“Улаанбаатар метро” төслийн хүрээнд метроны галт тэрэгний засвар, үйлчилгээний гол төв болох Депо байгуулах байршилд хөрсний нарийвчилсан судалгааг үе шаттайгаар гүйцэтгэлээ.
Депо нь техникийн өндөр ачаалал, дэд бүтцийн томоохон байгууламжуудыг багтаах тул хөрсний даац, тогтвортой байдлыг нарийн тогтоох нь төслийн аюулгүй байдлын үндэс юм.
Судалгааны бэлтгэл ажлын хүрээнд Google Earth мэдээллийн сан, сансрын зураг болон байр зүйн суурь зураглалыг ашиглан Депо барих талбайн хөрсний тархалт, зонхилох хэв шинжийг тодорхойлж, сорьц авах цэгүүдийг урьдчилан тогтоов.

Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний (БОННҮ) тайлан боловсруулах хүрээнд хээрийн судалгаа, сорьц авалтыг холбогдох стандартын дагуу хийж гүйцэтгэсэн.


Хөрсний үржил шим: Хөрсний өнгөн үе дэх ялзмаг 4.75% буюу боломжийн түвшинд байгаа ч гүн рүүгээ буурах хандлагатай байна.
Орчны төлөв (pH): Хөрс шүлтлэг (8.13–9.5) шинж чанартай байгаа нь ургамал ургахад төдийлөн таатай биш нөхцөл бүрдүүлж байна. Энэ нь зуны хур тунадасны нөлөө болон хөрсний давсны агууламжтай шууд холбоотой юм.
Эрдэс бодисын хангамж
Дүгнэлт: Төсөл хэрэгжих талбайн хөрс нь хотын суурьшлын бүсийн нөлөөгөөр өөрчлөлтөд орсон, шүлтлэг шинж чанар давамгайлсан үзүүлэлттэй байна.

Судалгааны үр дүнгээс харахад:
Дүгнэлт: Төслийн талбайн хөрс нь хотжилтын нөлөөгөөр өөрчлөгдсөн, шүлтлэг шинж давамгай боловч шинжлэх ухааны ангиллаар “шавранцар” төрөлд багтах бөгөөд энэ нь хөрсний бат бэх чанар ба сийрэгжилтийн зохистой харьцааг илэрхийлж, барилгын ажилд тохиромжтой нөхцөл бүрдүүлж байна.

