НТУГ-ын инженер, мэргэжилтнүүд барилгын салбарын 100 жилийн ойн шагнал хүртлээ
Дулааны тавдугаар цахилгаан станцын нийт барилга угсралтын ажил 16 хувьтай хэрэгжиж байна
НҮБ-ЫН ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 17 ДУГААР БАГА ХУРЛЫН ҮЕЭР НИЙСЛЭЛД ХЭРЭГЖИЖ БУЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДЭЭ 3000 ГАРУЙ ИРГЭДЭД ТАНИЛЦУУЛЛАА
Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн иргэдэд нийслэлийн бүтээн байгуулалтын төслүүдийг танилцууллаа
Хөрсний ус, үерийн хамгаалалтын төсөл хэрэгжсэнээр 128 мянга хүртэлх хүн амд нөлөөлөх үерийн эрсдэл буурна
“Байгалийн хийн түлшний хангамж, хийн эрчим хүчний эх үүсвэр” төслийг Төр, Хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх түншлэгчээр оролцох саналаа ирүүлэхийг урьж байна


OD&SP СУДАЛГАА

Их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл "МЕТРО" төслийн хүрээнд иргэдийн хөдөлгөөний эрэлтийг тодорхойлох зорилгоор судалгааг гүйцэтгэсэн. Түүнчлэн SP судалгааны хүрээнд иргэдэд 4 ялгаатай хувилбарыг танилцуулж аль хувилбар нь илүү таалагдаж байгааг тодорхойлсон. 

Ирээдүйн боломжит метроны өртөөний байршлаас 1 км радиуст судалгааг авсан. Нийт түүвэр 2,800 (цэг бүрээс 200 түүвэр)

Судалгааны мэдээлэл цуглуулалтыг батлагдсан арга, аргачлалд нийцүүлэн 2024 оны 10 дугаар сарын 23-аас 11 дүгээр сарын 17 хүртэл хугацаанд гүйцэтгэсэн бөгөөд судалгааны мэдээлэл цуглуулалтын бүхий л процесст ISO 20252:2012 стандартыг мөрдөн ажилласан. Судалгааны түүвэрлэлтийг энгийн санамсаргүй түүврийн аргыг сонгон гүйцэтгэсэн. 

Батлагдсан асуулгын маягтын дагуу 2800 өрхийн түүвэр судалгааны мэдээлэл цуглуулалтын оролцогчтой уулзаж судалгаа авахдаа судалгааны зорилго ач холбогдлыг тайлбарлаж, албан бичгээ танилцуулан зөвшөөрөл авснаар ярилцлагыг эхлүүлэн ажилласан. 


Метроны нөхцөлийн үнэлгээ болон үнийн талаарх хүлээлт: Уг судалгааны хүрээнд иргэдэд метроны талаарх мэдээллийг өгч, 4 ялгаатай нөхцөлийг танилцуулж тухайн нөхцөлд автомашин, автобус, метроны алийг нь сонгож зорчих хүсэлтэй байгаа тодруулсан. Эдгээр 4 ялгаатай нөхцөл бүрийн хувьд метро үйлчилгээг сонгоно гэж нийт иргэдийн 83-аас дээш хувь нь хариулжээ. Ялангуяа нөхцөл 3-ийн хувьд 87 хувь нь метрог сонгон зорчилтыг хийнэ гэж хариулсан нь хамгийн өндөр үзүүлэлт болж байна. Эдгээр үнэлгээ нь насны бүлэг, хүйс, ажил эрхлэлтээс зэргээс хамаарсан хүчтэй ялгаа байхгүй байна.


Улаанбаатар хотын тээврийн дэд бүтцийн нөхцөл байдалд хэр сэтгэл хангалуун байгааг судалгаанд оролцогч нараас тодруулахад, 26 хувь нь сэтгэл ханамжтай гэж хариулсан бол талаас илүү хувь буюу 62 хувь нь сэтгэл ханамжгүй гэж хариулсан байна. Өөрөөр хэлбэл, 5 хүн тутмын 3 нь сэтгэл ханамжгүй байна. 

Насны бүлгээр үнэлүүлсэн нөхцөлүүд: