Нийслэл Улаанбаатар хотод Их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл "Метро"-г барьж байгуулах төслийн загвар зургийг Нийслэлийн Ерөнхий Архитектор 2025.02.20-ны өдөр баталсан. Энэхүү загвар зураг нь 6 үндсэн агуулгаас бүрдэнэ.
Анхааруулга: Нарийвчилсан зураг төслийг EPC гүйцэтгэгч боловсруулах тул энд танилцуулж буй бүх мэдээлэл нь зөвхөн концепцийн түвшинд байгаа бөгөөд цаашид өөрчлөгдөх боломжтой.
Мөн LAUNCHING SHAFT буюу TBM машин оруулж гаргах шафтнуудтай ойрхон барилга угсралтын талбай дээр TBM машины бэлтгэл ажлын талбай хэрэгтэй болно. Жишээ:

TBM -ийн үйл ажиллагааны талаар ойлголт өгөх жишээ энимейшн видео: [ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ ]
- Өндөр үр ашигтай;
- Туннелийг ухах явцад хотын замын хөдөлгөөн & хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөөлөл бага;
- Цаг уурын нөхцлөөс хамаарахгүй;
- Өрөмдлөгийн гүн, зай, хөрсний чанар, хөрсний усны түвшин харгалзахгүй;
- Хот, суурин газруудад тохиромжтой бөгөөд гадаргуугийн их хэмжээний эвдрэлээс сэргийлэх;
- Дуу чимээ, чичиргээг бууруулах;

Туннел өрөмдлөгийн машин (TBM)

TBM-н төрлүүд:
HARD ROCK TBM
- Геологийн тогтвортой, хатуу хөрсөнд хамгийн тохиромжтой;
- Чулуулгийг жижиг хэсгүүд болгон бутлах, хагалахад зориулагдсан;
SLURRY TBM
- Сийрэг, нягт бус хөрснүүдэд хэрэглэхэд тохиромжтой;
- Өрөмдлөгийн нүүрэнд ус & хөрсний даралтыг тэнцвэржүүлэх зорилгоор танканд шаардлагатай даралтыг ашиглах арга;
EPB SHIELD TBM
- Тодорхой хэмжээний нарийн хэсэг агуулсан нягт хөрсөнд ашиглахад тохиромжтой;
- Барилга угсралтын талбай харьцангуй бага шаарддаг;
- Дуу чимээ харьцангуй бага;

