НТУГ-ын удирдлагууд дэлхийн хэмжээний бизнес консалтинг, санхүүгийн зөвлөх үйлчилгээний тэргүүлэгч “Alvarez&Marsal” компанийн төлөөлөгчдийг өнөөдөр /2026.03.31/ Улаанбаатар хотноо хүлээн авч уулзлаа.
“ТУУЛ УСАН ЦОГЦОЛБОР” ТӨСЛИЙН ТЕХНИК, ЭДИЙН ЗАСГИЙН ҮНДЭСЛЭЛИЙГ БОЛОВСРУУЛЖ БАЙНА
НИЙСЛЭЛ ДОТООД БОНД ГАРГАЖ, ДЦС-5 ТӨСЛИЙГ 200 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР САНХҮҮЖҮҮЛНЭ
“Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ, “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ хооронд хамтран ажиллах санамж бичгийг /2026.03.27/ байгуулж, НТУГ-ыг захирал Э.Түвшинжаргал, Барилгын хөгжлийн төвийн захирал Д.Мөнхбаатар нар гарын үсэг зурлаа.
ДУЛААНЫ ТАВДУГААР ЦАХИЛГААН СТАНЦЫН ТӨСЛИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН БЭЛТГЭЛ АЖИЛ ЭРЧИМЖИЖ БАЙНА
ИОРДАН УЛСЫН ХҮН АМЫН ТАЛЫГ ЦЭВЭР УСААР ХАНГАХ "AQABA-AMMAN" ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ БАЙНА
ДҮҮЖИН ЗАМЫН ТЭЭВРИЙН ТӨСЛИЙН ХОЁР БУУДЛЫН БАРИЛГЫН АЖИЛ ДУУСАЖ, ДОТООД ЗАСАЛ ХИЙГДЭЖ БАЙНА
БАЯНХОШУУ НОГООН ОРОН СУУЦ ТӨСӨЛ: 226 АЙЛЫН 6 БЛОК ОРОН СУУЦНЫ БАРИЛГЫН АЖИЛ 80 ОРЧИМ ХУВЬТАЙ БАЙНА
ХАНЫН МАТЕРИАЛ ХОТ ОРОН СУУЦЖУУЛАХ ТӨСЛИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН БЭЛТГЭЛ АЖЛУУД ЭХЭЛСЭН
НТУГ-ЫН ИНЖЕНЕР, МЭРГЭЖИЛТНҮҮД ГАМШГААС ХАМГААЛАХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
“СЭЛБЭ 20 МИНУТЫН ХОТ” ТӨСӨЛ: 3660 ХҮҮХДИЙН ГУРВАН СУРГУУЛЬ, 1200 ХҮҮХДИЙН ТАВАН ЦЭЦЭРЛЭГ БАЙГУУЛНА
ГЕОЛОГИЙН ТӨВ ЛАБОРАТОРИ ОРЧМЫН НҮХЭН ГАРЦЫН ГАЗАР ЧӨЛӨӨЛӨЛТ ДУУСЛАА
НТУГ-ЫН ДОТООД АУДИТОРУУД ISO 9001:2015 БОЛОН ISO 21500:2021 СТАНДАРТЫН ХЭРЭГЖИЛТЭД ДҮГНЭЛТ ХИЙЖ АЖИЛЛАЛАА
УЛААНБАДРАХ 300МВт ЦАХИЛГААН СТАНЦЫН ТӨСӨЛ ХЭРЭГЖСЭНЭЭР 250 АЖЛЫН БАЙР ШИНЭЭР БИЙ БОЛНО
ДҮҮЖИН ЗАМЫН ТЭЭВЭР ТӨСЛИЙН ЯАРМАГ ДАХЬ БУУДЛЫН ЭРГЭЛТИЙН ЗАМЫГ СУУРИЛУУЛЛАА


23 06

МЕТРО ТӨСӨЛ БОЛОН БОННҮ ТАЙЛАНГ СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИРГЭДЭД ТАНИЛЦУУЛАХ УУЛЗАЛТ ХИЙГДЛЭЭ


Метро төслийн хүрээнд боловсруулагдсан Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ (БОННҮ)-ний тайланг метроны трассын нөлөөлөлд өртөж буй Сонгинохайрхан дүүргийн 12, 13, 14, 15, 16, 17 ,18, 20, 29, 38 дүгээр хороодын иргэдэд танилцуулах, санал солилцох уулзалтыг 2025 оны 06 дугаар сарын 23-нд зохион байгууллаа.

Уулзалтын үеэр метро төслийн зорилго, хэрэгжих явц, трассын байршил, байгаль орчин болон оршин суугчдын амьдрах орчинд үзүүлэх нөлөөлөл, сөрөг нөлөөг бууруулах арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, иргэдийн зүгээс гаргасан асуултад төслийн багийн зүгээс тодорхой тайлбар, хариулт өгсөн юм.

Тус уулзалтыг Нэгдсэн төслийн удирдлагын газрын "Улаанбаатар метро" төслийн нэгж, “Эконатур” ХХК, “ДУХУА Инженеринг” ХК ийн БНСУ ын мэргэжилтнүүд, мөн Сонгинохайрхан дүүрэг 12, 13, 14, 15, 16, 17 ,18, 20, 29, 38 хорооны Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулсан бөгөөд уулзалтад иргэд идэвхтэй оролцож, санал бодлоо нээлттэй илэрхийллээ.

Оролцогч иргэдийн дийлэнх нь төслийн талаарх ойлголтоо сайжруулж, асуултад тодорхой хариулт авсандаа сэтгэл хангалуун байгаа илэрхийлсэн бөгөөд уулзалтыг үр дүнтэй зохион байгуулсан гэж дүгнэж байна. Цаашид иргэдийн санал, зөвлөмжийг төслийн хэрэгжилтэд тусган ажиллахаар холбогдох талууд мэдээллээ.