НТУГ-ын удирдлагууд дэлхийн хэмжээний бизнес консалтинг, санхүүгийн зөвлөх үйлчилгээний тэргүүлэгч “Alvarez&Marsal” компанийн төлөөлөгчдийг өнөөдөр /2026.03.31/ Улаанбаатар хотноо хүлээн авч уулзлаа.
“ТУУЛ УСАН ЦОГЦОЛБОР” ТӨСЛИЙН ТЕХНИК, ЭДИЙН ЗАСГИЙН ҮНДЭСЛЭЛИЙГ БОЛОВСРУУЛЖ БАЙНА
НИЙСЛЭЛ ДОТООД БОНД ГАРГАЖ, ДЦС-5 ТӨСЛИЙГ 200 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР САНХҮҮЖҮҮЛНЭ
“Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ, “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ хооронд хамтран ажиллах санамж бичгийг /2026.03.27/ байгуулж, НТУГ-ыг захирал Э.Түвшинжаргал, Барилгын хөгжлийн төвийн захирал Д.Мөнхбаатар нар гарын үсэг зурлаа.
ДУЛААНЫ ТАВДУГААР ЦАХИЛГААН СТАНЦЫН ТӨСЛИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН БЭЛТГЭЛ АЖИЛ ЭРЧИМЖИЖ БАЙНА
ИОРДАН УЛСЫН ХҮН АМЫН ТАЛЫГ ЦЭВЭР УСААР ХАНГАХ "AQABA-AMMAN" ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ БАЙНА
ДҮҮЖИН ЗАМЫН ТЭЭВРИЙН ТӨСЛИЙН ХОЁР БУУДЛЫН БАРИЛГЫН АЖИЛ ДУУСАЖ, ДОТООД ЗАСАЛ ХИЙГДЭЖ БАЙНА
БАЯНХОШУУ НОГООН ОРОН СУУЦ ТӨСӨЛ: 226 АЙЛЫН 6 БЛОК ОРОН СУУЦНЫ БАРИЛГЫН АЖИЛ 80 ОРЧИМ ХУВЬТАЙ БАЙНА
ХАНЫН МАТЕРИАЛ ХОТ ОРОН СУУЦЖУУЛАХ ТӨСЛИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН БЭЛТГЭЛ АЖЛУУД ЭХЭЛСЭН
НТУГ-ЫН ИНЖЕНЕР, МЭРГЭЖИЛТНҮҮД ГАМШГААС ХАМГААЛАХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
“СЭЛБЭ 20 МИНУТЫН ХОТ” ТӨСӨЛ: 3660 ХҮҮХДИЙН ГУРВАН СУРГУУЛЬ, 1200 ХҮҮХДИЙН ТАВАН ЦЭЦЭРЛЭГ БАЙГУУЛНА
ГЕОЛОГИЙН ТӨВ ЛАБОРАТОРИ ОРЧМЫН НҮХЭН ГАРЦЫН ГАЗАР ЧӨЛӨӨЛӨЛТ ДУУСЛАА
НТУГ-ЫН ДОТООД АУДИТОРУУД ISO 9001:2015 БОЛОН ISO 21500:2021 СТАНДАРТЫН ХЭРЭГЖИЛТЭД ДҮГНЭЛТ ХИЙЖ АЖИЛЛАЛАА
УЛААНБАДРАХ 300МВт ЦАХИЛГААН СТАНЦЫН ТӨСӨЛ ХЭРЭГЖСЭНЭЭР 250 АЖЛЫН БАЙР ШИНЭЭР БИЙ БОЛНО
ДҮҮЖИН ЗАМЫН ТЭЭВЭР ТӨСЛИЙН ЯАРМАГ ДАХЬ БУУДЛЫН ЭРГЭЛТИЙН ЗАМЫГ СУУРИЛУУЛЛАА


25 03

УЛААНБААТАР МЕТРО ТӨСЛИЙН ТЭЗҮ-ИЙГ НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС V ХУРАЛДААНААР ДЭМЖЛЭЭ

НИТХ-ын ээлжит бус V хуралдааны нэгдүгээр хэлэлцүүлгийн эхэнд Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл метро байгуулах төслийн шинэчилсэн ТЭЗҮ-г дэмжих тухай асуудлыг хэлэлцлээ. НИТХ-ын төлөөлөгчдийн олонхын саналаар Улаанбаатарт метро барих төслийн ТЭЗҮ-г дэмжиж, тогтоолын төслийг Засгийн газарт хүргүүлэхээр боллоо. Монгол Улсын хувьд ач холбогдол бүхий Улаанбаатар хотод метро барих төслийн шинэчилсэн ТЭЗҮ-г өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж, төлөөлөгчид дэмжиж саналаа өгсөн нь түүхэн шийдвэр гэдгийг НИТХ-ын дарга А.Баяр онцолж хэллээ.

Тус асуудлыг НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн Санхүү, эдийн засаг, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр танилцууллаа. Улаанбаатар хотод метро байгуулах асуудлыг 2011 оноос эхлүүлсэн бөгөөд Метро байгуулах тухай Засгийн газрын 411 дүгээр тогтоол гарсан байдаг. Улмаар олон улсын туршлагатай төслийн менежментийн зөвлөх үйлчилгээг авах ажлыг хоёр үе шаттайгаар зохион байгуулж БНСУ-ын тэргүүлэгч “Духа Инженеринг” ХК болон “Корэйл”, “Сусонг инженеринг”, “Корэй нэшенэл рэйлвей” байгууллагуудын консорциум шалгарч 2024 оны 7 сарын 5-ны өдөр гэрээ байгуулан ажлыг эхлүүлсэн байна. Метроны нэгдүгээр шугамыг Энхтайваны өргөн чөлөө дагуу Толгойтоос Амгалан чиглэлд 15 өртөө, нэг депо бүхий 19.4 км урт байхаар төлөвлөсөн. Үүнээс 19.1 км 14 өртөө нь газар доогуур, нэг өртөө нь газрын түвшинд байрлана. Метроны нэгдүгээр шугамын голчлон газар доогуур хийхтэй холбоотойгоор туннель болон өртөөний барилга угсралтын доороос дээш ухах, хучих аргачлалаар хийнэ. Туннел өрөмдлөгийн машины газрын гүнд суух түвшин 10-25 метр байхаар тооцсон байна.

Метроны төслийн төсөвт өртгийг мэргэжлийн байгууллагууд баталсан бөгөөд метроны нэгдүгээр шугамын төсөвт өртөг 2.4 тэрбум ам.доллар. Үүний 97.7 хувь нь бүтээн байгуулалтын ажилд зарцуулагдах бол үлдсэн хувь нь захиалагчийн хяналт, газар чөлөөлөлт зэрэг бусад ажилд зарцуулагдах байна. Санхүүжилтийг 15 хувийг Нийслэлийн төсвөөс, үлдсэн 85 хувийг гадаад эх үүсвэрээс татахаар олон яриа хэлэлцэл, уулзалт хийгдэж байгаа талаар НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн Санхүү, эдийн засаг, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр онцоллоо. Түүнчлэн метроны төслийг хэрэгжүүлэхэд Монгол Улсын 28, Олон улсын 56 стандартыг мөрдөж ажиллахаас гадна олон талын хууль, эрх зүйн уялдаа холбоог хангаж ажиллахаар төлөвлөж байгааг дурдлаа


https://khural.ulaanbaatar.mn/news/HOT/1845