НТУГ-ын инженер, мэргэжилтнүүд барилгын салбарын 100 жилийн ойн шагнал хүртлээ
Дулааны тавдугаар цахилгаан станцын нийт барилга угсралтын ажил 16 хувьтай хэрэгжиж байна
НҮБ-ЫН ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 17 ДУГААР БАГА ХУРЛЫН ҮЕЭР НИЙСЛЭЛД ХЭРЭГЖИЖ БУЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДЭЭ 3000 ГАРУЙ ИРГЭДЭД ТАНИЛЦУУЛЛАА
Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн иргэдэд нийслэлийн бүтээн байгуулалтын төслүүдийг танилцууллаа
Хөрсний ус, үерийн хамгаалалтын төсөл хэрэгжсэнээр 128 мянга хүртэлх хүн амд нөлөөлөх үерийн эрсдэл буурна
“Байгалийн хийн түлшний хангамж, хийн эрчим хүчний эх үүсвэр” төслийг Төр, Хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх түншлэгчээр оролцох саналаа ирүүлэхийг урьж байна


Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн үндсэн агент, зохицуулагчаар JP Morgan Chase Bank томилогдов

Улаанбаатар Метро төслийн бүтээн байгуулалтын ажилд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэхэд уг төсөл нь Монгол Улсад анхдагч, нийтийн тээврийн ижил төрлийн олон улсын төслүүдийн жишгээр анхны хөрөнгө оруулалтын хэмжээ өндөр, үр дүнтэй хэрэгжүүлэх зэрэг онцлогууд бий.

Дээрх онцлогуудыг харгалзан үзэхэд төслийн санхүүжилтийг дотоодын нэг эх үүсвэрээс бус, олон улсын болон дотоодын эх үүсвэрүүдийг хослуулсан (холимог) хэлбэрээр босгох нь илүү тохиромжтой юм.

Энэхүү холимог санхүүжилтийн бүтцийг үр дүнтэй зохион байгуулахад оновчтой зохион байгуулалт, төслийн хэрэгжилт болон эргэн төлөлтийн хугацаанд санхүүгийн чанд хяналт, ил тод зохицуулалтыг хангахын зэрэгцээ төслийн дотоод болон олон улсын оролцогч талуудын шаардлагуудыг иж бүрнээр хангах шаардлагатай. Тухайлбал:

  • Хууль, эрх зүйн шаардлага
  • Санхүүгийн шалгуур
  • Байгаль орчин, нийгэмд үзүүлэх нөлөө, г.м.

Эдгээр хэрэгцээ, шаардлагын хүрээнд төслийн санхүүжилтийг зохицуулах үүрэг бүхий Зохицуулагч банкыг сонгохоор санхүү, хууль эрх зүйн зөвлөхүүдийн хамтаар дэлхийн нэр хүнд бүхий найман банканд “Санал илгээх хүсэлт” (RFP) хүргүүлсэн.  2025 оны 03 дугаар сарын 28 болон 04 дүгээр сарын 03, 05-ны өдрүүдэд дараах таван банкнаас сонирхлоо илэрхийлсэн саналыг (EoI) хариу ирүүлсэн:

  • J.P. Morgan Chase Bank (JPM)
  • Mitsubishi UFJ Financial Group (MUFG)
  • Société Générale (SG)
  • Standard Chartered Bank (HSBC)
  • The Hongkong and Shanghai Banking Corporation Limited (HSBC)


Ирүүлсэн саналуудыг ижил төрлийн томоохон төслүүд дээр ажилласан туршлага, санал болгож буй нөхцөлийн уян хатан байдал, хэрэгжих боломж зэргийг харгалзан тоон болон чанарын үзүүлэлтээр үнэлсний үндсэн дээр олон улсын J.P. Morgan Chase Bank-ийг сонгон шалгаруулсан.

Улмаар 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Нийслэлийн Засаг дарга болон J.P. Morgan Chase Bank хооронд хамтын ажиллагааг эхлүүлэх ажлын захидал (Engagement Letter)-д зурсан нь төслийн санхүүжилтийн бэлтгэл ажлыг дараагийн шатанд гаргахад түлхэц болсон чухал үйл явдал боллоо.