НТУГ-ын инженер, мэргэжилтнүүд барилгын салбарын 100 жилийн ойн шагнал хүртлээ
Дулааны тавдугаар цахилгаан станцын нийт барилга угсралтын ажил 16 хувьтай хэрэгжиж байна
НҮБ-ЫН ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 17 ДУГААР БАГА ХУРЛЫН ҮЕЭР НИЙСЛЭЛД ХЭРЭГЖИЖ БУЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДЭЭ 3000 ГАРУЙ ИРГЭДЭД ТАНИЛЦУУЛЛАА
Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн иргэдэд нийслэлийн бүтээн байгуулалтын төслүүдийг танилцууллаа
Хөрсний ус, үерийн хамгаалалтын төсөл хэрэгжсэнээр 128 мянга хүртэлх хүн амд нөлөөлөх үерийн эрсдэл буурна
“Байгалийн хийн түлшний хангамж, хийн эрчим хүчний эх үүсвэр” төслийг Төр, Хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх түншлэгчээр оролцох саналаа ирүүлэхийг урьж байна


Японы Айзава ХХК-тай Албан уулзалт зохион байгууллаа


Улаанбаатар Метро төслийн баг Японы Айзава ХХК-ийн Монгол дахь салбарын захирал Ямамото болон удирдлагуудыг хүлээн авч уулзан, хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Уулзалтаар Метро төслийн өнөөгийн явц, цаашдын хамтын ажиллагааны боломж, техникийн болон менежментийн туршлагыг солилцох чиглэлээр ярилцав.

🤝 Хамтын ажиллагааг бодит ажил болгох зорилгоор цаашид идэвхтэй хамтран ажиллахад санал нэгдлээ.

Aizawa Corporation нь Япон улсын барилгын салбарт олон арван жилийн турш үйл ажиллагаа явуулж буй туршлагатай компани юм.

Тус компани нь:

🔹Иргэний болон үйлдвэрийн барилга, дэд бүтэц, инженерийн нарийн төвөгтэй төслүүдийг чанар, аюулгүй байдал, тогтвортой хөгжлийн зарчимд нийцүүлэн хэрэгжүүлдгээрээ танигдсан.

🔹Айзава ХХК нь Япон улсын дэвшилтэт барилгын технологи, төслийн удирдлагын арга барилыг олон улсын зах зээлд нутагшуулж, Монгол Улсад салбараа нээн барилга, дэд бүтцийн төслүүдэд мэргэжлийн оролцогчоор ажиллаж байна.

🔹Айзава ХХК нь барилгыг Дрон ашигласан 3D принтерээр хэвлэх, өөрийн цууралтаа эмчилдэг бетон, баттерэй бүхий авто зам зэрэг Хүйтэн хотын барилгын асуудлыг шийдэх инновацийг хөгжүүлдэг байна.