2026 оны 8 дугаар сарын 26-ны өдөр “Улаанбаатар метро төсөл: Өргөн хүрээний үр өгөөж ба санхүүжилт” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.
Уулзалтыг “Улаанбаатар метро төсөл”-ийн захирал Б.Содбаатар нээж, төслийн хэрэгжилтийн өнөөгийн явц, цаашдын үе шат болон хэрэгжүүлэх ажлын талаар танилцуулан үг хэлэв.
Мөн Европын сэргээн босголт, хөгжлийн банкны (EBRD) Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын тэргүүн Jahan Shamsiev уулзалтад оролцож, үг хэллээ.
UK Export Finance (UKEF)-ийн төлөөлөгч Chris Allum тус байгууллагын үйл ажиллагаа, санхүүжилтийн боломж, бүтэц, тавигдах шаардлага болон хамтран ажиллах боломжит чиглэлүүдийн талаар мэдээлэл өглөө.
Улаанбаатар метро төслийн стратегийн зөвлөх Crossrail International байгууллагын эксперт Michael De Silva Улаанбаатар метро төслийн өргөн цар хүрээний үр өгөөж (Эдийн Засгийн шууд өгөөжөөс давсан үр ашиг)-ийн талаар хийсэн судалгааныхаа талаар илтгэл тавьж, метро төсөл нь нийтийн тээврийн шинэ шийдэл болохоос гадна Улсын хэмжээнд болон Нийслэлийн эдийн засаг, нийгэм, бүтээн байгуулалт болон урт хугацааны хөгжилд үзүүлэх үр нөлөөтэй төсөл болохыг нь онцлов. Жишээлбэл, Лондоны метроны Elizabeth шугам нь 18 тэрбум фунт стерлингийн өртөгтэй байсан ч төслийн явцад өргөн цар хүрээний үр өгөөж нь 42 тэрбум фунт стерлинг байхаар урьдчилан тооцоолсон бөгөөд Elizabeth шугам ашиглалтад орсноор бий болсон бодит эдийн засгийн үр нөлөө, зорчигчдын урсгал, ажлын байр, үл хөдлөх хөрөнгө болон хот байгуулалтын өөрчлөлтүүдийг харгалзан үзэж, энэхүү үр өгөөж нь анхны тооцооллоос ч өндөр байж болзошгүй эсэхийг одоо дахин үнэлж байгаа болно.
Уулзалтад НТУГ-ын захирал З.Батырбек, нийслэлд хэрэгжиж буй төслүүдийн төлөөлөгчид болон Монгол Улсын Сангийн Яам, Их Британийн Элчин Сайлын Яам, JP Morgan Chase банк, EBRD болон төслийн бусад холбогдох байгууллагуудын төлөөллүүд оролцож, Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн боломж, дараагийн үе шат, цаашдын хамтын ажиллагааны талаар мэдээлэл авч, санал солилцов.
Тус уулзалтыг Их Британийн Элчин сайдын яам, UK Export Finance, Их Британийн Бизнес, худалдааны яам болон Монгол Улсын холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд зохион байгууллаа.





