногоон байгууламж, амьтдын амьдрах орчин зэрэг экологийн мэдрэмжтэй бүсүүдийг GPS координатаар нарийвчлан зурагжуулна.

Тодорхойлсон бүсүүдийг барилгын талбайн ерөнхий төлөвлөгөөнд тусгаж, газар дээр нь хамгаалалтын хашаа (≥1.2 м өндөр) болон анхааруулах тэмдэг байршуулан бүрэн тусгаарлана. Эдгээр бүсэд хүнд машин механизм нэвтрүүлэх, материал хадгалах, хөрс ухах, химийн бодис хадгалах үйл ажиллагааг бүрэн хориглоно.


Figure 1. Экологийн мэдрэмжтэй бүс болон мод хамгаалалтын бүсийг газар дээр тэмдэгжүүлж, тусгаарласан жишээ.

Ургамал устгах ажлыг эхлүүлэхээс өмнө зөвшөөрлийн систем (permit-to-clear) нэвтрүүлж, зөвхөн батлагдсан талбайд, батлагдсан хэмжээгээр, экологичийн зөвшөөрлийн дагуу ажил гүйцэтгэнэ.

Шувууны үржлийн үе (4–6 сар) болон нүүдлийн оргил үе (4–5 сар, 8–9 сар)-д ургамал устгах болон өндөр дуу чимээтэй ажил гүйцэтгэхээс аль болох зайлсхийж, шаардлагатай тохиолдолд урьдчилсан үзлэг хийж хамгаалалтын бүс тогтооно.

2. Ургамлын хамгаалалтын арга хэмжээ

Төслийн нөлөөлөлд өртөх нийт 6,337 мод, бут сөөгөөс 359 ширхэгийг шилжүүлэн суулгаж, үлдсэн 5,978 ширхэгийг нөхөн тарилтаар орлуулах ажлыг хэрэгжүүлнэ .

Хадгалах шаардлагатай бүх модыг коджуулж, тэмдэглэн, GIS бүртгэлд оруулж, их биеийн диаметрийн 10–12 дахин их радиустай хамгаалалтын бүс тогтооно. Энэ бүсэд аливаа барилгын үйл ажиллагааг хориглоно.

Шилжүүлэн суулгах модыг үндэсний бөөрөнцгийг гэмтээлгүйгээр гаргаж, урьдчилан бэлтгэсэн талбайд суулгаж, дор хаяж 3 сарын хугацаанд тогтмол усалж, амьдралтыг хянах шаардлагатай.

Figure 2. Модыг үндэсний бөөрөнцгийг хамгаалан шилжүүлэн суулгах аргачлал.
3. Амьтны хамгаалалтын арга хэмжээ 

Барилгын ажил эхлэхээс өмнө амьтны урьдчилсан судалгаа (pre-construction fauna survey) хийж, нүх, үүр, амьдрах орчныг бүртгэнэ.

Амьтан илэрсэн тохиолдолд тухайн хэсгийн ажлыг шууд зогсоож, экологичид мэдэгдэн, зөвшөөрөгдсөн журмын дагуу барьж шилжүүлэх (capture–relocate) арга хэмжээг хэрэгжүүлнэ.

Мэлхий болон жижиг хөхтөн амьтад ихтэй бүсэд 50 см-ээс доошгүй өндөртэй түр хашлага байршуулж, амьтдын барилгын талбай руу нэвтрэхийг хязгаарлана. Мөн нээлттэй нүх, шуудууг 24 цагийн дотор хамгаалах буюу таглах замаар амьтан унах эрсдлийг бууруулна.

4. Ус болон бичил экосистемийн хамгаалалт

Улирлын ус тогтдог хотгор болон бичил усан орчныг дүүргэх, тэгшлэх, урсгалыг өөрчлөхийг хориглоно.

Барилгын талбайд шавар, лаг, бохир ус тархахаас сэргийлж silt fence (≥0.6 м өндөр), тунадас баригч байгууламж суурилуулна.

Figure 3. Барилгын талбайд усны бохирдлоос хамгаалах silt fence болон тунадас барих байгууламж.

Бетон зуурмаг, тос, шатахууныг усны эх үүсвэрээс зайтай, хамгаалалттай нөхцөлд хадгалж, асгаралтаас сэргийлнэ.

 

 

 

 

5. Дуу чимээ, гэрэлтүүлгийн нөлөөллийг бууруулах

70 dB-аас дээш дуу чимээ үүсгэх ажлыг зөвхөн 07:00–19:00 цагийн хооронд гүйцэтгэнэ.

Шөнийн гэрэлтүүлгийг доош чиглүүлсэн, ≤3000K дулаан өнгийн гэрлээр хязгаарлаж, амьтдын зан төлөвт үзүүлэх нөлөөллийг бууруулна.

 
Figure 4. Дуу чимээ болон гэрэлтүүлгийн нөлөөллийг бууруулах аргачлал.

 

 

 
 
6. Нөхөн сэргээлтийн арга хэмжээ

Барилгын ажил дууссаны дараа эвдэрсэн бүх талбайд нөхөн сэргээлт хийж, анхны байдалд ойртуулан сэргээнэ. Хөрсний үржил шимт давхаргыг тусад нь хадгалж, буцаан дэвсэж, ургамалжуулалт хийнэ.

Устгасан мод, бут сөөгийг 1:2–1:3 харьцаагаар нөхөн тарьж, аль болох нутгийн ургамлын зүйл ашиглана.

Figure 5. Барилгын дараах нөхөн тарилт, ногоон байгууламж сэргээх ажил.

 

 

 

 

 

7. Хяналт, мониторинг

Барилгын явцад ургамал, амьтан, амьдрах орчны өөрчлөлтийг сар бүр, ашиглалтын үед улирал тутам хянаж, мониторингийн тайлан гаргана.

Хяналтыг визуал ажиглалт, transect survey, шаардлагатай тохиолдолд camera trap зэрэг аргаар гүйцэтгэнэ.

Барилгын талбайд экологич (ECoW) тогтмол ажиллаж, хамгаалалтын арга хэмжээний хэрэгжилтэд хяналт тавина.

 
 
 
Figure 6. Биологийн олон янз байдлын мониторингийн жишээ.
 
 
 
8. Удирдлага ба хэрэгжилт 

Гүйцэтгэгч байгууллага бүх арга хэмжээг өдөр тутам хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд PMC хяналт тавьж, экологич газар дээрх хэрэгжилтийг баталгаажуулна.

Бүх ажилтанд байгаль орчны хамгаалалтын сургалт зохион байгуулж, долоо хоног бүрийн “toolbox talk”-аар тухайн үеийн эрсдэлийг танилцуулна.

Зөрчил илэрсэн тохиолдолд тухайн ажлыг шууд зогсоож, засварлах арга хэмжээ авч, дахин давтагдахаас сэргийлэх төлөвлөгөө боловсруулна.