НТУГ-ын удирдлагууд дэлхийн хэмжээний бизнес консалтинг, санхүүгийн зөвлөх үйлчилгээний тэргүүлэгч “Alvarez&Marsal” компанийн төлөөлөгчдийг өнөөдөр /2026.03.31/ Улаанбаатар хотноо хүлээн авч уулзлаа.
“ТУУЛ УСАН ЦОГЦОЛБОР” ТӨСЛИЙН ТЕХНИК, ЭДИЙН ЗАСГИЙН ҮНДЭСЛЭЛИЙГ БОЛОВСРУУЛЖ БАЙНА
НИЙСЛЭЛ ДОТООД БОНД ГАРГАЖ, ДЦС-5 ТӨСЛИЙГ 200 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР САНХҮҮЖҮҮЛНЭ
“Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ, “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ хооронд хамтран ажиллах санамж бичгийг /2026.03.27/ байгуулж, НТУГ-ыг захирал Э.Түвшинжаргал, Барилгын хөгжлийн төвийн захирал Д.Мөнхбаатар нар гарын үсэг зурлаа.
ДУЛААНЫ ТАВДУГААР ЦАХИЛГААН СТАНЦЫН ТӨСЛИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН БЭЛТГЭЛ АЖИЛ ЭРЧИМЖИЖ БАЙНА
ИОРДАН УЛСЫН ХҮН АМЫН ТАЛЫГ ЦЭВЭР УСААР ХАНГАХ "AQABA-AMMAN" ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ БАЙНА
ДҮҮЖИН ЗАМЫН ТЭЭВРИЙН ТӨСЛИЙН ХОЁР БУУДЛЫН БАРИЛГЫН АЖИЛ ДУУСАЖ, ДОТООД ЗАСАЛ ХИЙГДЭЖ БАЙНА
БАЯНХОШУУ НОГООН ОРОН СУУЦ ТӨСӨЛ: 226 АЙЛЫН 6 БЛОК ОРОН СУУЦНЫ БАРИЛГЫН АЖИЛ 80 ОРЧИМ ХУВЬТАЙ БАЙНА
ХАНЫН МАТЕРИАЛ ХОТ ОРОН СУУЦЖУУЛАХ ТӨСЛИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН БЭЛТГЭЛ АЖЛУУД ЭХЭЛСЭН
НТУГ-ЫН ИНЖЕНЕР, МЭРГЭЖИЛТНҮҮД ГАМШГААС ХАМГААЛАХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
“СЭЛБЭ 20 МИНУТЫН ХОТ” ТӨСӨЛ: 3660 ХҮҮХДИЙН ГУРВАН СУРГУУЛЬ, 1200 ХҮҮХДИЙН ТАВАН ЦЭЦЭРЛЭГ БАЙГУУЛНА
ГЕОЛОГИЙН ТӨВ ЛАБОРАТОРИ ОРЧМЫН НҮХЭН ГАРЦЫН ГАЗАР ЧӨЛӨӨЛӨЛТ ДУУСЛАА
НТУГ-ЫН ДОТООД АУДИТОРУУД ISO 9001:2015 БОЛОН ISO 21500:2021 СТАНДАРТЫН ХЭРЭГЖИЛТЭД ДҮГНЭЛТ ХИЙЖ АЖИЛЛАЛАА
УЛААНБАДРАХ 300МВт ЦАХИЛГААН СТАНЦЫН ТӨСӨЛ ХЭРЭГЖСЭНЭЭР 250 АЖЛЫН БАЙР ШИНЭЭР БИЙ БОЛНО
ДҮҮЖИН ЗАМЫН ТЭЭВЭР ТӨСЛИЙН ЯАРМАГ ДАХЬ БУУДЛЫН ЭРГЭЛТИЙН ЗАМЫГ СУУРИЛУУЛЛАА


16 09

ДЕПО БАРИХ ТАЛБАЙН 1:2000 МАСШТАБТАЙ БАЙР ЗҮЙН ЗУРГИЙН АЖЛЫН ТАЙЛАНГ "ГЕОДАТА" ХХК ХИЙЖ ГҮЙЦЭТГЭВ

Монгол улсын Засгийн газрын 2022 оны 267-р тогтоол, Монгол улсын Засгийн газрын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 411 дүгээр тогтоол зэргийг үндэслэл болгон БНСУ-ын “Духуа инженеринг” ХК нь метро барих төслийн сонгон шалгаруулалтад шалгаран тус ажлыг гүйцэтгэж байна. “Геодата” ХХК нь “Духуа инженеринг” ХК-ийн туслан гүйцэтгэгчээр 2024 оны 09 сарын 16 өдрөөс ажиллаж 17.7 км урттай метроны трассын дагуу 1:2000 масштабтай байр зүйн зураглалын ажлыг хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн. Тус ажлын үргэлжлэл болгож “Их багтаамжтай нийтийн тээвэр Улаанбаатар метро”-ны депоны зогсоол барих талбайн хэмжээнд нэмэлтээр 1:2000 масштабтай байр зүйн зураглалын ажлыг хийж гүйцэтгэсэн болно.


