НТУГ-ын удирдлагууд дэлхийн хэмжээний бизнес консалтинг, санхүүгийн зөвлөх үйлчилгээний тэргүүлэгч “Alvarez&Marsal” компанийн төлөөлөгчдийг өнөөдөр /2026.03.31/ Улаанбаатар хотноо хүлээн авч уулзлаа.
“ТУУЛ УСАН ЦОГЦОЛБОР” ТӨСЛИЙН ТЕХНИК, ЭДИЙН ЗАСГИЙН ҮНДЭСЛЭЛИЙГ БОЛОВСРУУЛЖ БАЙНА
НИЙСЛЭЛ ДОТООД БОНД ГАРГАЖ, ДЦС-5 ТӨСЛИЙГ 200 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР САНХҮҮЖҮҮЛНЭ
“Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ, “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ хооронд хамтран ажиллах санамж бичгийг /2026.03.27/ байгуулж, НТУГ-ыг захирал Э.Түвшинжаргал, Барилгын хөгжлийн төвийн захирал Д.Мөнхбаатар нар гарын үсэг зурлаа.
ДУЛААНЫ ТАВДУГААР ЦАХИЛГААН СТАНЦЫН ТӨСЛИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН БЭЛТГЭЛ АЖИЛ ЭРЧИМЖИЖ БАЙНА
ИОРДАН УЛСЫН ХҮН АМЫН ТАЛЫГ ЦЭВЭР УСААР ХАНГАХ "AQABA-AMMAN" ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ БАЙНА
ДҮҮЖИН ЗАМЫН ТЭЭВРИЙН ТӨСЛИЙН ХОЁР БУУДЛЫН БАРИЛГЫН АЖИЛ ДУУСАЖ, ДОТООД ЗАСАЛ ХИЙГДЭЖ БАЙНА
БАЯНХОШУУ НОГООН ОРОН СУУЦ ТӨСӨЛ: 226 АЙЛЫН 6 БЛОК ОРОН СУУЦНЫ БАРИЛГЫН АЖИЛ 80 ОРЧИМ ХУВЬТАЙ БАЙНА
ХАНЫН МАТЕРИАЛ ХОТ ОРОН СУУЦЖУУЛАХ ТӨСЛИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН БЭЛТГЭЛ АЖЛУУД ЭХЭЛСЭН
НТУГ-ЫН ИНЖЕНЕР, МЭРГЭЖИЛТНҮҮД ГАМШГААС ХАМГААЛАХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
“СЭЛБЭ 20 МИНУТЫН ХОТ” ТӨСӨЛ: 3660 ХҮҮХДИЙН ГУРВАН СУРГУУЛЬ, 1200 ХҮҮХДИЙН ТАВАН ЦЭЦЭРЛЭГ БАЙГУУЛНА
ГЕОЛОГИЙН ТӨВ ЛАБОРАТОРИ ОРЧМЫН НҮХЭН ГАРЦЫН ГАЗАР ЧӨЛӨӨЛӨЛТ ДУУСЛАА
НТУГ-ЫН ДОТООД АУДИТОРУУД ISO 9001:2015 БОЛОН ISO 21500:2021 СТАНДАРТЫН ХЭРЭГЖИЛТЭД ДҮГНЭЛТ ХИЙЖ АЖИЛЛАЛАА
УЛААНБАДРАХ 300МВт ЦАХИЛГААН СТАНЦЫН ТӨСӨЛ ХЭРЭГЖСЭНЭЭР 250 АЖЛЫН БАЙР ШИНЭЭР БИЙ БОЛНО
ДҮҮЖИН ЗАМЫН ТЭЭВЭР ТӨСЛИЙН ЯАРМАГ ДАХЬ БУУДЛЫН ЭРГЭЛТИЙН ЗАМЫГ СУУРИЛУУЛЛАА


06 02

УЛААНБААТАР МЕТРО ТӨСЛИЙН ШИНЭЧИЛСЭН ТЭЗҮ-ИЙГ ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМНЫ ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ЗӨВЛӨЛИЙН ДЭРГЭДЭХ ТӨМӨР ЗАМ, ДАЛАЙН ТЭЭВРИЙН САЛБАРЫН ДЭД ЗӨВЛӨЛӨӨР ҮЕ ШАТТАЙ ХЭЛЭЛЦЭЖ ДЭМЖЛЭЭ

Их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл “Метро”-г барих төслийн зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчээр БНСУ-ын Dohwa Engineering Co.Ltd болон “Korea National Railway”, “Soosung Engineering”, “Korea Railroad Corporation” түншлэл шалгарч, энэ хүрээнд Жайкагийн 2013 онд боловсруулсан Техник, эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/-ийг иж бүрнээр шинэчлэх, Инженер-геологи болон бусад суурь судалгааны нийт 6 ажлыг хийж гүйцэтгээд байна. Тухайлбал, геологийн өрөмдлөгийн ажлыг Улаанбаатар хотын 42 цэгт буюу метроны трассын дагуу 500 м тутамд 30 м-ийн гүнд өрөмдлөг хийж, хөрсний дээж бүхий суурь шинжилгээг хийсэн. Мөн гидрогеологи, байгаль орчны төлөв байдлын үнэлгээ, зорчигч хөдөлгөөний судалгаа, тээврийн эрэлтийн судалгааны үндсэн дээр дата анализ хийж, шинэчлэн боловсруулсан ТЭЗҮ-ийг Зам, тээврийн яамны шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн дэргэдэх төмөр зам, далайн тээврийн салбарын дэд зөвлөлөөр хэлэлцүүллээ.


Тус шинэчилсэн ТЭЗҮ-ийг мэргэжлийн зөвлөлөөр үе шаттайгаар хэлэлцэж дэмжсэн бөгөөд ХББОС-ын сайдын тушаалаар салбар дундын өргөтгөсөн ажлын хэсэг байгуулан ТЭЗҮ-ийг магадлах ажлыг 100% хийж гүйцэтгэсэн байна.


Улаанбаатар метро төсөл нь Толгойтоос Эв нэгдлийн цэцэрлэгт хүрээлэн хүрэх 19,4 км урт шугамтай, 15 өртөө, засвар үйлчилгээний депотой байх бөгөөд ашиглалтад орсноор оргил цагт нэг чиглэлд цагт 17200 хүн тээвэрлэх тооцоо судалгаа гарчээ.