"Улаанбаатар метро" төслийн Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний хүрээнд метроны трасс болон орчны бүсийн агаарын чанарыг тодорхойлох суурь судалгааг амжилттай гүйцэтгэж дууслаа. Энэхүү судалгаа нь бүтээн байгуулалтын ажил эхлэхээс өмнөх хүрээлэн буй орчны төлөв байдлыг баримтжуулах, хяналтын суурь жишиг үзүүлэлтийг (Baseline data) тогтоох зорилготой юм.
Хээрийн хэмжилт, шинжилгээг ЦУОШГ-ын Байгаль орчны хэмжил зүйн төв лаборатори гүйцэтгэсэн. Төслийн төлөөлөх чадвартай нийт 16 цэгийг (Энхтайвны өргөн чөлөөний дагуу 15 цэг болон депо орчим 1 цэг) сонгон авч, дараах үндсэн үзүүлэлтүүдийг стандартын дагуу тодорхойллоо.

Үр дүнгийн онцлох тайлбар:
Хэмжилтийн явцад зарим байршлуудад (Саппоро, Ботаник, Толгойт гэх мэт) тоосжилт болон хийн агууламж бусад цэгүүдээс харьцангуй өндөр гарсан нь тухайн орчны авто замын хөдөлгөөний нягтрал, ил задгай хөрс зэрэг хотын өнөөгийн нөхцөл байдлыг илтгэж байгаа юм.


Метроны бариьгын ажил эхэлхээс өмнө агаарын төлөв байдал нь иргэдийн эрүүл мэндэд ямар нэгэн эрсдэлгүй байна. Үзүүлэлтиүүд үндэсний стандартын зөвшөөрөгдөх хэмжээнээс доогуур гарсан тул барилга угсралтын явцад энэхүү "Цэвэр" байдлыг алдагдуулахгүй байх нь бидний гол зорилго юм.
Төслийн нэгжийн зүгээс барилгын явцад тоосжилт, дуу чимээг бууруулах тусгай менежмент хэргжүүлж, иргэдийн аюулгүй амьдрах орчныг тогтвортой хадгалахад тогтмол мониторинг хийж ажиллана.


