НТУГ-ын удирдлагууд дэлхийн хэмжээний бизнес консалтинг, санхүүгийн зөвлөх үйлчилгээний тэргүүлэгч “Alvarez&Marsal” компанийн төлөөлөгчдийг өнөөдөр /2026.03.31/ Улаанбаатар хотноо хүлээн авч уулзлаа.
“ТУУЛ УСАН ЦОГЦОЛБОР” ТӨСЛИЙН ТЕХНИК, ЭДИЙН ЗАСГИЙН ҮНДЭСЛЭЛИЙГ БОЛОВСРУУЛЖ БАЙНА
НИЙСЛЭЛ ДОТООД БОНД ГАРГАЖ, ДЦС-5 ТӨСЛИЙГ 200 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР САНХҮҮЖҮҮЛНЭ
“Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ, “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ хооронд хамтран ажиллах санамж бичгийг /2026.03.27/ байгуулж, НТУГ-ыг захирал Э.Түвшинжаргал, Барилгын хөгжлийн төвийн захирал Д.Мөнхбаатар нар гарын үсэг зурлаа.
ДУЛААНЫ ТАВДУГААР ЦАХИЛГААН СТАНЦЫН ТӨСЛИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН БЭЛТГЭЛ АЖИЛ ЭРЧИМЖИЖ БАЙНА
ИОРДАН УЛСЫН ХҮН АМЫН ТАЛЫГ ЦЭВЭР УСААР ХАНГАХ "AQABA-AMMAN" ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ БАЙНА
ДҮҮЖИН ЗАМЫН ТЭЭВРИЙН ТӨСЛИЙН ХОЁР БУУДЛЫН БАРИЛГЫН АЖИЛ ДУУСАЖ, ДОТООД ЗАСАЛ ХИЙГДЭЖ БАЙНА
БАЯНХОШУУ НОГООН ОРОН СУУЦ ТӨСӨЛ: 226 АЙЛЫН 6 БЛОК ОРОН СУУЦНЫ БАРИЛГЫН АЖИЛ 80 ОРЧИМ ХУВЬТАЙ БАЙНА
ХАНЫН МАТЕРИАЛ ХОТ ОРОН СУУЦЖУУЛАХ ТӨСЛИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН БЭЛТГЭЛ АЖЛУУД ЭХЭЛСЭН
НТУГ-ЫН ИНЖЕНЕР, МЭРГЭЖИЛТНҮҮД ГАМШГААС ХАМГААЛАХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
“СЭЛБЭ 20 МИНУТЫН ХОТ” ТӨСӨЛ: 3660 ХҮҮХДИЙН ГУРВАН СУРГУУЛЬ, 1200 ХҮҮХДИЙН ТАВАН ЦЭЦЭРЛЭГ БАЙГУУЛНА
ГЕОЛОГИЙН ТӨВ ЛАБОРАТОРИ ОРЧМЫН НҮХЭН ГАРЦЫН ГАЗАР ЧӨЛӨӨЛӨЛТ ДУУСЛАА
НТУГ-ЫН ДОТООД АУДИТОРУУД ISO 9001:2015 БОЛОН ISO 21500:2021 СТАНДАРТЫН ХЭРЭГЖИЛТЭД ДҮГНЭЛТ ХИЙЖ АЖИЛЛАЛАА
УЛААНБАДРАХ 300МВт ЦАХИЛГААН СТАНЦЫН ТӨСӨЛ ХЭРЭГЖСЭНЭЭР 250 АЖЛЫН БАЙР ШИНЭЭР БИЙ БОЛНО
ДҮҮЖИН ЗАМЫН ТЭЭВЭР ТӨСЛИЙН ЯАРМАГ ДАХЬ БУУДЛЫН ЭРГЭЛТИЙН ЗАМЫГ СУУРИЛУУЛЛАА


02 04

ДЕПОГИЙН БАЙГУУЛАМЖ

Нийслэл Улаанбаатар хотод Их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл "Метро"-г барьж байгуулах төслийн загвар зургийг Нийслэлийн Ерөнхий Архитектор 2025.02.20-ны өдөр баталсан. Энэхүү загвар зураг нь 6 үндсэн агуулгаас бүрдэнэ.

