НТУГ-ын инженер, мэргэжилтнүүд барилгын салбарын 100 жилийн ойн шагнал хүртлээ
Дулааны тавдугаар цахилгаан станцын нийт барилга угсралтын ажил 16 хувьтай хэрэгжиж байна
НҮБ-ЫН ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 17 ДУГААР БАГА ХУРЛЫН ҮЕЭР НИЙСЛЭЛД ХЭРЭГЖИЖ БУЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДЭЭ 3000 ГАРУЙ ИРГЭДЭД ТАНИЛЦУУЛЛАА
Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн иргэдэд нийслэлийн бүтээн байгуулалтын төслүүдийг танилцууллаа
Хөрсний ус, үерийн хамгаалалтын төсөл хэрэгжсэнээр 128 мянга хүртэлх хүн амд нөлөөлөх үерийн эрсдэл буурна
“Байгалийн хийн түлшний хангамж, хийн эрчим хүчний эх үүсвэр” төслийг Төр, Хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх түншлэгчээр оролцох саналаа ирүүлэхийг урьж байна


УЛААНБААТАР МЕТРО ТӨСЛИЙН ТРАСС ДАГУУХ АРХЕОЛОГИЙН СУДАЛГААГ ГҮЙЦЭТГЭЛЭЭ

"Улаанбаатар метро" төслийн бүтээн байгуулалт эхлэхээс өмнө трасс дагуух түүх, соёлын дурсгалт зүйлийг илрүүлэх, авран хамгаалах зорилготой археологийн хайгуул судалгааг МУИС-ийн Нүүдэлчдийн археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний баг 2025 оны 9-р сарын 28-29-ний өдрүүдэд хийж гүйцэтгэж, дүгнэлтээ гаргалаа.


Судалгааны үр дүн

Толгойтоос Улиастайн тойрог хүртэл 19.4 км урттай метроны төслийн талбайд хийсэн хайгуул, судалгааны үр дүнд ил харагдахуйц түүх, соёлын дурсгалт олдвор илрээгүй болно.

  • Хотын төв хэсэг: Олон жилийн суурьшлын бүс, авто зам, барилга байгууламжийн нөлөөгөөр газрын унаган төрх алдагдсан тул түүхэн олдвор хадгалагдан үлдэх боломжгүй байна.
  • Хужирбулан орчим: Барилгажилт харьцангуй багатай энэ бүсэд "шугаман хайгуул"-ын арга зүйг ашиглан нарийвчлан шалгасан боловч түүхэн дурсгал олдоогүй болно.

Зөвлөмж: Хэдийгээр газрын гадарга дээр ил харагдах олдвор байхгүй ч хөрсөн доор түүхийн дурсгал хадгалагдаж байх магадлалтайг анхааруулж байна. Тиймээс барилгын ажлын явцад сонор сэрэмжтэй ажиллаж, ямар нэгэн олдвор илэрсэн тохиолдолд холбогдох мэргэжлийн байгууллагад шуурхай мэдэгдэн, шаардлагатай арга хэмжээг авч ажиллана.