

Метро төслийн хүрээнд боловсруулагдсан Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ (БОННҮ)-ний тайланг метроны трассын нөлөөлөлд өртөж буй Баянзүрх дүүргийн 3, 4, 5, 6, 7, 8, 10, 12, 13, 14, 15, 16, 22 ,23, 28, 37, 38, 39, 41 дүгээр хороодын иргэдэд танилцуулах, санал солилцох уулзалтыг 2025 оны 06 дугаар сарын 26-нд зохион байгууллаа.
Уулзалтын үеэр метро төслийн зорилго, хэрэгжих явц, трассын байршил, байгаль орчин болон оршин суугчдын амьдрах орчинд үзүүлэх нөлөөлөл, сөрөг нөлөөг бууруулах арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, иргэдийн зүгээс гаргасан асуултад төслийн багийн зүгээс тодорхой тайлбар, хариулт өгсөн юм.
Тус уулзалтыг Нэгдсэн төслийн удирдлагын газрын "Улаанбаатар метро" төслийн нэгж, “Эконатур” ХХК, “ДУХУА Инженеринг” ХК ийн БНСУ ын мэргэжилтнүүд, мөн Баянзүрх дүүрэг 3, 4, 5, 6, 7, 8, 10, 12, 13, 14, 15, 16, 22 ,23, 28, 37, 38, 39, 41 хорооны Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулсан бөгөөд уулзалтад иргэд идэвхтэй оролцож, санал бодлоо нээлттэй илэрхийллээ.
Оролцогч иргэдийн дийлэнх нь төслийн талаарх ойлголтоо сайжруулж, асуултад тодорхой хариулт авсандаа сэтгэл хангалуун байгаа илэрхийлсэн бөгөөд уулзалтыг үр дүнтэй зохион байгуулсан гэж дүгнэж байна. Цаашид иргэдийн санал, зөвлөмжийг төслийн хэрэгжилтэд тусган ажиллахаар холбогдох талууд мэдээллээ.