НТУГ-ын инженер, мэргэжилтнүүд барилгын салбарын 100 жилийн ойн шагнал хүртлээ
Дулааны тавдугаар цахилгаан станцын нийт барилга угсралтын ажил 16 хувьтай хэрэгжиж байна
НҮБ-ЫН ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 17 ДУГААР БАГА ХУРЛЫН ҮЕЭР НИЙСЛЭЛД ХЭРЭГЖИЖ БУЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДЭЭ 3000 ГАРУЙ ИРГЭДЭД ТАНИЛЦУУЛЛАА
Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн иргэдэд нийслэлийн бүтээн байгуулалтын төслүүдийг танилцууллаа
Хөрсний ус, үерийн хамгаалалтын төсөл хэрэгжсэнээр 128 мянга хүртэлх хүн амд нөлөөлөх үерийн эрсдэл буурна
“Байгалийн хийн түлшний хангамж, хийн эрчим хүчний эх үүсвэр” төслийг Төр, Хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх түншлэгчээр оролцох саналаа ирүүлэхийг урьж байна


ТӨСЛИЙН ТӨСВИЙН ТООЦООЛОЛ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ХҮРЭЭНД БАРАА МАТЕРИАЛЫН ҮНИЙН СУДАЛГААГ "БЭСГЭ" ХХК ХИЙЖ ГҮЙЦЭТГЭВ.

Материалын үнийн судалгааны ажил 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр албан ёсны ажлын гэрээ байгуулагдсанаар эхэллээ. Судалгааны хүрээнд дотоодын зах зээлд нийлүүлэгдэж буй бараа, материалын үнийг Монгол Улсад танигдсан компани, аж ахуйн нэгжүүдээс авч, үнийн санал цуглуулан боловсруулсан байна.

Судалгаанд дотоодын болон импортын бараа материалын үнийг 3–4 эх сурвалжаас авч харьцуулсан бөгөөд гадаад зах зээлийн хувьд ОХУ болон БНХАУ-ын үйлдвэрлэгч, нийлүүлэгчдийн үнийн саналыг ашигласан. Түүнчлэн үнийн тогтворгүй байдал, тээвэр болон гаалийн зардлын нөлөөллөөс шалтгаалан БНХАУ-ын компаниудын үнийн мэдээлэлд түлхүү тулгуурласан байна.

Монгол Улсад үйлдвэрлэх боломжтой болон импортоор нийлүүлэгддэг бараа материалын үнийг судалгаанд бүрэн хамруулж, дотоодын үйлдвэрлэгч, нийлүүлэгчдээс шууд үнийн санал авахын зэрэгцээ зарим аж ахуйн нэгжтэй биечлэн уулзаж мэдээллийг баталгаажуулжээ. Харин дотоодод үйлдвэрлэгддэггүй, импортлогддоггүй зарим бараа материалын хувьд БНХАУ болон ОХУ-ын үйлдвэрлэгчдийн үнийн мэдээлэлд үндэслэн тээвэр, гаалийн зардлыг нэмж тооцсон байна.

Импортын бараа материалын үнийг тооцохдоо худалдан авах үндсэн үнэ дээр гаалийн татвар, тээврийн зардлыг нэмж, тухайн үеийн валютын ханшаар хөрвүүлэн судалгаанд тусгасан. Зааврын дагуу гаалийн 5 хувийн татвар болон гадаад, дотоод тээврийн зардлыг нийлүүлэн нийт 10 хувиар тооцож, нийтдээ 15 хувийн нэмэгдэл өртгийг худалдан авах үнэд шингээн тооцсон байна. Харин импортоор авч буй бараа материалд НӨАТ-ыг тус судалгаанд оруулаагүй болно.

Энэхүү судалгаа нь материалын зах зээлийн үнийн бодит нөхцөл байдлыг тодорхойлох, цаашдын төлөвлөлт, төсөв тооцоололд ашиглах чухал суурь мэдээлэл болж байна.