НТУГ-ын инженер, мэргэжилтнүүд барилгын салбарын 100 жилийн ойн шагнал хүртлээ
Дулааны тавдугаар цахилгаан станцын нийт барилга угсралтын ажил 16 хувьтай хэрэгжиж байна
НҮБ-ЫН ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 17 ДУГААР БАГА ХУРЛЫН ҮЕЭР НИЙСЛЭЛД ХЭРЭГЖИЖ БУЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДЭЭ 3000 ГАРУЙ ИРГЭДЭД ТАНИЛЦУУЛЛАА
Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн иргэдэд нийслэлийн бүтээн байгуулалтын төслүүдийг танилцууллаа
Хөрсний ус, үерийн хамгаалалтын төсөл хэрэгжсэнээр 128 мянга хүртэлх хүн амд нөлөөлөх үерийн эрсдэл буурна
“Байгалийн хийн түлшний хангамж, хийн эрчим хүчний эх үүсвэр” төслийг Төр, Хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх түншлэгчээр оролцох саналаа ирүүлэхийг урьж байна


МЕТРО ТӨСЛИЙН БАРИЛГЫН ҮЕ ШАТАНД ХӨРСӨНД ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨЛЛИЙГ ҮНЭЛЛЭЭ

Улаанбаатар метро” төслийн Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний (БОННҮ) хүрээнд барилгын ажлын явцад хөрсөн бүрхэвчинд үзүүлэх нөлөөллийг нарийвчлан үнэллээ

 Хөрсний өнөөгийн нөхцөл

Судалгаанд хамрагдсан хөрсний төрлүүдэд үзүүлэх нөлөөллийн зэрэглэлийг тогтооход:

  • Антросол хөрс: Нэмэлт нөлөөлөл бага;
  • Нугын цэвдэгт хөрс: Нөлөөлөл бага;
  • Хар хүрэн хөрс: Нөлөөлөл дунд түвшинд байна.

Барилгын үе шатанд үзүүлэх нөлөөлөл

Барилгын ажлын явцад дараах нөлөөллүүд үүсэх боломжтой:

  • Хөрсний бүтэц, геоморфологийн өөрчлөлт
  • Хөрсний химийн болон физик шинж чанарын өөрчлөлт
  • Хөрсний бохирдол, экологийн эрсдэл
  • Хөрсний элэгдэл, эвдрэл, нягтрал нэмэгдэх

Ялангуяа депо, өртөө, туннелийн малталт, газар шорооны ажлууд нь хөрсөнд хамгийн их нөлөө үзүүлэхээр байна.

Төсөл нь нийт 19.4 км урттай бөгөөд барилгын явцад их хэмжээний хөрс ухалт, буцаан дүүргэлт хийгдэх тул хөрсний элэгдэл, эвдрэл үүсэх эрсдэлтэй.

Нөлөөллийг бууруулах арга хэмжээ

Төслийн хүрээнд хөрсөнд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах дараах арга хэмжээг төлөвлөсөн.

Урьдчилан сэргийлэх:

  • Шимт хөрсийг хуулж тусад нь хадгалах
  • Хөрсний чанарт тогтмол мониторинг хийх
  • Хог хаягдлыг ил задгай хаяхгүй байх
  • Бохирдуулагч бодисын асгаралтаас сэргийлэх
  • Тээврийн замыг тодорхой маршрутаар хяналттай ашиглах

Бууруулах:

  • Барилгын ажлыг батлагдсан зураг төслийн дагуу зохиогчийн хяналт дор гүйцэтгэх
  • Нөлөөлөлд өртсөн хөрсийг нөхөн сэргээх
  • Бохирдлоос сэргийлсэн талбайн зохион байгуулалт хийх
  • Илүүдэл хөрсийг дахин ашиглах, нөхөн сэргээлтэд ашиглах
Дүгнэлт

Метро төслийн барилгын үе шатанд хөрсөнд үзүүлэх нөлөөлөл нь цар хүрээний хувьд их боловч төлөвлөсөн менежмент, нөхөн сэргээлтийн арга хэмжээг хэрэгжүүлснээр сөрөг нөлөөллийг бууруулах боломжтой гэж үзэж байна.