
Тус үнэлгээг БОУАӨЯ-ны баталсан аргачлал (2017 оны А/331 тушаал) болон холбогдох MNS стандартуудын дагуу гүйцэтгэж, агаар, ус, хөрс, геологи, гидрогеологийн нөхцөл болон физик нөлөөллийн үзүүлэлтүүдийг иж бүрэн судалсан байна. Үүнд:
Агаарын чанарын үзүүлэлтүүд MNS 4585:2016 стандартын зөвшөөрөгдөх хэмжээнээс бага,
Ундны усны чанар MNS 0900:2018 стандартын шаардлагыг хангаж,
Хөрсний бохирдлын түвшин MNS 5850:2019 стандартын хязгаараас хэтрээгүй дүгнэлт гарчээ.
Мөн судалгаагаар төслийн талбай нь Туул голын сав газарт хамаарах бөгөөд ойролцоогоор 2 км зайд байрлаж байгаа ч одоогийн нөхцөлд гадаргын усанд сөрөг нөлөөлөл илрээгүй байна. Түүнчлэн газар хөдлөлтийн идэвхжил, хөрсний бүтэц, усны нөхцөл, геоморфологийн онцлог зэрэг байгалийн хүчин зүйлсийг тодорхойлж, цаашдын зураг төсөл, инженерийн шийдэлд ашиглах суурь мэдээллийг бүрдүүлсэн байна.
Энэхүү үнэлгээ нь төслийн нөлөөллийг дүгнэсэн бус, харин байгаль орчны одоогийн төлөв байдлыг тодорхойлсон суурь судалгаа бөгөөд цаашид хийх нарийвчилсан үнэлгээ (ESIA) болон ТЭЗҮ-д ашиглах үндсэн мэдээллийг бүрдүүлснээрээ ач холбогдолтой юм.