НТУГ-ын инженер, мэргэжилтнүүд барилгын салбарын 100 жилийн ойн шагнал хүртлээ
Дулааны тавдугаар цахилгаан станцын нийт барилга угсралтын ажил 16 хувьтай хэрэгжиж байна
НҮБ-ЫН ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 17 ДУГААР БАГА ХУРЛЫН ҮЕЭР НИЙСЛЭЛД ХЭРЭГЖИЖ БУЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДЭЭ 3000 ГАРУЙ ИРГЭДЭД ТАНИЛЦУУЛЛАА
Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн иргэдэд нийслэлийн бүтээн байгуулалтын төслүүдийг танилцууллаа
Хөрсний ус, үерийн хамгаалалтын төсөл хэрэгжсэнээр 128 мянга хүртэлх хүн амд нөлөөлөх үерийн эрсдэл буурна
“Байгалийн хийн түлшний хангамж, хийн эрчим хүчний эх үүсвэр” төслийг Төр, Хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх түншлэгчээр оролцох саналаа ирүүлэхийг урьж байна


Их Британийн Экспорт, санхүүжилтийн агентлаг UKEF-тэй Санамж бичиг байгууллаа

2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Монголын Эдийн Засгийин Форумын Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон Их Британийн Экспорт, санхүүжилтийн агентлаг (UKEF) гадаад бизнесийн хамтын ажиллагаа хариуцсан төлөөлөгч Эмма Томас нар Санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэхүү санамж бичгийн хүрээнд Монгол Улсын дэд бүтцийн хөгжилд хувь нэмэр оруулах боломжит төслүүд дээр хамтран ажиллах мөн нийтийн тээврийн салбарт, ялангуяа Улаанбаатар хотын анхны Метро төслийг онцлон авч үзэх тухай ярилцав.  


Форумыэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Улаанбаатар метро төсөл нь хотын түгжрэлийг бууруулах стратегийн чухал алхам төдийгүй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс болон Монгол Улсын хооронд эдийн засгийн хамтын ажиллагааны шинэ шатны эхлэл юм. Мөн Улаанбаатар хот JP Morgan банктай гэрээ хийсэн энэ оны дөрөвдүгээр сараас нийслэл хотын сүүлийн 3 жилийн санхүүгийн тайланд үнэлэлт дүгнэлт хийх, цаашдаа Монгол Улсын холбогдох хууль, журамд шинжилгээ хийж, олон улсын зах зээл дээрээс Улаанбаатар метро төслийн санхүүжилтийг босгох үүрэгтэйгээр идэвхтэй ажиллаж UKEF-д танилцуулна. Улмаар Засгийн газрын баталгааны асуудал тогтож, гэрээ эцэслэгдсэний дараа метроны эцсийн сонгон шалгаруулалтыг хийх төлөвлөгөөтэй ажиллаж байна” гэдгийг онцоллоо.

Улаанбаатар Метро төслийн хувьд Толгойтоос Амгалан чиглэлд нийт 15 өртөө, 1 депо бүхий 19.4 км, цагт 17,200 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай байх ба нийгэм, эдийн засаг, байгаль орчинд өндөр үр өгөөж авчрах төсөл юм.