НТУГ-ын инженер, мэргэжилтнүүд барилгын салбарын 100 жилийн ойн шагнал хүртлээ
Дулааны тавдугаар цахилгаан станцын нийт барилга угсралтын ажил 16 хувьтай хэрэгжиж байна
НҮБ-ЫН ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 17 ДУГААР БАГА ХУРЛЫН ҮЕЭР НИЙСЛЭЛД ХЭРЭГЖИЖ БУЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДЭЭ 3000 ГАРУЙ ИРГЭДЭД ТАНИЛЦУУЛЛАА
Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн иргэдэд нийслэлийн бүтээн байгуулалтын төслүүдийг танилцууллаа
Хөрсний ус, үерийн хамгаалалтын төсөл хэрэгжсэнээр 128 мянга хүртэлх хүн амд нөлөөлөх үерийн эрсдэл буурна
“Байгалийн хийн түлшний хангамж, хийн эрчим хүчний эх үүсвэр” төслийг Төр, Хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх түншлэгчээр оролцох саналаа ирүүлэхийг урьж байна


ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ЭРЧМИЙН СУДАЛГААГ "РҮҮКИЙ СИСТЕМС" ХХК ХИЙЖ ГҮЙЦЭТГЭВ.

Энэхүү судалгааны зорилго нь ирээдүйн замын хөдөлгөөний урсгалыг (машин, автобус, мотоцикл гэх мэт) урьдчилан таамаглах үндэс суурь нь болсон замын хөдөлгөөний урсгалын нягтаршлыг үнэлэх юм. Судалгааны ажлын хэрэгжилтийг дараах байдлаар хийж гүйцэтгэв. 

  • 15 цагийн тасралтгүй замын хөдөлгөөний эрчмийн судалгаа 
  • Ажлын өдөр нийт 58 хэсэг (34 уулзвар, 24 замын хэсэг)-т судалгаа . Амралтын өдөр нэмж 34 уулзварт судалгаа 
  • Уулзвар болон уулзварт ойр өндөр барилгууд дээр камер суурилуулж замын хөдөлгөөний эрчмийн судалгааны хүрээнд 15 цагийн турш тээврийн хэрэгслийн төрөл, чиглэлийн мэдээллийг цуглуулав.

Судалгааны үр дүнгээс:

Нийслэл Улаанбаатар хот нь Монгол улсын нийт газар нутгийн 0.2 хувийн эзэлдэг боловч нийт хүн амын 45 хувь амьдарч байна. Хүн амын нягтралын хувьд 2020 оны байдлаар 1 км2 нутаг дэвсгэрт 317 хүн ногдож байна. Монгол Улсын нийт тээврийн хэрэгслийн 56.3 хувь нь Улаанбаатар хотод бүртгэлтэй бөгөөд 62 хувь нь буюу 442’055 орчим тээврийн хэрэгсэл өдөр тутам замын хөдөлгөөнд идэвхтэй оролцдог. Сүүлийн 10 жилийн хугацаанд Улаанбаатар хотын авто замын сүлжээний урт 954 км-ээс 1’213 км буюу дөнгөж 27 хувиар өссөн байхад тээврийн хэрэгслийн тоо 234’200-аас 712’992 буюу 3.1 дахин нэмэгдсэн.

Замын хөдөлгөөний оргил цагт хотын гол гудамж замын хөдөлгөөн ачаалал маш ихтэй, авто замын уулзвар хэсгүүдэд хөдөлгөөний түгжрэл их хэмжээгээр төвлөрсөн, авто замын багтаамжийн хүчин чадал тулсан, хөдөлгөөний хурд бага, зогсолттой, гудамж зам, уулзварууд дээр хөдөлгөөний ачаалал үүсэж тээврийн хэрэгслийн урт дараалал үүссэн нөхцөл байдалтай байна. Замын хөдөлгөөний ачаалал 2 жилийн хугацаанд 18%-аар өссөн байна. Өөрөөр хэлбэл хүн амын төвлөрлийн шалтгаант авто замын түгжрэл, хүрээлэн буй орчны бохирдол зэрэг дагалдах асуудлууд нь нийслэлийн иргэдийн амьдрах орчин нөхцөлийг доройтуулж байна

.Энэхүү судалгааг иж бүрэн, найдвартай үр дүнд хүрэх зорилгоор урт хугацаанд, өргөн хүрээний байршлуудыг хамруулан зохион байгуулсан байна. Судалгааны хүрээнд 15 цагийн тасралтгүй ажиглалт хийж, тээврийн хэрэгслийн төрөл, хөдөлгөөний чиглэлийн мэдээллийг нарийвчлан цуглуулсан.


Судалгааг нийт 58 байршилд гүйцэтгэсэн бөгөөд үүнд 28 уулзвар, 4 тойрог уулзвар, 26 замын хэсэг багтсан. Мөн ажлын өдөр болон амралтын өдрийн хөдөлгөөний ачааллыг харьцуулан үнэлэх зорилгоор ажлын өдөр 58 хэсэгт, амралтын өдөр нэмэлтээр 34 уулзварт судалгаа хийсэн.




Судалгааны явцад уулзвар болон уулзварт ойр байрлах өндөр барилгууд дээр видео камеруудыг байршуулж, замын хөдөлгөөний урсгал, тээврийн хэрэгслийн төрлийг бүртгэн авсан. Энэхүү аргачлал нь хөдөлгөөний бодит нөхцөл байдлыг бүрэн тусгах боломжийг бүрдүүлсэн юм.

Судалгааны үр дүнгээс үзэхэд метроны шугамын дагуух 12 гол уулзварын хувьд:

Ажлын өдөр 09:00–10:00 цагийн хооронд хамгийн их ачаалалтай байсан бөгөөд 64,493 машин/цаг хүрсэн,

Харин амралтын өдөр 11:00–12:00 цагийн хооронд хамгийн их буюу 64,360 машин/цагийн эрчимтэй байжээ.


Судалгааны үр дүнгээр Улаанбаатар хотод өдөрт 3.8 сая зорчилт хийгдэж замын хөдөлгөөний эрчим VCR 1.5-2.1 буюу хэт ачаалалтай байгаагаас Энхтайваны өргөн чөлөө тус зорчилтын 30%-ийг авч байгаа бөгөөд хөдөлгөөний эрчим 1.7-2.3 (хэт ачаалалтай) байна. Авто замын түгжрэлийг бууруулах чиглэлд ямар нэгэн төсөл арга хэмжээ авч хэрэгжүүлэхгүй тохиолдолд тэг зогсолт нөхцөл бүрдэхээр байна. Хэрэв их багтаамжийн нийтийн тээврийн төслүүд амжилттай хэрэгжсэн тохиолдолд 2030 оны түвшинд Улаанбаатар хотын замын хөдөлгөөний эрчим VCR 0.9-1.0 буюу хэвийн болж нийтийн тээвэрт суурилсан явган алхалтыг дэмжсэн 20 минутын хот болох боломж бүрдэх юм.