Судалгааны хүрээнд өнөөдрийн байдлаарх Улаанбаатар хотын гол зорчих хэсгийг дамжин өнгөрөх хөдөлгөөний урсгал болон хурдыг үнэлсэн. Энэхүү судалгааны зорилго нь түгжрэлийн бүсүүдийг тодорхойлох, замын хөдөлгөөний ерөнхий нөхцөл байдлыг үнэлэх, цаашдын төлөвлөлт, сайжруулалтын талаар ойлголт өгөхөд туслах үнэ цэнтэй мэдээлэл цуглуулах явдал юм.
Тээврийн хэрэгсэлд суурилуулсан GPS төхөөрөмж нь судалгааны явцад мэдээлэл цуглуулах боломжийг олгох бх ашигласан тоног төхөөрөмж Seeworld 4G GPS Track Wireless Track Device Long юм.
Хурдны судалгааг Зурагт үзүүлсний дагуу нийт 9 Маршрутад хийж гүйцэтгэсэн

GPS-ийн тусламжтайгаар интерактив веб интерфейсийг ашиглан бодит цагийн горимд хянах болон хадгалагдсан GPS-ийн түүхэн датаг дахин тоглуулж шалгах боломжтой. Ингэснээр маршрутын нөхцөл байдал, жолооч нарын хандлагын талаар нарийн дэлгэрэнгүй ойлголт авах боломжтой юм. Хурдны судалгааны үр дүнгээс харахад Улаанбаатар хотын зорчих тээврийн замын хөдөлгөөн ажлын өдрүүдэд оройн оргил ачааллын үед дундаж хурд хамгийн бага буюу 5,57 км/цаг, харин амралтын өдрүүдэд өдрийн оргил ачааллын үед дундаж хурд хамгийн бага буюу 8,19 км/цаг байна.
Бүх маршрутын ажлын өдрийн дундаж хурдны зураглал

Ажлын өдрийн өглөөний оргил ачааллын үед дээрх бүх чиглэлд зорчих хөдөлгөөний хурд

Ажлын өдрийн, өдрийн оргил ачааллын үед дээрх бүх чиглэлд зорчих хөдөлгөөний хурд

Ажлын өдрийн оройны оргил ачааллын үед дээрх бүх чиглэлд зорчих хөдөлгөөний хурд

Амралтын өдрийн өглөөний оргил ачааллын үед зорчих хөдөлгөөний хурд

Амралтын өдрийн, өдрийн оргил ачааллын үед зорчих хөдөлгөөний хурд
Амралтын өдрийн оройны оргил ачааллын үед зорчих хөдөлгөөний хурд
