НТУГ-ын удирдлагууд дэлхийн хэмжээний бизнес консалтинг, санхүүгийн зөвлөх үйлчилгээний тэргүүлэгч “Alvarez&Marsal” компанийн төлөөлөгчдийг өнөөдөр /2026.03.31/ Улаанбаатар хотноо хүлээн авч уулзлаа.
“ТУУЛ УСАН ЦОГЦОЛБОР” ТӨСЛИЙН ТЕХНИК, ЭДИЙН ЗАСГИЙН ҮНДЭСЛЭЛИЙГ БОЛОВСРУУЛЖ БАЙНА
НИЙСЛЭЛ ДОТООД БОНД ГАРГАЖ, ДЦС-5 ТӨСЛИЙГ 200 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР САНХҮҮЖҮҮЛНЭ
“Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ, “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ хооронд хамтран ажиллах санамж бичгийг /2026.03.27/ байгуулж, НТУГ-ыг захирал Э.Түвшинжаргал, Барилгын хөгжлийн төвийн захирал Д.Мөнхбаатар нар гарын үсэг зурлаа.
ДУЛААНЫ ТАВДУГААР ЦАХИЛГААН СТАНЦЫН ТӨСЛИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН БЭЛТГЭЛ АЖИЛ ЭРЧИМЖИЖ БАЙНА
ИОРДАН УЛСЫН ХҮН АМЫН ТАЛЫГ ЦЭВЭР УСААР ХАНГАХ "AQABA-AMMAN" ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ БАЙНА
ДҮҮЖИН ЗАМЫН ТЭЭВРИЙН ТӨСЛИЙН ХОЁР БУУДЛЫН БАРИЛГЫН АЖИЛ ДУУСАЖ, ДОТООД ЗАСАЛ ХИЙГДЭЖ БАЙНА
БАЯНХОШУУ НОГООН ОРОН СУУЦ ТӨСӨЛ: 226 АЙЛЫН 6 БЛОК ОРОН СУУЦНЫ БАРИЛГЫН АЖИЛ 80 ОРЧИМ ХУВЬТАЙ БАЙНА
ХАНЫН МАТЕРИАЛ ХОТ ОРОН СУУЦЖУУЛАХ ТӨСЛИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН БЭЛТГЭЛ АЖЛУУД ЭХЭЛСЭН
НТУГ-ЫН ИНЖЕНЕР, МЭРГЭЖИЛТНҮҮД ГАМШГААС ХАМГААЛАХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
“СЭЛБЭ 20 МИНУТЫН ХОТ” ТӨСӨЛ: 3660 ХҮҮХДИЙН ГУРВАН СУРГУУЛЬ, 1200 ХҮҮХДИЙН ТАВАН ЦЭЦЭРЛЭГ БАЙГУУЛНА
ГЕОЛОГИЙН ТӨВ ЛАБОРАТОРИ ОРЧМЫН НҮХЭН ГАРЦЫН ГАЗАР ЧӨЛӨӨЛӨЛТ ДУУСЛАА
НТУГ-ЫН ДОТООД АУДИТОРУУД ISO 9001:2015 БОЛОН ISO 21500:2021 СТАНДАРТЫН ХЭРЭГЖИЛТЭД ДҮГНЭЛТ ХИЙЖ АЖИЛЛАЛАА
УЛААНБАДРАХ 300МВт ЦАХИЛГААН СТАНЦЫН ТӨСӨЛ ХЭРЭГЖСЭНЭЭР 250 АЖЛЫН БАЙР ШИНЭЭР БИЙ БОЛНО
ДҮҮЖИН ЗАМЫН ТЭЭВЭР ТӨСЛИЙН ЯАРМАГ ДАХЬ БУУДЛЫН ЭРГЭЛТИЙН ЗАМЫГ СУУРИЛУУЛЛАА


21 04

МЕТРО ТӨСЛИЙН ХҮРЭЭНД УСНЫ ЧАНАРЫН ШИНЖИЛГЭЭ ХИЙЛЭЭ

Улаанбаатар метро төслийн хүрээнд байгаль орчны нөлөөллийг урьдчилан үнэлэх, цаашдын хяналт, мониторингийн суурь мэдээллийг бүрдүүлэх зорилгоор метроны шугам дайран өнгөрөх чиглэлийн дагуу газрын гадаргын уснаас сорьц авч, лабораторийн шинжилгээ хийлээ. Уг шинжилгээг Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлан боловсруулах хүрээнд холбогдох стандарт, аргачлалын дагуу гүйцэтгэсэн байна.

Төслийн бүсэд Сэлбэ, Улиастай голууд ойр байрлах боловч метроны барилга угсралтын ажил эдгээр голуудтай шууд огтлолцохгүй юм. Гэсэн хэдий ч гүн ухалтын ажлын явцад газрын доорх усанд нөлөөлөх эрсдэл байж болзошгүй тул ус зайлуулах болон хамгаалах системийг нарийвчлан төлөвлөсөн байна.

