PLAXIS геотехникийн инженерчлэл тооцооллын программын Монгол дахь анхны семинар амжилттай зохион байгуулагдлаа.

Энэхүү арга хэмжээнд салбарын мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид, инженерүүд, оюутнууд оролцож, онолын мэдлэгийг практиктай хослуулан бүтээцийн суурь, ухмал, налуугийн тогтвортой байдал, туннелийн инженерчлэлийн бодит хэрэглээн дээр ажиллалаа.
Оролцогчид PLAXIS программын тусламжтайгаар илүү нарийвчлалтай моделчлол хийх, эрсдэлийг илүү сайн ойлгох, илүү оновчтой инженерийн шийдвэр гаргах боломжийг бодитоор туршиж, ойлголтоо гүнзгийрүүллээ.

