Нийслэл Улаанбаатар хотод Их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл "Метро"-г барьж байгуулах төслийн загвар зургийг Нийслэлийн Ерөнхий Архитектор 2025.02.20-ны өдөр баталсан. Энэхүү загвар зураг нь 6 үндсэн агуулгаас бүрдэнэ..
Анхааруулга: Нарийвчилсан зураг төслийг EPC гүйцэтгэгч боловсруулах тул энд танилцуулж буй бүх мэдээлэл нь зөвхөн концепцийн түвшинд байгаа бөгөөд цаашид өөрчлөгдөх боломжтой.
15 өртөөний 14 нь газар доор, 1 нь газар дээр байрлах ба газар доорх байгууламжаас Депо руу ойртох үед газрын түвшин рүү гарах түвшний шилжилтийн байгууламжууд нь Хайрцаг хэлбэрийн болон U- хэлбэрийн бүтээцүүд байхаар төлөвлөсөн.