Энэхүү шинжилгээ нь усны чанарын өнөөгийн нөхцөлийг тодорхойлохоос гадна төслийн хэрэгжилтийн явцад үүсэж болзошгүй өөрчлөлтийг хянах үндсэн суурь мэдээлэл болох ач холбогдолтой юм.


Төслийн трасс нь Улиастай, Сэлбэ, Толгойт гол болон үерийн далан сувгуудтай огтлолцож байгаа тул гадаргын усны чанарт нарийвчилсан шинжилгээ хийлээ. Ингэснээр бүтээн байгуулалтын явцад усны нөөцийг хамгаалах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломж бүрдэж байгаа юм.

          Улиастай голын усны газар дээрх хэмжилтийн дүн

Шинжилгээний мэдээлэл

  • Хэзээ хийсэн: 2025 оны 4 дүгээр сарын 21
  • Лаборатори: ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн Усны шинжилгээний лаборатори
  • Сорьц бүрдүүлсэн байгууллага: “Эко Натур” ХХК

Дүгнэлт: 

  • Маш цэнгэг: Голын усны эрдэсжилт бага буюу байгалийн цэвэр төрхөө хадгалсан "нэн цэнгэг" ангилалд багтаж байна.
  • Зөөлөн ус: Химийн бүтцийн хувьд кальци, магнийн агууламж багатай "маш зөөлөн" ус тул ямар нэгэн тунадас, хатуулаггүй байна.
  • Стандартын шаардлага: Усны хүчил төрөгчийн хэмжээ (pH) болон бусад үндсэн 6 үзүүлэлт нь Монгол Улсын стандартыг (MNS 4586:2004) бүрэн хангаж, ямар нэгэн химийн бохирдолгүй болох нь тогтоогдлоо.
  • Тунгалаг байдал: Усны өнгө, үнэр хэвийн бөгөөд хавар, намрын шар усны үеэрх байгалийн бага зэргийн булингартай байгааг эс тооцвол усны чанар маш сайн байна.
ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ
          Сэлбэ голын усны газар дээрх хэмжилтийн дүн

Дүгнэлт: 

  • Цэнгэг ус: Голын усны эрдэсжилтийн түвшин (TDS) нь зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 2 дахин бага буюу "цэнгэг" ангилалд багтаж байна. Энэ нь усны байгалийн цэвэр бүтэц алдагдаагүй байгааг илтгэнэ.
  • Зөөлөн ус: Усны химийн найрлага нь "зөөлөн" төрөлд багтаж байгаа тул дамжуулах хоолой болон инженерийн байгууламжид хаг, тунадас үүсгэхгүй, чанар сайтай байна.
  • Стандартын шаардлага: Усны хүчил төрөгчийн хэмжээ (pH) болон бусад үндсэн 6 үзүүлэлт нь Монгол Улсын стандартыг (MNS 4586:2004) бүрэн хангаж байгаа бөгөөд ямар нэгэн химийн болон үйлдвэрлэлийн гаралтай бохирдол илрээгүй.
  • Тунгалаг байдал: Усны өнгө, үнэр хэвийн байна. Хавар, намрын улиралд хөрсний угаалдаас шалтгаалж бага зэргийн булингартай харагдаж байгаа ч энэ нь усны химийн чанарт сөргөөр нөлөөлөөгүй байна.
ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ
          Толгойт голын усны газар дээрх хэмжилтийн дүн

Дүгнэлт: 

  • Эрдэсжилт өндөр: Усны цахилгаан дамжуулах чанар (EC) болон нийт ууссан бодисын хэмжээ (TDS) нь тогтоосон стандартаас давсан үзүүлэлттэй гарлаа. Энэ нь тухайн орчмын хөрсний онцлог эсвэл хүний үйл ажиллагаанаас шалтгаалсан эрдэсжилт их байгааг илтгэж байна.
  • Усны хатуулаг: Химийн бүтцийн хувьд "хатуувтар" ангилалд багтаж байгаа бөгөөд энэ нь Улиастай, Сэлбэ голуудаас илүү их эрдэс агуулж байгааг харуулж байна.
  • Тунгалаг байдал ба өнгө: Усны тунгалаг байдал бага буюу булингартай, өнгөний хувьд саарал туяатай гарсан нь стандартаас давсан үзүүлэлт юм. Мөн бага зэргийн тунадас илэрсэн байна.
  • Хүчил төрөгчийн түвшин (pH): Усны орчин нь 7.65 буюу хэвийн (саармаг) түвшинд байгаа нь сайн үзүүлэлт юм.
ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ
Төслийн явцад баримтлах чиглэл:

Бүтээн байгуулалтын ажил эхлэхээс өмнө усны чанарын "суурь мэдээлэл"-ийг ийнхүү нарийвчлан тогтоосноор төслийн явцад гол усны чанарыг дордуулахгүй байх, бохирдлоос урьдчилан сэргийлэх хяналтын тогтолцоо бүрдэж байна.

Метро төсөл хэрэгжих явцад Улиастай, Сэлбэ голуудын цэнгэг байдлыг одоогийн түвшинд нь хадгалах, Толгойт голын усны чанарыг улам дордуулахгүй байх чиглэлээр байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлж, тогтмол мониторинг хийж ажиллана.