Нийтийн тээврийн чанар стандартыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилт, арга хэмжээний хүрээнд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод үндэсний онцлог, хэв шинж, нийслэлийн иргэдийн язгуур эрх ашигт нийцсэн олон улсын стандарт, шаардлагыг бүрэн хангасан Их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл “Метро”-г 2024-2028 онд багтаан барьж байгуулах тухай МУЗГ-ын 411-р тогтоолыг үндэслэн, НЗДТГазраас ТЭЗҮ, зураг төсөл, нарийвчилсан төлөвлөгөө, иж бүрдэл боловсруулах, олон улсын төслийн менежмент, зөвлөх үйлчилгээний хүрээнд “DOHWA ENGINEERING” ХХК-ийг шалгаруулсан билээ.
“Буурь хөрс” ХХК нь Их багтаамжтай нийтийн тээврийн хэрэгсэл “Метро”-ны төслийн менежмент, дэд зөвлөх үйлчилгээний хүрээнд “DOHWA ENGINEERING” ХХК-тай байгуулсан 2024 оны 9-р сарын 15-ны өдрийн гэрээг үндэслэн 17.7 км трассын дагуух талбайн геотехникийн судалгааны ажлыг ТЭЗҮ боловсруулах үе шатанд зориулан 2024 оны 9-р сарын 15-наас 12-р сарын 18-ны өдрүүдэд хийж гүйцэтгэв.
Төлөвлөж буй Их багтаамжтай нийтийн тээврийн хэрэгсэл “Метро” барих трассын дагуух талбай нь Улаанбаатар хотын баруун талаасаа Сонгинохайрхан дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах төмөр замын Толгойт өртөөнөөс төв замын дагуу зүүн тийш Баянзүрх дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Амгалан зах хүртэл 17.7 км үргэлжилнэ.

Хээрийн судалгааны ажлыг УГБ-50М, УГБ-50М-1ВС, УРБ-2а-2, SPT-LC маркийн 10 өрмийн төхөөрөмжүүдээр, МУЗИ Ж.Батцэцэгийн удирдлагаар 10 бригад (геотехник инженер, өрмийн мастер, өрмийн туслах ажилчин, гагнуурчин бүрэлдэхүүнтэй) Монгол улсад мөрдөгдөж буй БНбД-11-03-21-ийг үндэс болгон сэвсгэр хурдсанд хуурай яндант өрөмдлөгийн аргаар, хадан хөрсөнд угаалгын шингэнтэй өрөмдлөгийн аргаар “DOHWA ENGINEERING” ХХК-ийн өгсөн техникийн даалгаварын дагуу 13.5-30.0 метр гүнтэй 40 цооног, депо барих талбайд нэмэлт 2 цооног өрөмдөж нийт 1180.0 тууш метр нэвтрэлтийн ажил хийлээ.


Өрөмдлөгийн явцад цооногуудад 1.5м тутамд стандарт пенетрацийн туршилт (SPT- ASTM D 1586)-ыг 63,5 кг-ийн алхаар хийсэн ба прессиометрийн туршилтыг 15 цэгт хийсэн.
Хөрсний физик, механик шинж чанарыг тодорхойлох зорилгоор өрөмдлөгийн явцад 362 дээж, хөрсний даацат чанар, хамгийн их нягт, тохиромжтой чийгийг тодорхойлох CBR, прокторын туршилт хийх 15 бөөн дээж авч Экотех проект ХХК-ийн MNS/ISO 17025 “Буурь хөрс” ХХК Улаанбаатар хотод Их багтаамжтай нийтийн тээврийн хэрэгсэл “Метро” барихаар төлөвлөж буй трассын дагуух талбайн ИГС 6 итгэмжлэгдсэн хөрс судлалын лабораторид болон туслах 2 хөрс судлалын лабораторид /Буурь хөрс ХХК, Экогидрогео ХХК-уудын/ туршилт шинжилгээг дараах стандартуудын дагуу хийж гүйцэтгэн холбогдох үзүүлэлтүүдийг тодорхойлсон болно. Үүнд:

Хөрсний уснаас 21 дээж авч “Инженер геодези” ХХК-ийн химийн лабораторид, хөрсний химийн шинэжилгээг 20 дээжид “Нарт ШУҮН консалтинг” ХХК-ийн химийн лабораторид тус тус шинжлүүлж үр дүнг судалгаанд ашигласан