Анхааруулга: Нарийвчилсан зураг төслийг EPC гүйцэтгэгч боловсруулах тул энд танилцуулж буй бүх мэдээлэл нь зөвхөн концепцийн түвшинд байгаа бөгөөд цаашид өөрчлөгдөх боломжтой.

Депогийн байршлыг сонгохдоо дараах хүрээлэн буй орчны хүчин зүйлсийг харгалзан үзэх шаардлагатай:

1. Дуу чимээ/чичиргээ: Депо руу орж, гарах галт тэрэгнээс үүсэх дуу чимээ, чичиргээг бүрэн арилгах боломжгүй хэдий ч зардал болон дуу чимээг багасгах зорилгоор балласт бүхий төмөр зам ашиглахыг зөвлөж байна.

2. Ус болон хөрсний бохирдол: Зам угаах явцад үүсэх бохир усны тос болон усыг ялган, химийн саармагжуулалт хийсний дараа зайлуулна. Цэвэрлэгдсэн хаягдал ус нь Монгол Улсын стандарт, журмын шаардлагыг хангасны дараа л нийтийн бохирын систем эсвэл байгалийн усны эх үүсвэрт хаягдана. Депогийн байршлаас үл хамааран хаягдал ус зайлуулах үйл явц ижил байна. 

3. Хог хаягдал: Хөдлөх бүрэлдэхүүний засвар үйлчилгээний явцад гарах материалын хаягдал болон төмрийн хаягдлыг холбогдох журамд нийцүүлэн устгах шаардлагатай. 

4. Агаарын бохирдол: Вагон депогоос агаарыг бохирдуулах хий ялгарахгүй.


Төлөвлөж буй депогийн нийт талбай 26.6 га байх ба депо нь вагон үзлэг, засвар үйлчилгээ, техникийн үйлчилгээ, шөнийн цагийн зогсоолд зориулагдан байгуулагдана. Энэхүү депод энгийн үзлэг, засвар болон  задаргаа хийх, их засвар хийх зориулалттай байгууламжууд нэгтгэн төлөвлөсөн болно. Нэгдсэн вагон депод үйл ажиллагааны удирдлагын төвөөс гадна замын байгууламж, машин механизм, цахилгаан хангамж, дохиолол, холбооны байгууламжууд, засвар үйлчилгээний бааз, ажилчдын сургалтын төв зэрэг бусад холбогдох байгууламжууд багтана. Депо дотор байрлах байгууламжууд нь аюулгүй байдлыг шаарддаг тул зөвшөөрөлгүй нэвтрэхийг хязгаарлах үүднээс депогийн эргэн тойронд хашаа, саад барьж суурилуулах шаардлагатай.

Мөн депог шөнийн цагаар галт тэрэг болон засвар үйлчилгээний тээврийн хэрэгслийн хөдөлгөөн байнга явагддаг тул аюулгүй байдал, хамгаалалтыг хангахуйц хангалттай гэрэлтүүлэгтэй байхаар тоноглох шаардлагатай. 

Санал болгосон депогийн байршилд тавигдах шаардлагууд:

1. Гол зам руу шууд холбогдох боломжтой байх

2. Батлагдсан төлөвлөлттэй зөрчилдөхгүй байх

3. Ойролцоо барилга байгууламж цөөн байх

4. Хамгийн багадаа 20 га хэмжээтэй байх.

Улаанбаатар метро төслийн барилгын болон үйл ажиллагааны явцад байгаль орчныг нөхөн сэргээх, агаарыг цэвэршүүлэх, хотын дулааны арал үүсэхийг бууруулах, зам дагуух орчны ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор нийт 55,000 м² (5.5 га) талбайд мод, сөөг, ургамал тарьж ургуулах ажлыг төлөвлөж байна. Мод тарих газарт Метроны барилгын талбайн орчим, депо орчим, өртөө орчим, газар чөлөөлөлтөд орсон бүс гэх мэт газрууд багтана. Энэ нь" Тэрбум мод” хөтөлбөрт 0.0073% хувь нэмэр оруулах юм.