НТУГ-ын инженер, мэргэжилтнүүд барилгын салбарын 100 жилийн ойн шагнал хүртлээ
Дулааны тавдугаар цахилгаан станцын нийт барилга угсралтын ажил 16 хувьтай хэрэгжиж байна
НҮБ-ЫН ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 17 ДУГААР БАГА ХУРЛЫН ҮЕЭР НИЙСЛЭЛД ХЭРЭГЖИЖ БУЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДЭЭ 3000 ГАРУЙ ИРГЭДЭД ТАНИЛЦУУЛЛАА
Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн иргэдэд нийслэлийн бүтээн байгуулалтын төслүүдийг танилцууллаа
Хөрсний ус, үерийн хамгаалалтын төсөл хэрэгжсэнээр 128 мянга хүртэлх хүн амд нөлөөлөх үерийн эрсдэл буурна
“Байгалийн хийн түлшний хангамж, хийн эрчим хүчний эх үүсвэр” төслийг Төр, Хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх түншлэгчээр оролцох саналаа ирүүлэхийг урьж байна


Монголын даатгалын холбоо, Баталгааны даатгалын зөвлөлийн гишүүн компаниудтай уулзав

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор Нийслэлээс хэрэгжүүлж буй мега төслүүд болох “Улаанбаатар Трам”, “Улаанбаатар метро" зэрэг төслийн ажилд үндэсний даатгалын компаниуд нэгдэл үүсгэн даатгагчаар хамтран оролцохоор ажлын хэсэг байгуулсан байна. Монголын даатгалын холбоо, Баталгааны даатгалын зөвлөлийн гишүүн компаниудын ажлын хэсгийн эхний уулзалтыг зохион байгууллаа. Уг уулзалтанд дотоодын 20-иод даатгалын компанийн төлөөлөгчид хүрэлцэн ирсэн болно.

Уулзалтын үеэр оролцогчид Монголын даатгалын компаниуд томоохон төслүүдэд хамтран ажиллах боломжтойг, Дотоодын даатгалын салбарын чадварыг нэмэгдүүлэх нь олон улсын туршлагад нийцсэн алхам болохыг онцолсон. 

Ирээдүйд Улаанбаатар хотын хөгжлийн томоохон төсөл бүрт үндэсний даатгалын компаниуд идэвхтэй оролцох найдлага төрж байгаа юм.