“Буурь хөрс” ХХК нь Их багтаамжтай нийтийн тээврийн хэрэгсэл “Метро”-ны төслийн менежмент, дэд зөвлөх үйлчилгээний хүрээнд “DOHWA ENGINEERING” ХХК-тай байгуулсан 2024 оны 9-р сарын 15-ны өдрийн гэрээг үндэслэн 17.7 км трассын дагуух талбайн геотехникийн судалгааны ажлыг ТЭЗҮ боловсруулах үе шатанд зориулан хийж байгаа билээ.
Тэгвэл өнөөдрийн байдлаар уг өрөмдлөгийн ажлын явц нь 80%-тай үргэлжилж байгаа ба Хээрийн судалгааны ажлыг УГБ-50М, УГБ-50М-1ВС, УРБ-2а-2, SPT-LC маркийн 10 өрмийн төхөөрөмжүүдээр, МУЗИ Ж.Батцэцэгийн удирдлагаар 10 бригад (геотехник инженер, өрмийн мастер, өрмийн туслах ажилчин, гагнуурчин бүрэлдэхүүнтэй) Монгол улсад мөрдөгдөж буй БНбД-11-03-21-ийг үндэс болгон сэвсгэр хурдсанд хуурай яндант өрөмдлөгийн аргаар, хадан хөрсөнд угаалгын шингэнтэй өрөмдлөгийн аргаар хийж гүйцэтгэж байна.




