2025 оны 10 дугаар сарын 07-ны өдөр “Улаанбаатар метро” төслийн хүрээнд Tysers Insurance Brokers Limited компанитай уулзалт зохион байгуулж, тус компанийн үйл ажиллагаа, чиглэл, туршлагын талаар танилцуулга хийлээ. Уулзалтаар “Улаанбаатар метро” төсөлтэй холбоотой даатгал болон дахин даатгалын үйлчилгээ үзүүлэх боломж, хамтын ажиллагааны хүрээ-г хэлэлцсэн бөгөөд Tysers Insurance Brokers Limited нь төслийн хэрэгжилтийн явцад шаардлагатай даатгалын шийдлүүдийг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн болно. Мөн Монгол талаас Smart Choice даатгалын компани оролцсон юм.
