НТУГ-ын удирдлагууд дэлхийн хэмжээний бизнес консалтинг, санхүүгийн зөвлөх үйлчилгээний тэргүүлэгч “Alvarez&Marsal” компанийн төлөөлөгчдийг өнөөдөр /2026.03.31/ Улаанбаатар хотноо хүлээн авч уулзлаа.
“ТУУЛ УСАН ЦОГЦОЛБОР” ТӨСЛИЙН ТЕХНИК, ЭДИЙН ЗАСГИЙН ҮНДЭСЛЭЛИЙГ БОЛОВСРУУЛЖ БАЙНА
НИЙСЛЭЛ ДОТООД БОНД ГАРГАЖ, ДЦС-5 ТӨСЛИЙГ 200 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР САНХҮҮЖҮҮЛНЭ
“Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ, “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ хооронд хамтран ажиллах санамж бичгийг /2026.03.27/ байгуулж, НТУГ-ыг захирал Э.Түвшинжаргал, Барилгын хөгжлийн төвийн захирал Д.Мөнхбаатар нар гарын үсэг зурлаа.
ДУЛААНЫ ТАВДУГААР ЦАХИЛГААН СТАНЦЫН ТӨСЛИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН БЭЛТГЭЛ АЖИЛ ЭРЧИМЖИЖ БАЙНА
ИОРДАН УЛСЫН ХҮН АМЫН ТАЛЫГ ЦЭВЭР УСААР ХАНГАХ "AQABA-AMMAN" ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ БАЙНА
ДҮҮЖИН ЗАМЫН ТЭЭВРИЙН ТӨСЛИЙН ХОЁР БУУДЛЫН БАРИЛГЫН АЖИЛ ДУУСАЖ, ДОТООД ЗАСАЛ ХИЙГДЭЖ БАЙНА
БАЯНХОШУУ НОГООН ОРОН СУУЦ ТӨСӨЛ: 226 АЙЛЫН 6 БЛОК ОРОН СУУЦНЫ БАРИЛГЫН АЖИЛ 80 ОРЧИМ ХУВЬТАЙ БАЙНА
ХАНЫН МАТЕРИАЛ ХОТ ОРОН СУУЦЖУУЛАХ ТӨСЛИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН БЭЛТГЭЛ АЖЛУУД ЭХЭЛСЭН
НТУГ-ЫН ИНЖЕНЕР, МЭРГЭЖИЛТНҮҮД ГАМШГААС ХАМГААЛАХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
“СЭЛБЭ 20 МИНУТЫН ХОТ” ТӨСӨЛ: 3660 ХҮҮХДИЙН ГУРВАН СУРГУУЛЬ, 1200 ХҮҮХДИЙН ТАВАН ЦЭЦЭРЛЭГ БАЙГУУЛНА
ГЕОЛОГИЙН ТӨВ ЛАБОРАТОРИ ОРЧМЫН НҮХЭН ГАРЦЫН ГАЗАР ЧӨЛӨӨЛӨЛТ ДУУСЛАА
НТУГ-ЫН ДОТООД АУДИТОРУУД ISO 9001:2015 БОЛОН ISO 21500:2021 СТАНДАРТЫН ХЭРЭГЖИЛТЭД ДҮГНЭЛТ ХИЙЖ АЖИЛЛАЛАА
УЛААНБАДРАХ 300МВт ЦАХИЛГААН СТАНЦЫН ТӨСӨЛ ХЭРЭГЖСЭНЭЭР 250 АЖЛЫН БАЙР ШИНЭЭР БИЙ БОЛНО
ДҮҮЖИН ЗАМЫН ТЭЭВЭР ТӨСЛИЙН ЯАРМАГ ДАХЬ БУУДЛЫН ЭРГЭЛТИЙН ЗАМЫГ СУУРИЛУУЛЛАА


05 03

ТӨСЛИЙН ТЭЗҮ-Д ОЛОН НИЙТИЙН САНАЛ БОЛОН САЛБАРЫН МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨЛҮҮДИЙН САНАЛЫГ ТУСГАВ

Улаанбаатар хотод хэрэгжих метро төслийн хүрээнд бодлого, санхүүжилт, дэд бүтэц, үйл ажиллагаа болон олон нийтийн оролцоог хамарсан стратегийн санал зөвлөмжүүдийг боловсруулжээ. Эдгээр зөвлөмж нь төслийг амжилттай хэрэгжүүлэхээс гадна урт хугацаанд тогтвортой, үр ашигтай ажиллуулахад чиглэсэн байна.

