НТУГ-ын инженер, мэргэжилтнүүд барилгын салбарын 100 жилийн ойн шагнал хүртлээ
Дулааны тавдугаар цахилгаан станцын нийт барилга угсралтын ажил 16 хувьтай хэрэгжиж байна
НҮБ-ЫН ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 17 ДУГААР БАГА ХУРЛЫН ҮЕЭР НИЙСЛЭЛД ХЭРЭГЖИЖ БУЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДЭЭ 3000 ГАРУЙ ИРГЭДЭД ТАНИЛЦУУЛЛАА
Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн иргэдэд нийслэлийн бүтээн байгуулалтын төслүүдийг танилцууллаа
Хөрсний ус, үерийн хамгаалалтын төсөл хэрэгжсэнээр 128 мянга хүртэлх хүн амд нөлөөлөх үерийн эрсдэл буурна
“Байгалийн хийн түлшний хангамж, хийн эрчим хүчний эх үүсвэр” төслийг Төр, Хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх түншлэгчээр оролцох саналаа ирүүлэхийг урьж байна


СОЛОНГОСЫН ҮНДЭСНИЙ ТӨМӨР ЗАМ

Korea National Railway (KNR) буюу БНСУ-ын Үндэсний төмөр замын байгууллага нь Солонгос улсын төмөр замын дэд бүтцийн төлөвлөлт, барилга, шинэчлэл, сүлжээний удирдлага, хөрөнгө оруулалтын хэрэгжилтийг хариуцдаг төрийн байгууллага юм. Тус байгууллага нь 2020 оны 9 дүгээр сард өмнөх Korea Rail Network Authority нэрээсээ Korea National Railway болгон өөрчилсөн бөгөөд өнөөдөр улсын хэмжээний төмөр замын сүлжээний хөгжлийг бодлого, техник, инженерийн түвшинд удирдан ажиллаж байна.


KNR нь зөвхөн дотоодын төслүүдээр хязгаарлагдахгүй, олон улсын зах зээлд төмөр замын ТЭЗҮ, төлөвлөлт, инженеринг, техник зөвлөх үйлчилгээ, чадавх бэхжүүлэх сургалт зэрэг чиглэлээр ажилладаг бөгөөд албан ёсны олон улсын үйл ажиллагааны мэдээлэлдээ Монголыг багтаасан байдаг. Тавантолгой - Зүүнбаян чиглэлийн төмөр замын төсөл, Хархорин чиглэлийн төмөр замын төслийн ТЭЗҮ зэрэг олон ажил Монголд хэрэгжүүлсэн.


Улаанбаатар метро төслийн хүрээнд Korea National Railway нь Солонгосын бусад түнш байгууллагуудын хамт зөвлөх үйлчилгээний багт оролцож буй талаар олон нийтэд мэдээлэгдсэн. Энэ хүрээнд KNR-ийг метро төслийн төмөр замын дэд бүтэц, системийн уялдаа, ашиглалтын бэлтгэл, техникийн стандарт, байгууллагын чадавх зэрэг чиглэлээр мэргэжлийн зөвлөмж өгч байна.

https://english.kr.or.kr/main.do