НТУГ-ын удирдлагууд дэлхийн хэмжээний бизнес консалтинг, санхүүгийн зөвлөх үйлчилгээний тэргүүлэгч “Alvarez&Marsal” компанийн төлөөлөгчдийг өнөөдөр /2026.03.31/ Улаанбаатар хотноо хүлээн авч уулзлаа.
“ТУУЛ УСАН ЦОГЦОЛБОР” ТӨСЛИЙН ТЕХНИК, ЭДИЙН ЗАСГИЙН ҮНДЭСЛЭЛИЙГ БОЛОВСРУУЛЖ БАЙНА
НИЙСЛЭЛ ДОТООД БОНД ГАРГАЖ, ДЦС-5 ТӨСЛИЙГ 200 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР САНХҮҮЖҮҮЛНЭ
“Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ, “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ хооронд хамтран ажиллах санамж бичгийг /2026.03.27/ байгуулж, НТУГ-ыг захирал Э.Түвшинжаргал, Барилгын хөгжлийн төвийн захирал Д.Мөнхбаатар нар гарын үсэг зурлаа.
ДУЛААНЫ ТАВДУГААР ЦАХИЛГААН СТАНЦЫН ТӨСЛИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН БЭЛТГЭЛ АЖИЛ ЭРЧИМЖИЖ БАЙНА
ИОРДАН УЛСЫН ХҮН АМЫН ТАЛЫГ ЦЭВЭР УСААР ХАНГАХ "AQABA-AMMAN" ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ БАЙНА
ДҮҮЖИН ЗАМЫН ТЭЭВРИЙН ТӨСЛИЙН ХОЁР БУУДЛЫН БАРИЛГЫН АЖИЛ ДУУСАЖ, ДОТООД ЗАСАЛ ХИЙГДЭЖ БАЙНА
БАЯНХОШУУ НОГООН ОРОН СУУЦ ТӨСӨЛ: 226 АЙЛЫН 6 БЛОК ОРОН СУУЦНЫ БАРИЛГЫН АЖИЛ 80 ОРЧИМ ХУВЬТАЙ БАЙНА
ХАНЫН МАТЕРИАЛ ХОТ ОРОН СУУЦЖУУЛАХ ТӨСЛИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН БЭЛТГЭЛ АЖЛУУД ЭХЭЛСЭН
НТУГ-ЫН ИНЖЕНЕР, МЭРГЭЖИЛТНҮҮД ГАМШГААС ХАМГААЛАХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
“СЭЛБЭ 20 МИНУТЫН ХОТ” ТӨСӨЛ: 3660 ХҮҮХДИЙН ГУРВАН СУРГУУЛЬ, 1200 ХҮҮХДИЙН ТАВАН ЦЭЦЭРЛЭГ БАЙГУУЛНА
ГЕОЛОГИЙН ТӨВ ЛАБОРАТОРИ ОРЧМЫН НҮХЭН ГАРЦЫН ГАЗАР ЧӨЛӨӨЛӨЛТ ДУУСЛАА
НТУГ-ЫН ДОТООД АУДИТОРУУД ISO 9001:2015 БОЛОН ISO 21500:2021 СТАНДАРТЫН ХЭРЭГЖИЛТЭД ДҮГНЭЛТ ХИЙЖ АЖИЛЛАЛАА
УЛААНБАДРАХ 300МВт ЦАХИЛГААН СТАНЦЫН ТӨСӨЛ ХЭРЭГЖСЭНЭЭР 250 АЖЛЫН БАЙР ШИНЭЭР БИЙ БОЛНО
ДҮҮЖИН ЗАМЫН ТЭЭВЭР ТӨСЛИЙН ЯАРМАГ ДАХЬ БУУДЛЫН ЭРГЭЛТИЙН ЗАМЫГ СУУРИЛУУЛЛАА


04 10

ТӨСЛИЙН 1:2000 МАСШТАБТАЙ БАЙР ЗҮЙН ЗУРГИЙН АЖЛЫГ "ГЕОДАТА" ХХК ХИЙЖ ГҮЙЦЭТГЭВ.

Энхтайваны өргөн чөлөө нь Улаанбаатар хотын гол нуруу болж, хотын болон замын хөдөлгөөний чадавх, нийтийн үйлчилгээний шугам сүлжээний гол тэнхлэгийн үүргийг гүйцэтгэдэг бөгөөд хотын хөгжлийн стратегийн үүднээс хөгжлийн боломж ихтэй хамгийн чухал төв зам юм. Хотын төвийн дунд, өндөр давхар орон сууцны ихэнх нь хуучирч муудсаар байгаа төдийгүй үйлдвэр, агуулахууд нь энд тэнд байх гэх мэт ашиглалт багатай газрууд олон байдаг тул эдгээр газруудын ашиглалт, бүтээмжийг сайжруулах нь зүйтэй.

Улаанбаатар хотод бүртгэлтэй авто машины тоо жилд дунджаар 9.1 хувь өсөж байгаа бол импортоор орж ирж буй автомашины тоо хэмжээ дунджаар жилд 15 хувь өсөж байна. Энэхүү тоо хэмжээний өсөлттэй уялдаа холбоотойгоор авто замыг шинээр барьж байгуулах шаардлагатай байгаа боловч жилд дунджаар хоёр хувийн өсөлт ажиглагдаж байгаа.

 Тухайн төсөл хэрэгжсэнээр өнөөгийн нийгэмд тулгамдсан асуудал болох авто замын түгжрэлийг буруулж нийгэмд үүсээд байгаа асуудлыг шийдвэрлэх зорилготой бүтээн байгуулалтын томоохон төсөл арга хэмжээ юм. Их багтаамжтай нийтийн тээврийн хэрэгсэл “Метро” барих төслийн 1:2000-ны масштабтай байр зүйн зураг боловсруулах ажлыг ажлын хуваарийн дагуу ажлын даалгаварт тусгагдсан ажлыг Монгол Улсад мөрдөгдөж байгаа норм, стандартын баримтлан бүрэн хийж дуусгасан. 1:2000-ны масштабтай байр зүйн зургийн ажилд метроны трассын дагуу геодезийн ажлын хүрээнд геодезийн хуучин цэгийн судалгаа, сэргээн босголт, шинэ цэг бэлтгэх, суулгах ажил хийгдсэн.


Их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл “Метро” барих төслийн 1:2000-ны масштабтай байр зүйн зураг боловсруулах ажлыг ажлын хуваарийн дагуу ажлын даалгаварт тусгагдсан ажлыг Монгол Улсад мөрдөгдөж байгаа норм, стандартын баримтлан бүрэн хийж дууссан. 

 1:2000-ны масштабтай байр зүйн зургийн ажилд метроны трассын дагуу геодезийн ажлын хүрээнд геодезийн хуучин цэгийн судалгаа, сэргээн босголт, шинэ цэг бэлтгэх, суулгах ажил хийгдсэн. Метроны трассын дагуу шинээр 20 ш геодезийн тулгуур сүлжээг GNSS-ийн аргаар байгуулж ITRF2008, ITRF2020 эрингүүд солбицлыг тодорхойлсон. Ингэж хоёр эринд тодорхойлсон эрин хооронд чөлөөтэй хөрвөх боломжийг бүрдүүлж өгснөөр онцлог юм. Мөн Улсын II ангийн нивелирийн өндрийн цэгүүдээс шинээр суулгасан 20ш цэгүүд дээр III ангийн нарийвчлалаар өндөр дамжуулсан.

Метроны трассын дагуу шинээр 20 ш геодезийн тулгуур сүлжээг GNSS-ийн аргаар байгуулж ITRF2008, ITRF2020 эрингүүд солбицлыг тодорхойлсон. Ингэж хоёр эринд тодорхойлсон эрин хооронд чөлөөтэй хөрвөх боломжийг бүрдүүлж өгснөөр онцлог юм. Мөн Улсын II ангийн нивелирийн өндрийн цэгүүдээс шинээр суулгасан 20ш цэгүүд дээр III ангийн нарийвчлалаар өндөр дамжуулсан. Нийт 19.9 км урттай 200 м өргөнтэй талбайд нисгэгчгүй нисэх төхөөрөмжөөр агаар мандлаас газрын зураг авах, боловсруулах, байр зүйн зургийн хэмжилт боловсруулалт, газрын гадаргын тоон загвар үүсгэх, ортофото зураг үүсгэх, Геотехникийн өрөмдлөгийн 40 ш цооногийн байршил тогтоож түүний газар доорх шугам сүлжээ шалгах, кадастрын мэдээллийг үүсгэх ажлыг хийж гүйцэтгэсэн. Гүйцэтгэгч нь захиалагчийн ажлын даалгаварт тусгагдаагүй нэмэлт ажлууд хийж гүйцэтгэсэн. Үүнд: Ажлын даалгаварт трассын урт 17.7 км байсныг баруун болон зүүн талын захын өрөмдлөгийн цооногийг оруулан нийт 19.9 км зай буюу 454 га талбайд агаарын зураг, 1:2000 масштабтай байр зүйн зургийн хэмжилт боловсруулалтыг хийсэн. 4 байршилд өндөр хүчдэлийн шугамын утасны дээд, доод унжилтыг хэмжиж өндрийн түвшин тэмдэглэх байсныг хээрийн хэмжилтийн үед нийт 7 байршилд хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн болно.