Юуны өмнө бодлого, институтийн хүрээнд төслийн бүх үе шатанд улс төрийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хангах механизмыг бүрдүүлэх шаардлагатайг онцолжээ. Үүнд Засгийн газар, олон улсын байгууллагууд, хувийн хэвшил болон иргэдийн хамтын ажиллагааг уялдуулах, мөн төлөвлөлт, санхүүжилт, хэрэгжилтийг нэгтгэн зохицуулах хороог байгуулах санал багтсан байна.

Дэд бүтцийн хөгжүүлэлтийн хувьд метроны өртөө, депог олон улсын аюулгүй байдлын стандарт болох NFPA 130-д нийцүүлэн төлөвлөж, зорчигчдын аюулгүй байдал, хүртээмжийг хангах шаардлагатайг дурджээ. Мөн метроны системийг BRT болон төмөр замын сүлжээтэй уялдуулснаар зорчигчдын “сүүлийн милийн” холболтыг сайжруулж, нийтийн тээврийн нийт үр ашгийг нэмэгдүүлэх боломжтой гэж үзсэн байна.

Санхүүгийн тогтвортой байдлыг хангах хүрээнд Засгийн газрын бонд, олон улсын хөгжлийн санхүүжилт, хувийн хөрөнгө оруулалтыг хослуулахын зэрэгцээ метроны коридор дагуух хот байгуулалтын төслүүдэд TIF (татварын нэмэгдлийн санхүүжилт)-ийг нэвтрүүлэхийг зөвлөжээ. Үүнээс гадна тасалбарын бус орлогыг нэмэгдүүлэх зорилгоор буудлын орчныг худалдаа, үйлчилгээ, зар сурталчилгаанд оновчтой ашиглах шаардлагатайг онцолсон байна.


Үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэхийн тулд хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, олон улсын туршлага судлах, тэр дундаа БНСУ-ын метроны системээс суралцахыг санал болгожээ. Мөн автоматжуулалтын дээд түвшин болох GOA Level 4-ийг нэвтрүүлснээр аюулгүй, найдвартай ажиллагааг хангах боломжтойг дурдсан байна.

Олон нийтийн оролцоо, ойлголтын хүрээнд төслийн урт хугацааны ач холбогдол болох замын түгжрэлийг бууруулах, байгаль орчинд ээлтэй тээврийн хөгжлийг дэмжих, иргэдийн амьдралын чанарыг сайжруулах үр өгөөжийг ойлгомжтой хүргэх шаардлагатайг тэмдэглэжээ. Түүнчлэн барилгын ажлын явцад өртсөн иргэдтэй идэвхтэй хамтран ажиллаж, сөрөг нөлөөллийг бууруулах нь чухал гэж үзсэн байна.

Мөн олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлж, ялангуяа Азийн хөгжлийн банк зэрэг байгууллагаас техникийн болон санхүүгийн дэмжлэг авах боломжийг ашиглах, туршлагатай хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран мэдлэг, туршлагыг нутагшуулахыг зөвлөжээ.

Эцэст нь төслийн эрсдэлийг бууруулж, хугацаа болон төсөвт багтаан хэрэгжүүлэхийн тулд эрсдэлийн удирдлагын нэгдсэн тогтолцоог бүрдүүлж, хэрэгжилтийн явцыг тасралтгүй хянах механизмыг нэвтрүүлэх шаардлагатайг онцоллоо.

Эдгээр стратегийн зөвлөмжүүд нь Улаанбаатар хотод орчин үеийн, үр ашигтай, тогтвортой метроны системийг бий болгох суурь нөхцөлийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна