НТУГ-ын инженер, мэргэжилтнүүд барилгын салбарын 100 жилийн ойн шагнал хүртлээ
Дулааны тавдугаар цахилгаан станцын нийт барилга угсралтын ажил 16 хувьтай хэрэгжиж байна
НҮБ-ЫН ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 17 ДУГААР БАГА ХУРЛЫН ҮЕЭР НИЙСЛЭЛД ХЭРЭГЖИЖ БУЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДЭЭ 3000 ГАРУЙ ИРГЭДЭД ТАНИЛЦУУЛЛАА
Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн иргэдэд нийслэлийн бүтээн байгуулалтын төслүүдийг танилцууллаа
Хөрсний ус, үерийн хамгаалалтын төсөл хэрэгжсэнээр 128 мянга хүртэлх хүн амд нөлөөлөх үерийн эрсдэл буурна
“Байгалийн хийн түлшний хангамж, хийн эрчим хүчний эх үүсвэр” төслийг Төр, Хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх түншлэгчээр оролцох саналаа ирүүлэхийг урьж байна


МЕТРО ТӨСӨЛ БОЛОН БОННҮ ТАЙЛАНГ ХОЛБОГДОХ ТББ, ХОЛБООД, ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ШУ-НЫ БАЙГУУЛЛАГУУДАД ТАНИЛЦУУЛЛАА



Метро төслийн хэрэгжилтийн хүрээнд боловсруулагдсан Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ (БОННҮ)-ний тайланг холбогдох төрийн бус байгууллагууд, хэвлэл мэдээллийн байгууллагууд, их дээд сургуулиуд болон мэргэжлийн холбоодын төлөөлөлд танилцуулах уулзалтыг 2025 оны 07 сарын 03-ны зохион байгууллаа.

Уулзалтын үеэр метро төслийн үндсэн зорилго, хэрэгжилтийн төлөвлөгөө, трассын чиглэл, байгаль орчин болон нийгэмд үзүүлэх боломжит нөлөөлөл, сөрөг нөлөөг бууруулах арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл танилцуулж, оролцогч байгууллагуудын төлөөллүүдээс ирүүлсэн санал, асуултад төслийн багийн зүгээс тодорхой хариулт, тайлбар өглөө.

Тус уулзалтыг Нэгдсэн төслийн удирдлагын газрын метро төслийн нэгж, “Эконатур” ХХК, “ДУХУА Инженеринг” ХК‑ийн гадаад, дотоодын мэргэжилтнүүд хамтран зохион байгуулсан бөгөөд оролцогчид төслийн талаарх бодит мэдээлэл авч, мэргэжлийн байр сууринаас санал солилцсон нь уулзалтыг үр дүнтэй болгоход чухал ач холбогдолтой байлаа.

Оролцогч байгууллагуудын зүгээс метро төсөл нь нийслэлийн тогтвортой хөгжлийн зорилтод нийцсэн, олон нийтийн оролцоо, ил тод байдлыг хангасан чухал төсөл болохыг онцолж, цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ. Уулзалтын үр дүнд цугларсан санал, зөвлөмжүүдийг төслийн дараагийн шатанд тусган ажиллахаар төлөвлөж байна.