XIX зуунд Лондон хотод хүн ам огцом өсөж, замын ачаалал ихэссэнээр шинэ төрлийн нийтийн тээврийн хэрэгцээ үүсэв.
1863 оны 1 дүгээр сарын 9нд дэлхийн анхны метроны шугам болох Metropolitan Line нээгдэж, 6 км урт, 7 өртөөтэйгээр
Паддингтон ба Фаррингтон вокзалуудыг холбосон байна.
Анхны метро уурын зүтгүүрээр ажилладаг байсан тул утаа ихтэй, зорчих нөхцөл хүндрэлтэй байв.