ГЕОДЕЗИЙН БАЙНГЫН, ЦЭГ ТЭМДЭГТИЙН СУДАЛГАА

Геодезийн байнгын цэг тэмдэгтийн судалгаанд өмнө метроны трасын дагуу хийгдсэн 1:2000 масштабтай байр зүйн зурагт ашиглагдсан Монгол Улсын нивелирийн II ангийн Pп-78 цэг мөн GNSS-ийн сүлжээний ГТЦ-3066, ГЦТ-0550 цэгүүдийг хамруулсан.

Метроны депо байгуулах талбайн GNSS-ийн сүлжээний ГТЦ-3066, ГЦТ-0550 цэгүүд ойр байрлах ба цэгүүдийн хамрах хүрээ 1:2000 масштабтай зураглалын шаардлага хангаж байсан. Иймд геодезийн сүлжээ байгуулах шаардлагагүй өмнө хийгдсэн геодезийн байрлал, өндрийн сүлжээний цэгүүдийг ашиглан байр зүйн зураглалын ажлыг гүйцэтгэв.


НИСГЭГЧГҮЙ НИСЭХ ТӨХӨӨРӨМЖӨӨР 1:2000 МАСШТАБТАЙ АГААРЫН ЗУРАГЛАЛ 

Гэрээгээр ажлын даалгаварт тусгасан 40 га талбайг ажлын гүйцэтгэлийн явцад давуулан биелүүлж нийт 59.1 га талбайд 1:2000-ны масштабын байр зүйн зургийн нарийвчлал хангах агаарын зураглалын ажлыг нисгэгчгүй нисэх төхөөрөмжөөр хийж гүйцэтгэсэн.

Нисгэгчгүй нисэх төхөөрөмжөөр агаарын зураглалын ажлыг геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаар батлуулсан техникийн төсөл, даалгавар, “Нисгэгчгүй нисэх төхөөрөмжөөр агаарын зураглал ба газрын зураг гүйцэтгэх ажил (БД 11-125-21)”–ийг баримтлан гүйцэтгэсэн.


АГААРЫН ЗУРГИЙН ТАНИХ ЦЭГҮҮДИЙГ ГАЗАРТ ТЭМДЭГЛЭХ, ХЭМЖИЛТ 

Агаарын зургийн төлөвлөлттэй уялдуулан газрын гадаргуугийн хяналтын цэг GCP /Ground Control Point/ цэг төлөвлөлтийг нислэгийн хэсэг бүр дээр хяналт болох нөхцөлийг ханган 150-200 м-ийн зайнд 1 хяналтын цэг байхаар тооцоолж газар дээр нь тодорхойлж тэмдэгжүүлэх ажлыг хийж гүйцэтгэсэн. Нийт 40 ширхэг газрын гадаргуугийн хяналтын цэг байгуулсан.


АЖЛЫН ҮР ДҮН

“Их багтаамжтай нийтийн тээвэр Улаанбаатар метро”-ны депо барих талбайн 1:2000-ны масштабтай байр зүйн зураг боловсруулах ажлыг хуваарийн дагуу гэрээнд тусгагдсаныг Монгол Улсад мөрдөгдөж байгаа норм, стандартын баримтлан бүрэн хийж гүйцэтгэсэн.

Өмнө хийгдсэн их багтаамжтай нийтийн тээвэр Улаанбаатар метро трассын дагууд хийгдсэн 1:2000 масштабтай байр зүйн зураглалын ажлын даалгаврыг үндэслэн метроны депо барих талбайд нийт 59.1 га газарт нисгэгчгүй нисэх төхөөрөмжөөр агаар мандлаас зураг авах, боловсруулах, байр зүйн зургийн хэмжилт, боловсруулалт, газрын гадаргын тоон загвар үүсгэх, ортофото зураг үүсгэх ажлыг хийж гүйцэтгэсэн. Зураглалын ажлыг өмнө хийгдсэн байр зүйн зургийн стандарт норм дүрэм, арга аргачлалыг баримтлан хийсэн.

Гэрээт ажлын даалгаварт байр зүйн зураглал хийх талбайн хэмжээ 40 га гэж заасан. Хээрийн хэмжилтийн явцад нийт 59.1 га талбайд агаарын зураг, 1:2000 масштабтай байр зүйн зургийн хэмжилт боловсруулалтыг хийсэн. Учир метроны депоны ерөнхий төлөвлөгөөнд төв замаас зогсоол руу орж гарах машин замын хөдөлгөөний төлөвлөлтийг бодолцон үзэж Улиастайн уулзвараас Хужирбулан явдаг автозам дагуу 1.5 км урттай замыг нэмж оруулан зурагласан. Энэ метроны депоны авто замын орц гарц төлөвлөхөд маш чухал мэдээлэл болно гэж үзэж байна. Мөн 5 байршилд өндөр хүчдэлийн шугамын утасны дээд, доод унжилтыг хэмжиж өндрийн түвшин тодорхойлж хүлээлгэн өгсөн.