НТУГ-ын удирдлагууд дэлхийн хэмжээний бизнес консалтинг, санхүүгийн зөвлөх үйлчилгээний тэргүүлэгч “Alvarez&Marsal” компанийн төлөөлөгчдийг өнөөдөр /2026.03.31/ Улаанбаатар хотноо хүлээн авч уулзлаа.
“ТУУЛ УСАН ЦОГЦОЛБОР” ТӨСЛИЙН ТЕХНИК, ЭДИЙН ЗАСГИЙН ҮНДЭСЛЭЛИЙГ БОЛОВСРУУЛЖ БАЙНА
НИЙСЛЭЛ ДОТООД БОНД ГАРГАЖ, ДЦС-5 ТӨСЛИЙГ 200 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР САНХҮҮЖҮҮЛНЭ
“Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ, “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ хооронд хамтран ажиллах санамж бичгийг /2026.03.27/ байгуулж, НТУГ-ыг захирал Э.Түвшинжаргал, Барилгын хөгжлийн төвийн захирал Д.Мөнхбаатар нар гарын үсэг зурлаа.
ДУЛААНЫ ТАВДУГААР ЦАХИЛГААН СТАНЦЫН ТӨСЛИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН БЭЛТГЭЛ АЖИЛ ЭРЧИМЖИЖ БАЙНА
ИОРДАН УЛСЫН ХҮН АМЫН ТАЛЫГ ЦЭВЭР УСААР ХАНГАХ "AQABA-AMMAN" ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ БАЙНА
ДҮҮЖИН ЗАМЫН ТЭЭВРИЙН ТӨСЛИЙН ХОЁР БУУДЛЫН БАРИЛГЫН АЖИЛ ДУУСАЖ, ДОТООД ЗАСАЛ ХИЙГДЭЖ БАЙНА
БАЯНХОШУУ НОГООН ОРОН СУУЦ ТӨСӨЛ: 226 АЙЛЫН 6 БЛОК ОРОН СУУЦНЫ БАРИЛГЫН АЖИЛ 80 ОРЧИМ ХУВЬТАЙ БАЙНА
ХАНЫН МАТЕРИАЛ ХОТ ОРОН СУУЦЖУУЛАХ ТӨСЛИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН БЭЛТГЭЛ АЖЛУУД ЭХЭЛСЭН
НТУГ-ЫН ИНЖЕНЕР, МЭРГЭЖИЛТНҮҮД ГАМШГААС ХАМГААЛАХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
“СЭЛБЭ 20 МИНУТЫН ХОТ” ТӨСӨЛ: 3660 ХҮҮХДИЙН ГУРВАН СУРГУУЛЬ, 1200 ХҮҮХДИЙН ТАВАН ЦЭЦЭРЛЭГ БАЙГУУЛНА
ГЕОЛОГИЙН ТӨВ ЛАБОРАТОРИ ОРЧМЫН НҮХЭН ГАРЦЫН ГАЗАР ЧӨЛӨӨЛӨЛТ ДУУСЛАА
НТУГ-ЫН ДОТООД АУДИТОРУУД ISO 9001:2015 БОЛОН ISO 21500:2021 СТАНДАРТЫН ХЭРЭГЖИЛТЭД ДҮГНЭЛТ ХИЙЖ АЖИЛЛАЛАА
УЛААНБАДРАХ 300МВт ЦАХИЛГААН СТАНЦЫН ТӨСӨЛ ХЭРЭГЖСЭНЭЭР 250 АЖЛЫН БАЙР ШИНЭЭР БИЙ БОЛНО
ДҮҮЖИН ЗАМЫН ТЭЭВЭР ТӨСЛИЙН ЯАРМАГ ДАХЬ БУУДЛЫН ЭРГЭЛТИЙН ЗАМЫГ СУУРИЛУУЛЛАА


14 03

ТӨСЛИЙН ШИНЭЧИЛСЭН ТЭЗҮ-Д ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН ЯАМНЫ ХОЛБОГДОХ МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГААР МАГАДЛУУЛАВ.

Метро төслийн шинэчилсэн ТЭЗҮ магадлалаар баталгаажлаа

Улаанбаатар метро төслийн шинэчилсэн Техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-ийг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны холбогдох мэргэжлийн байгууллагаар магадлуулж, шаардлага хангасан гэж үзэн баталгаажууллаа. Энэхүү магадлалын хүрээнд төслийн техник, эдийн засгийн тооцоо, инженерийн шийдэл, барилгын арга технологи, аюулгүй ажиллагаа, стандарт нормын хэрэгжилт зэрэг олон талт үзүүлэлтүүдийг иж бүрнээр нь хянаж дүгнэсэн байна.

Шинэчилсэн ТЭЗҮ нь олон улсын болон үндэсний стандартын шаардлагад нийцсэн эсэх, төслийн хэрэгжих боломж, эдийн засгийн үр ашиг, эрсдэлийн үнэлгээг нарийвчлан тусгаснаараа онцлог юм. Мөн метроны шугамын трасс, өртөөний байршил, туннелийн шийдэл, барилга угсралтын технологийг орчин үеийн жишигт нийцүүлэн боловсруулсан байна.

Ингэснээр Улаанбаатар метро төслийг дараагийн шатанд хэрэгжүүлэх, санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэх, гүйцэтгэгч сонгон шалгаруулах зэрэг үндсэн ажлуудыг эхлүүлэх эрх зүйн болон техникийн суурь бүрдэж байна.

Цаашид төслийн хэрэгжилтийг үе шаттайгаар урагшлуулж, нийслэлийн авто замын ачааллыг бууруулах, иргэдэд аюулгүй, хурдан, тав тухтай нийтийн тээврийн шинэ боломжийг бий болгох зорилт тавин ажиллаж байна.