НТУГ-ын инженер, мэргэжилтнүүд барилгын салбарын 100 жилийн ойн шагнал хүртлээ
Дулааны тавдугаар цахилгаан станцын нийт барилга угсралтын ажил 16 хувьтай хэрэгжиж байна
НҮБ-ЫН ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 17 ДУГААР БАГА ХУРЛЫН ҮЕЭР НИЙСЛЭЛД ХЭРЭГЖИЖ БУЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДЭЭ 3000 ГАРУЙ ИРГЭДЭД ТАНИЛЦУУЛЛАА
Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн иргэдэд нийслэлийн бүтээн байгуулалтын төслүүдийг танилцууллаа
Хөрсний ус, үерийн хамгаалалтын төсөл хэрэгжсэнээр 128 мянга хүртэлх хүн амд нөлөөлөх үерийн эрсдэл буурна
“Байгалийн хийн түлшний хангамж, хийн эрчим хүчний эх үүсвэр” төслийг Төр, Хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх түншлэгчээр оролцох саналаа ирүүлэхийг урьж байна


САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙГДЭЖ ДУУСАВ

Төслийн техник, эдийн засгийн үндэслэлийн хүрээнд эдийн засаг, санхүүгийн шинжилгээг дараах байдлаар боловсруулсан.


Төслийн эдийн засгийн үнэлгээг “төсөл хэрэгжсэн” болон “төсөл хэрэгжээгүй” хоёр хувилбарыг харьцуулан хийсэн. Үнэлгээнд дараах үндсэн зардлуудыг тооцож, төслийн хэрэгжилтийн үр дүнд бий болох зардлын хэмнэлтийг тодорхойлсон.болно. Үүнд:

  • тээврийн хэрэгслийн ашиглалтын зардал (VOC),
  • зорчих хугацааны зардал (TTC),
  • зам тээврийн ослын зардал (VIC),
  • байгаль орчны бохирдлын зардал (VOPC).

Мөн эдийн засгийн мэдрэмжийн шинжилгээг Үр ашиг-зардлын харьцаа (B/C) болон Цэвэр өнөөгийн үнэ цэнэ (NPV)-д ±10%, ±20%-ийн өөрчлөлт оруулах, харин эдийн засгийн дотоод өгөөж (EIRR)-ийг 10–14 хувийн интервалд өсгөх, бууруулах хувилбараар тооцоолсон.

Суурь хувилбарын үр дүн:

  • B/C = 1.45
  • NPV = 783.1 сая ам.доллар
  • EIRR = 17.22%

Эдгээр үзүүлэлтүүд нь төслийн эдийн засгийн үр өгөөж өндөр буюу төслийг хэрэгжүүлэх нь зүйтэйг илтгэж байна.


Санхүүгийн дүн шинжилгээг тасалбарын үнэ, эрэлт, зорчигчдын тоо болон тасалбарын орлого зэрэг үндсэн үзүүлэлтүүдийг хувилбарт байдлаар тооцоолж, эрэлтийн хэмжээ, орлогын түвшин болон тасалбарын үнийн уян хатан байдлыг харгалзан хамгийн оновчтой хувилбарыг сонгож гүйцэтгэсэн.

Tасалбарын үнийг тооцоолоход 2024 оны нийтийн тээврийн эрэлтийн судалгаа, иргэдийн дунд явуулсан Willingness to Pay (WTP) буюу төлөхөд бэлэн байдлын судалгааны үр дүн, мөн 2024 оны автобусны тасалбарын 500 төгрөгийн үнийг суурь өгөгдөл болгон ашигласан. Мөн нийтийн тээврийн төрлүүдийн уялдаа холбоог сайжруулах, шилжин суултыг дэмжих, хувийн автомашины хэрэглээг бууруулж нийтийн тээврийг сонгох хандлагыг нэмэгдүүлэх зорилгоор метро болон автобус хооронд зорчигчдын 20 хувь нь дамжин суух, мөн зөвхөн метрогоор зорчих гэсэн хоёр хувилбараар боловсруулахад шилжин суулт бүхий хувилбар нь илүү өндөр үр ашигтай, эдийн засгийн хувьд давуу талтай байна.


Үндсэн санхүүгийн дүн шинжилгээний хувьд төслийн дотоод өгөөжийн түвшин (PIRR), төслийн цэвэр өнөөгийн үнэ цэнэ (PNPV), зардлаа эргэн төлөх хугацаа зэрэг үзүүлэлтүүдийг ашигласан. Дэд бүтэц, олон нийтэд зориулсан нийтийн тээврийн томоохон уг төслийн онцлогийн хувьд санхүүгийн дотоод өгөөжийн түвшин 6.80% (PIRR), төслийн өнөөгийн цэвэр үнэ цэн -1,495.1 сая ам.доллар (PNPV) гарсан боловч эдийн засгийн дотоод үр өгөөж (EIRR) нь 17.22% өндөр байгаа нь хувийн хэвшил хийх боломж хомс учир төрийн оролцоо, дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэх нь зохистойгоос гадна дараах өндөр үр өгөөжүүд нийгэм, эдийн засагт бий болохоор байна.


Олон улсын жишгээс харахад метроны төслүүд нь анхны хөрөнгө оруулалтын өртөг өндөр, үйл ажиллагааны орлогоор зардлаа бүрэн нөхөх хугацаа харьцангуй урт байх нь түгээмэл байдаг. Иймд нийтийн тээврийн, тэр дундаа метроны төслийг зөвхөн санхүүгийн шууд өгөөжөөр бус, дунд болон урт хугацаанд нийгэм, эдийн засагт үзүүлэх өргөн хүрээний үр ашгаар үнэлэх нь илүү оновчтой юм.