НТУГ-ын инженер, мэргэжилтнүүд барилгын салбарын 100 жилийн ойн шагнал хүртлээ
Дулааны тавдугаар цахилгаан станцын нийт барилга угсралтын ажил 16 хувьтай хэрэгжиж байна
НҮБ-ЫН ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 17 ДУГААР БАГА ХУРЛЫН ҮЕЭР НИЙСЛЭЛД ХЭРЭГЖИЖ БУЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДЭЭ 3000 ГАРУЙ ИРГЭДЭД ТАНИЛЦУУЛЛАА
Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн иргэдэд нийслэлийн бүтээн байгуулалтын төслүүдийг танилцууллаа
Хөрсний ус, үерийн хамгаалалтын төсөл хэрэгжсэнээр 128 мянга хүртэлх хүн амд нөлөөлөх үерийн эрсдэл буурна
“Байгалийн хийн түлшний хангамж, хийн эрчим хүчний эх үүсвэр” төслийг Төр, Хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх түншлэгчээр оролцох саналаа ирүүлэхийг урьж байна


2025–2026 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД “УБ МЕТРО” ТӨСЛИЙН ИНЖЕНЕР БЭЛТГЭХ ХӨТӨЛБӨР АНХНЫ ОЮУТНУУДАА ХҮЛЭЭН АВЛАА

“Улаанбаатар метро” төслийн хүрээнд инженер бэлтгэх зорилготой сургалтын хөтөлбөр 2025–2026 оны хичээлийн жилд амжилттай эхэлж, анхны элсэгчдээ хүлээн авлаа.

2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль болон Халла их сургууль хамтран метроны инженер, мэргэжилтэн бэлтгэх чиглэлээр гурван талт хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулсан нь энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх суурь болсон юм.


Монгол Улсад метро нь шинэ салбар тул инженерийн боловсролын чанарыг хангахын зэрэгцээ багшлах боловсон хүчнийг бэлтгэх нь нэн чухал асуудал юм. Энэ хүрээнд БНСУ-ын Халла их сургуульд 6 сарын хугацаанд онол, дадлага хосолсон сургалтад хамрагдсан багш нар эх орондоо ирж, шинэ элсэгч оюутнуудаа хүлээн авлаа.


Бакалаврын “2+2” хөтөлбөрийн хүрээнд оюутнууд эхний хоёр жилийг ШУТИС-д, дараагийн хоёр жилийг БНСУ-ын Халла их сургуульд суралцаж, хос дипломтой төгсөнө. Халла их сургууль нь БНСУ-д метроны төслийг анх хэрэгжүүлж байсан туршлагатай бөгөөд дэд бүтэц, инженерийн салбарт олон арван жилийн туршлага хуримтлуулсан сургууль юм.

2025–2026 оны хичээлийн жилд дараах дөрвөн чиглэлээр оюутан бэлтгэж эхэллээ:

  • Удирдлага, хяналтын инженерчлэл
  • Барилгын инженерчлэл
  • Дохиолол, цахилгааны инженерчлэл
  • Механик, хөдлөх бүрэлдэхүүний инженерчлэл

Хүний нөөц бэлтгэх ажлын хүрээнд нэг жилийн хугацаанд бодит үр дүн гарч, ШУТИС-ийн харьяа Механик инженер, тээврийн сургууль-д шинэ оюутнууд элссэн нь салбарын хөгжлийн чухал алхам болж байна.

Цаашид энэхүү хөтөлбөр нь Монгол Улсад метроны салбарын мэргэжлийн боловсон хүчнийг дотооддоо бэлтгэх, олон улсын түвшний инженерүүдийг бий болгоход үнэтэй хувь нэмэр оруулах юм.