НТУГ-ын инженер, мэргэжилтнүүд барилгын салбарын 100 жилийн ойн шагнал хүртлээ
Дулааны тавдугаар цахилгаан станцын нийт барилга угсралтын ажил 16 хувьтай хэрэгжиж байна
НҮБ-ЫН ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 17 ДУГААР БАГА ХУРЛЫН ҮЕЭР НИЙСЛЭЛД ХЭРЭГЖИЖ БУЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДЭЭ 3000 ГАРУЙ ИРГЭДЭД ТАНИЛЦУУЛЛАА
Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн иргэдэд нийслэлийн бүтээн байгуулалтын төслүүдийг танилцууллаа
Хөрсний ус, үерийн хамгаалалтын төсөл хэрэгжсэнээр 128 мянга хүртэлх хүн амд нөлөөлөх үерийн эрсдэл буурна
“Байгалийн хийн түлшний хангамж, хийн эрчим хүчний эх үүсвэр” төслийг Төр, Хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх түншлэгчээр оролцох саналаа ирүүлэхийг урьж байна


Японы "Mainstream Association" бие даан амьдрах төвтэй уулзлаа

 Японы "Mainstream Association" бие даан амьдрах төвийн гүйцэтгэх захирал, ЖАЙКА ОУБ-тай хамтарсан нийгмийн хамгааллын тогтолцооны төсөл болох "Өвсний үндэс" төслийн ерөнхий менежер Okita Dai, “Түгээмэл хөгжил” бие даан амьдрах төвийн тэргүүн Ч.Ундрахбаяр, хөтөлбөрийн менежер С.Одончимэг нар уулзаж, төслийн "Universal design" буюу бүгдэд хүртээмжтэй төлөвлөлтийн хүрээнд УБ метро төслийн багтай санал солилцлоо.

👩‍🦼УБ метро төслийн төлөөллүүд өртөөний байгууламжуудыг танилцуулж, мөн өртөөнд тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан шийдлүүд болох шалны Брайль хавтан, Брайль бариултай чиглүүлэх самбар, тэргэнцэрт хүртээмжтэй тасалбарын хаалга, зориулалтын касс, ариун цэврийн өрөө зэргийг хэрхэн төлөвлөсөн талаар мэдээлэл өглөө. Түүнчлэн өртөөний байгууламжийн элементүүдийн хэмжээсийг IBC (International Building Code)-ийн дагуу, галын аюулгүй байдлыг NFPA стандартын хүрээнд концепц зураг төсөлдөө тусгасан талаар дэлгэрэнгүй танилцуулав. 🤝

👩‍🦽‍➡️“Түгээмэл хөгжил” төвийн зүгээс метроны Тээвэрт Суурилсан Төлөвлөлт (TOD)-д тэргэнцэртэй иргэдийн оролцоо, санал солилцоогоор хангах, мөн "Universal design"-ийн ойлголтыг төслийн концепцийн шатнаас эхлэн олон нийтэд түгээх санал дэвшүүллээ.

🇲🇳🇯🇵Ийнхүү талуудын хамтын ажиллагаа нь Улаанбаатар хотын иргэдэд хүртээмжтэй, аюулгүй, хүн төвтэй нийтийн тээврийн орчныг бүрдүүлэхэд чухал алхам болохыг онцоллоо.

2026.04.01